“Никитон” амтлаг 25 жилийн ойн баяраа угтаж Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 10 сая төгрөг хандивлажээ. Тус хамтлагийнхан нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү мөнгийг өргөж буйгаа илэрхийлж, эх, хүүхдийн эрүүл мэндэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжид зарцуулахыг хүссэн байна. Анх 1993 онд байгуулагдсан “Никитон” хамтлагийнхан 25 жилийн ойн баяраа Төв цэнгэлдэх хүрээлэнд сонсогч фэнүүдтэйгээ энэ сарын 29-нд тэмдэглэх юм. Хамтлагийн уран …
Tag Archives: эрүүл мэнд
June, 2019
-
20 June
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхдээ автомашинд хараа хяналтгүй орхиж болохгүй
Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж буйгаар, өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар өдөртөө +30 хэм хүрч халах төлөвтэй байгаа юм. Тиймээс эдгээр өдрүүдэд наршихаас сэргийлэх арга хэмжээ авах, ялангуяа бага насны хүүхдийг автомашиндаа хараа хяналтгүй орхихгүй байхыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэд, олон нийтэд сэрэмжлүүлж байна. Учир нь, зуны улиралд түгжээтэй автомашин доторх температур гаднах орчноос даруй 20-30 градусаар нэмэгддэг аж. …
-
18 June
Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлье
Энэ нь ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагааг алдагдуулан бүх биеийг өвчлүүлж, хордлогын шинжээр илэрдэг хурц халдварт өвчлөлүүдийг хамаарах өвчнийг хэлнэ. Үүсгэгч нь өвөрмөц нян, вирус бөгөөд хүнсний болон ахуйн бохирлогдсон хэрэглэл, ялаа шавьж, бохир гараар дамжин хүнээс хүнд халдварладаг байна. Урин дулааны улиралд хүнсний бүтээгдэхүүнийг зөв горимд хадгалах, жимс жимсгэнийг угааж хэрэглэх, гараа тогтмол угааж хэвших нь гэдэсний халдварт өвчнөөс …
-
12 June
Тэмбүү өвчнөөс сэргийлье
Тэмбүү өвчин нь нянгаар үүсгэгддэг, даамжрах явцтай, олон эрхтэнг гэмтээдэг бэлгийн замын халдвар юм. ХАЛДВАР дамжих зам Халдвартай хүнтэй хамгаалалтгүй буюу бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд орох үед Халдвартай жирэмсэн эмэгтэйгээс урагт Халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэхэд тус, тус халдвар дамжина. ИЛРЭХ шинэ тэмдэг Тэмбүү өвний халдвар авснаас хойш дунджаар 3 долоо хоногийн дараа бэлэг эрхтэн, түүний орчим өвчин …
-
8 June
Нийслэлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах сарын аян эхэллээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өчигдөр боллоо. Тус хурлаар “Нийслэлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах сарын аян”-ы хүрээнд хийх ажлын зохион байгуулалт, бэлгийн замаар дамжих халдварын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах аяны захирамж, сүрьеэгийн дэгдэлтийн үед авах арга хэмжээний төлөвлөгөөг НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа танилцууллаа. Түүнчлэн нийслэлийн 142 ӨЭМТ-д зохион байгуулж буй “Эрүүл иргэн” аяны төрөлжсөн …
-
7 June
“Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн шилдгүүдийг шалгарууллаа
Нийслэлийн Эрүүл мэндийн дэд хөтөлбөрийн хүрээнд даралт ихсэлтийн урьдчилан сэргийлэлт, эрт оношлох, хяналтыг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном” сангаас хамтран “ЭРҮҮЛ ЗҮРХ-ЭРҮҮЛ УЛААНБААТАР” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн нийт 142 ӨЭМТ-ийн 1200 эмч, сувилагч, нийгмийн ажилтан, 350 сайн санааны туслагч, 500 эм зүйч болон НЭМГ-аас тусгай зөвшөөрөл авсан 90-ээд хувийн …
-
5 June
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт гемодиализын тусламж, үйлчилгээг үзүүлж эхэллээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн иргэдэд үзүүлж буй гемодиализын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд гемодиализын тасаг нээн ажиллуулах зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт гемодиализын тусламж, үйлчилгээ үзүүлэх тасаг нээлтээ хийлээ. Нээлтэд нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон …
-
4 June
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт 36091 хүүхэд хамрагджээ
Монгол улсын Засгийн газрын баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр 2019 оны дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр зорилтот бүлгийн хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, шүдний цоорлын эмчилгээ, сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг, цоорол зогсоох түрхлэг, шүд авалт зэрэг тусламж, үйлчилгээг үзүүлж, хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлэх аж. Тэгвэл “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт одоогийн байдлаар 36091 хүүхэд хамрагдаад байна.
May, 2019
-
31 May
Хүүхдийн гэмтэл согогийн тасагт бүрэн засвар хийгдлээ
1991 онд Гэмтэлийн эмнэлэг ашиглалтад орсноос хойш нэг ч удаа засвар хийгдээгүй хүүхдийн тасагт өнгөрсөн жил тус төвийн эмч нар салбарын сайдад засвар хийх шаардлагатай болсноо танилцуулсны үр дүнд сайдын багцаас хөрөнгө гаргаж 40 хүүхдийн ортой тасагт бүрэн засвар, тохижилт хийжээ. Сүүлийн үеийн стандартад нийцсэн тоног төхөөрөмж, ор дэр гээд бүх зүйлийг цоо шинээр шинэчилж өгсөнд эцэг эхчүүд баярлаж талархаж …
-
31 May
Амны хөндийн эрүүл мэндийн зөв дадал хэвшүүлэх зорилгоор сурагчдын дунд тэмцээн зохион байгууллаа
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хүрээнд нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв, Налайх дүүргийн ЗДТГ, Налайхын Эрүүл мэндийн төв хамтран улсын хэмжээнд анх удаа дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 9-12 насны сурагчдын дунд “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээний хоёрдугаар шат өнөөдөр Налайх дүүргийн тэргүүний 109 дүгээр сургуулийн зааланд зохион байгуулагдав. Энэ шатанд гурван сургуулийн таван багийн 50 орчим …
-
29 May
Д.Сарангэрэл: Сүрьеэгийн халдварыг эрт илрүүлэн эмчилж байна
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сүрьеэгийн өнөөгийн байдал болон үүнтэй холбоотойгоор үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, Сүүлийн өдрүүдэд АН-ын эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн дарга, МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Амарсанаа эрүүл мэндийн салбар, ЭМ-ийн сайд руу дайрч доромжлон жагсаал углаан хийж байгаатай холбогдуулан энэхүү мэдэгдлийг хийж байна. ЭМЯ-ны дэргэдэх мэргэжлийн зөвлөл үндэсний хэмжээнд хийсэн сүрьеэгийн тандалт судалгаанд үндэслэн …
-
29 May
Сүрьеэгийн эмчилгээний амжилтыг нэмэгдүүлэх шинэлэг аргыг нэвтрүүлж байна
Сүрьеэгээр өвдсөн иргэн эмчилгээнд хамрагдахдаа эмч, эмнэлгийн ажилтан, сайн дурын идэвхтэний зайлшгүй хяналтан дор эм бэлдмэлийг ууж хэрэглэдэг. Тэгвэл энэ хүрээнд техник технологийн дэвшлийг ашиглан Skype application ашиглан эмч, эмнэлгийн ажилтан алсын зайнаас өвчтөнтэйгээ шууд харилцан, эмчилгээний хяналтан дор эмийг нь уулгах болон зөвлөгөө өгч ажиллаж эхэллээ. Сүрьеэгийн эмчилгээний амжилтыг нэмэгдүүлэх шинэлэг аргыг нэвтрүүлснээр өвчтөний хувьд цаг заваа хэмнэх, нууцлалаа …
-
29 May
“Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт 31 мянган хүүхэд хамрагджээ
“Эрүүл шүд- Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас албан ёсоор улс орон даяар хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлж, 02-12 насны хүүхдийн шүдийг бүрэн эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлэх юм. Эхний ээлжинд буюу энэ онд 02-06 насны хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулахаар зорьж байгаа юм. Хүүхдийн амны …
-
28 May
Баянзүрх дүүргийн IX хороонд 50 ортой “Хүүхдийн амбулатори” ашиглалтад орлоо
Нийслэлийн Баянзүрх дүүргийн IX хороонд өнөөдөр БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр баригдсан 50 ортой “Хүүхдийн амбулатори” нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон бусад холбогдох албаны төлөөлөл, эмнэлгийн эмч, ажилчид, тус хорооны иргэд, хүүхэд багачууд оролцлоо. Нийслэлийн Засаг …
-
25 May
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр, сүрьеэгийн эрт илрүүлгийг эрчимжүүлнэ
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хурлаар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр болон “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр, мөн гемодиализийн тусламж, үйлчилгээний явцын хяналт дүгнэлт, цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах ажлын хэрэгжилт, “Дархлаажуулалтын 10 хоног”-ийн хүрээнд хийсэн ажлуудаас гадна улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт, томуу, томуу төст өвчний цаг үеийн мэдээлэл, амбулаторийн үзлэг, …