Жил бүрийн аравдугаар сараас эхлэн тавдугаар сарыг хүртэлх хугацаанд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсдэгтэй холбогдуулан нийслэлийн Жаргалант тосгоны Эрүүл мэндийн төвөөс 0-5 насны хүүхдийн амбулаторийн үзлэгийг багасгаж, гэрийн эргэлт үзлэгийг нэмэгдүүлж ажиллахаар болжээ. Гэрийн эргэлт үзлэгийг нэмэгдүүлснээр 2018-2019 онд томуу, томуу төст өвчин болон амьсгалын замын цочмог халдвар буурсан үзүүлэлт гарсан байна. Тиймээс энэ сарын 20-ноос эхлэн 0-5 насны …
Tag Archives: эрүүл мэнд
September, 2019
-
20 September
Өрхийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд төрийн ордонд чууллаа
“Өрхийн анагаах ухааны хөгжил-20 жил”-ийн баярын хурал энэ сарын 16-нд төрийн ордонд зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаанд нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, ажиллагсадын төлөөлөл бүхий 1000 орчим хүн оролцсон юм. Энэхүү ойн баярыг тохиолдуулан ажил мэргэжлээрээ тэргүүлсэн ӨЭМТ-ийн эмч, ажилтнуудыг Нийслэлийн Засаг даргын болон НИТХ-ийн шагнал, НЭМГ-ын тэргүүний ажилтан, өргөмжлөл зэрэг шагналаар урамшууллаа. Монгол Улсын Засгийн …
-
19 September
Зарим эмийн сангийн тусгай зөвшөөрлийг цуцалж, зэрэглэлийг бууруулна
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар өнөөдөр эм хангамжийн байгууллагуудад хийсэн хяналт, шалгалтын дүнг хэлэлцлээ. Шалгалтад 99 байгууллага хамрагдсанаас 22 хуулийн этгээдэд 12 сая 600 мянган төгрөг, 2 хүнд 100 мянган төгрөгийн шийтгэл ногдуулж, нэг сая 24 мянган төгрөгийн хууль бус орлогыг улсын орлогод нөхөн төлүүлжээ. Мөн Эл Би Бэбис ХХК-ийн 1 дүгээр зэрэглэлийн Бүжифарм эмийн сангийн зэрэглэл бууруулах саналыг Нийслэлийн Эрүүл мэндийн …
-
19 September
Хүүхдийн шүд угаах арга
Шүд цоорох өвчнөөс сэргийлэх гол арга нь амны эрүүл ахуйг сайтар сахих буюу шүдийг өнгөрөөс цэвэрлэж, угаах арга юм. Тиймээс бага насны хүүхдийн шүдийг хэрхэн зөв арчилж, эрүүл амьдралын хэв маягт сургах талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас эцэг эхчүүдэд зориулан гаргасан энэхүү зөвлөмжийг сонирхоорой. Хүүхдийн өсөлт-хөгжлийн үе шат бүрт хийгдэх шүд угаах арга: 1. СҮҮН ҮҮДЭН ШҮД ШҮДЛЭХ ҮЕ /1-2 …
-
18 September
Эрүүл мэндийн салбарын нээлттэй өдөрлөг боллоо
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах өдөрлөгийн хүрээнд өнөөдөр эрүүл мэндийн салбарын нээлттэй өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд боллоо. Эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн дэвшилтэт технологи, төсөл хөтөлбөр, томоохон хөрөнгө оруулалт, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар танилцуулсан тус өдөрлөгт ЭМЯ-ны харьяа лавлагаа шатлалын төвүүд болон НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, тусгай мэргэжлийн эмнэлгүүд оролцсон юм. Энэ хүрээнд иргэдэд …
-
18 September
Эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ техник, технологи нэвтрүүлж байна
Люксенбургийн Засгийн газар, Монгол улсын Засгийн газар, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн амын сангийн “Монгол улсад эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ техник, технологи нэвтрүүлэх замаар тусламж үйлчилгээг сайжруулах” төслийн санхүүжилтээр 179,7 сая төгрөгийн 11 нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт баталгаажуулалт болон засвар үйлчилгээний тоног төхөөрөмж нийлүүлэгдэж байна. ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албанд Эрүүл мэндийн салбарын хэмжлийн …
-
18 September
Х.Баттулга: Өрхийн эмнэлэгт ажиллаж байгаа эмч, сувилагч нарын ажлыг үнэлэх чухал
Монгол Улсад өрхийн анагаах ухааны шинэ тогтолцоо үүсэн байгуулагдсаны түүхт 20 жилийн ойг энэ сарын 14-20-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байна. 20 жилийн ойн арга хэмжээнд 21 аймаг, нийслэлийн найман дүүргийн 220 өрхийн эрүүл мэндийн төвийн 2,000 гаруй эмч, сувилагч, ажилтан оролцож байна. Баярын хурлыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.Тэрбээр “Эрүүл мэндийн үйлст зүтгэгчид ээ, …
-
17 September
“Салхинцэцэг” өвчний халдвараас сэргийлэх зөвлөмж
Салхинцэцэг нь херпесийн бүлгийн вирусээр үүсгэгддэг, амьсгалын замын халдварт өвчин бөгөөд бага насны хүүхдүүд ихэвчлэн өртдөг байна. Манай оронд өвөл, хаврын улиралд уг өвчлөл ихсэх хандлагатай байдаг бөгөөд өвчтэй хүнээс халдвар дамжих замаар тархдаг аж. ХАЛДВАР ДАМЖИХ ЗАМ: • Салхинцэцэг өвчтэй хүн ханиах, найтаахад агаар дуслын замаар • Халдвар авсан хүний цэврүүний шингэнд хүрэлцсэн эд зүйлс, тоглоом, өвчтөний хувцас зэргээр …
-
16 September
Хүүхдийн сүүн шүдийг хамгаалах аргууд
Хүүхдийн анхны сүүн шүд цухуйж эхлэхийг эцэг эхчүүд бид “Цахиур цухуйх” хэмээн нэрлэж заншсан. Цахиур цухуйх үед ихэнх хүүхдэд таагүй мэдрэмжийг төрүүлдэг учир тэд ундууцаж, тайван бус байдалтай болж эхэлдэг. Энэ нь хүүхэд өөрийгөө илэрхийлэх чадвар нь бүрэн гүйцэд хөгжөөгүй байдагтай холбоотой юм. Хүүхдийн биед таагүй байдал үүсч байгааг сайтар ажиглавал: • Ойр ойрхон уйлагнах, уцаарлах • Бага зэрэг халуурах …
-
10 September
Амгалан амаржих газар “Эх барихын яаралтай тусламжийн ур чадварын төв”-тэй боллоо
НҮБ-ын Хүн амын сан, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хамтран хэрэгжүүлж буй “Эх, нярайн тусламж, үйлчилгээнд зайн оношилгоог нэвтрүүлэх нь” төслийн хүрээнд нийслэлийн Амгалан амаржих газарт “Эх барихын яаралтай тусламжийн ур чадварын төв”-ийг нээлээ. Энэхүү төв нь эх, нярайн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай биет үзүүлэн, хэрэгсэл материалаар тоноглогдсон бөгөөд амаржих газрын бүх эмч, мэргэжилтнүүд дуураймал орчинд дадлага хийж, мэдлэг, ур …
-
9 September
Эрүүл мэндийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцлоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр /2019.09.09/ Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Эссэн хотын орлогч дарга Петр Рензелийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Чинзориг, Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн захирал Ц.Пүрэвдаш, Төслийн эмнэлгийн эрүүл ахуйн холбооны дэд ерөнхийлөгч, Хукомед компанийн халдварын хяналт сэргийлэлтийн дарга …
-
6 September
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна
Монгол Улс нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орны хувьд “Вируст хепатитийн эрүүл мэндийн салбарын дэлхийн стратеги 2016-2021”-ийн зорилтод хүрэх, хүн амаа хепатитийн вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх, улмаар элэгний хатуурал, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилгоор 2017 онд Засгийн газрын 112 дугаар тогтоолоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл …
August, 2019
-
29 August
Сүрьеэгийн 30 эмч БНХАУ-д суралцана
Сүрьеэгийн өвчлөл 502 тохиолдлоор буурлаа. Олон эмэнд дасал сүрьеэг 24 сараас 9 сар болгож байгаа цөөн орны нэг манай улс боллоо. Сүрьеэгийн оношлогооны дижитал рентген аппарат, женексперт тоног төхөөрөмж нэмэгдлээ. Сүрьеэгийн эмч нарыг тэтгэлэгтэй бэлтгэж байна. Энэ мэтчилэн сайн мэдээнүүд байна. Гэхдээ дэлхий дахинаа шинээр сэргэсэн энэ өвчинтэй тэмцэхэд дээрх үйл ажиллагаануудыг улам бүр эрчимжүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд эмч мэргэжилтнүүдэд …
-
29 August
СХД-ийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын шавыг тавилаа
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн есөн давхар барилгын ажлыг энэ сарын 28-нд албан ёсоор эхлүүллээ. 1987 онд зочид буудлын зориулалтаар барьж байгуулсан тус төвийн барилгыг эмнэлгийн зориулалтаар өнөөг хүртэл ашиглаж байгаа юм. СХД-ийн 320 гаруй мянга орчим иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор Мэс засал, гэмтлийн тасаг, хавдрын хими, хөнгөвчлөх эмчилгээний тасаг …
-
27 August
Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх ор хүлээлгэж өглөө
Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица тэргүүтэй албаныхан өнөөдөр Нийслэлийн “Хүрээ” амаржих газар буюу хуучинаар II-р төрөх эмнэлэгт ажиллаж, ДЭМБ-ын санхүүжилтээр хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, тэднийг эсэн мэнд амаржуулахад зориулагдсан, өндөр намыг нь тохируулж болдог төрөхийн 4 орыг ЭХЭМҮТ, Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газруудад хүлээлгэн өглөө. Мөн тус амаржих газарт “ИМЖ” эхийн асаргааг нэвтрүүлсэн …