Эрдэмтэд нойртой холбоотой 82 өвчин байдгийг тогтоосон байдаг. Эдгээр өвчний ихэнхи нь нойрыг хэвийн бус болгоод зогсохгүй амьдралын сайн сайхныг ч биднээс авч оддог. Нойргүйдэл гээч гай насанд хүрсэн хүмүүсийн 15% – ийг хэдэн сар, тэр ч байтугай хэдэн жилээр тарчлаан зовоох тохиолдол олон. Нойргүйдэл хүний эрүүл мэндэд маш хортойгоор нөлөөлдгийн учир нь нойрсож байх үед тархины болон бусад эд …
Tag Archives: эрүүл мэнд
May, 2016
-
19 May
Улаанбурхан өвчний Вакцинд хамрагдах байдал 34 хувьтай байна
Улаанбурхан өвний дэгдэлт гамшигийн хэмжээнд хүрч байсан өнгөрөгч III сараас хойш яригдсан вакцин хийгдэж байгаа билээ. Тэгвэл Вакцин хийлгэх насны иргэдийн вакцинд хамрагдах байдал тааруу үзүүлэлттэй байна. Өөрийн ирээдүй болсон үр хүүхдийнхээ төлөө вакцинаа заавал хийлгээрэй. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн
-
18 May
Хүүхэд хурхирах осолтой
Хурхиралт нь хүний гормоны тэнцвэрт байдал, бодисын солилцоог алдагдуулснаар таргалалт, цусны даралт ихсэх, зүрхний үйл ажиллагааг муутгах, зүрхний шигдээс, тархины цус харвалтад ч хүргэх аюултай. Мөн бэлгийн сулралд ч хүргэж чадна. Хамгийн аймшигтай нь нойрон дунд амьсгал боогдож хүн үхэх хүртэл аюул учруулна. Онцгой чанга хурхиралт бол гэр бүл салах шалтгаан ч болдог. Ийнхүү гэмгүй царайтай хурхиралтын ард олон аюул …
-
17 May
Хуванцар сав, гялгар уутны хэрэглээ Хорт хавдрын эхлэл болдог
Хавдар өвчин яаж үүсэх вэ Дэлхий нийтээр хор хавдар өвчинтэй тэмцэж байна. Гэхдээ хүн төрөлхөтөн энэхүү өвчнийг хараахан бүрэн “дийлээгүй” л байна. Монголд хорт хавдар хэмээн нэрийдэхээс өмнө хөгшчүүд өмөн тусч гэнээ гэлцдэг байлаа. Хаа нэг сонсогдох энэхүү өвчлөл одоо бүр газар авч айл бүрт өвчтэй хүн байдаг болж. Хорт хавдраар гэр бүл найз нөхөд өвчиллөө гэх нь маш ойрхон …
-
16 May
Эрдэмтэд тархины хавдартай тэмцэх хамгийн үр дүнтэй аргыг олжээ
Америкийн Олон улсын сургуулийн шинжээчид тархины хорт хавдрыг нарийвчилан судлаад эмчлэх үр дүнтэй арга бий болгосон хэмээн РИА Новости мэдээлсэн байна. Судалгааны үр дүнг эрүүл мэндийн Oncotarget сэтгүүлд хэвлэсэн ба хавдарын эсрэг генийн эмчилгээг хэрэглэж тэмцэж байгаа гэжээ. Туршилтаар хорт хавдрын эсийн өсөлтийн эсрэг Emx2 генийг идэвхжүүлэх замаар glioblastomas-ыг устгах боломжтой болж байна гэдгийг эрдэмтэд баталсан байна. Хорт хавдар нь …
-
16 May
Бээжинд ЗИКА вирусын анхны тохиолдол илэрчээ /ойртсоор байна/
Бээжин хотод зика вирусийн анхны тохиолдол илэрсэн талаар тус улсын эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. Шаньдун мужийн уугуул 29 настай эмэгтэйг Венесуэльд аялж явахад нь тавдугаар сарын 11-нд халуурч, арьсан дээр нь тууралт гарч эхэлжээ. Ингээд 13-ны өдөр Бээжинд эргэж ирсэн байна. Ирмэгц нь шинжилгээ хийхэд зика вирусны халдвартай нь батлагдаж эмнэлэгт хэвтүүлсэн байна. Одоогийн байдлаар өвчтөний биеийн байдал дээрдэж байгаа …
-
14 May
Улаанбурханы вакциныг амралтын өдөр ч хийнэ
Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын аян энэ сарын 12-ноос орон даяар эхэлсэн. Нэмэлт дархлаажуулалтад 18-30 насны 600 гаруй мянган залуусыг хамруулахаар ажиллаж буй юм. Амралтын өдрүүдэд ч улаанбурханы эсрэг вакциныг хийж байна. Улсын хэмжээнд 1600 гаруй эмч, эмнэлгийн ажилтан, 900 гаруй түр цэгүүд, өрх сум, дүүрэг, аймгийн эмнэлгүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж буй юм. Тиймээс залуус та бүхэн өөрийн болоод үр …
-
14 May
Дотор эрхтэн цэвэрлэдэг жимс болон хүнсний ногоонууд
Далайн байцаа: Далайн байцаа нь цусны цагаан бөөм олшрох өвчнөөс сэргийлдэг. Байцаа: Цөс болон гэдэс, ходоодыг хамгийн сайн цэвэрлэгч. Ялангуяа цэвэр байцааны шөл уух нь цөс өтгөрөхөөс сэргийлдэг. Улаан сонгино: Ходоод гэдэс, бодисын солилцооны хямрал, амин дэм дутагдахад сарын турш хоолны өмнө сонгины шүүс юм уу, нухашийг хоолны халбагаар нэг идэх хэрэгтэй. Өргөст хэмх: Өргөст хэмх шээсний сүвийг цэвэрлэх үүрэгтэй. Өргөст хэмхэнд агуулагдаж байгаа …
-
13 May
Нэгдүгээр төрөхөд эндсэн нярайн уушиг бүтэлттэй байжээ
Энэ сарын 8-наас 9-нд шилжих шөнө нийслэлийн нэгдүгээр төрөх буюу “Өргөө” амаржих газарт дутуу төрсөн нярай эндсэн харамсалтай хэрэг гарсан. Ар гэрийнхэнд нь хүүхдийн цогцсыг харуулахгүй байна, зөвшөөрөлгүй задлан шинжилгээ хийсэн хэмээн зарим хэвлэлээр мэдээлсэн юм. Тэгвэл уг асуудалд “Өргөө” амаржих газрын Стратеги төлөвлөлт эрхэлсэн орлогч дарга, анагаах ухааны доктор Г.Баясгалан medee.mn сайтад тайлбар өгчээ. Тэрбээр “Эндсэн нярай нь 29 …
-
13 May
Хорт хавдар үүсгэж болзошгүй 10 хүнс
Хэт их боловсруулалтад ордог эдгээр бүтээгдэхүүнийг байнга хэрэглэвэл хүний биеийг хордуулдаг байна. Гурил Аюулгүй мэт энэ бүтээгдэхүүнийг бие махбодь сахар мэт хүлээж авна. Мөн нойр булчирхайн ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөс гадна инсулины хэмжээнд өөрчлөлт оруулдаг гэнэ.Улаан буудайг боловсруулах буюу чанаж болгоход ашигтай бүх бодис үгүй болдог. Боловсруулаагүй улаан буудай эрүүл мэндэд хоргүй. Чухамхүү боловсруулалт хортой болгодог аж. Тиймээс энэ бүтээгдэхүүн жагсаалтад …
-
11 May
Хүүхдийн өтгөн хаталтыг эмчлэх ахуйн шилдэг аргууд
Америкийн “www.wikihow.com” сайт бага насны хүүхдийн өтгөн хаталтыг шийдвэрлэх аргаас нийтэлжээ. Зөвлөгөө №1 Гурваас дээш насны хүүхдийн өтгөн хатсан үед байцаа буцалгаад шүүсийг нь уулгаарай. Байцааны шүүс өтгөн хаталтыг зогсоодог. Гурваас доош насны хүүхдүүдэд байцааны шүүс өгөхөөс болгоомжил. Учир нь гэдэс нь хямрах эрсдэлтэй. Зөвлөгөө №2 1-2 ширхэг алим болон лийрийг хальслаад дараа нь алимаа жигнэх хэрэгтэй. Алимаа 10 минут …
-
11 May
Давсыг хуванцар саванд хадгалбал хорт бодис үүснэ
Давсны тухай маш олон баримт бий. Энэ дэлхийн хоол амталгааны хамгийн өргөн хэрэглэгддэг бодис гэгчлэнгээр урсана. Гэтэл давсыг зүй зохистойгоор хэрэглэхгүй бол эрүүл мэндэд эргээд сөрөг нөлөөтэйг баталсан бүүр ч олон баримт бий. Харин саяхны нэгэн судалгаагаар давсийг өрхийн хэрэглээнд хуванцар саванд хадгалж болдоггүй ба хиймийн урвал явагдаж байдгийг гэрчилсэн гэнэ. Хуванцараар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дэлхийн олон мянган үйлдвэрт хуванцарыг хайлуулах, …
-
10 May
Лимон буюу нимбэгний ач тус
Нимбэг бол амин дэмийн эх булаг гэж хэлж болох жимс билээ. Энэхүү жимсийг уламжлалт анагаах ухааны эм бэлдмэлд хэрэглэхээс эхлээд олон зүйлд ашиглаж болдог. – Биеийг цэвэршүүлнэ. Ходоодны үйл ажиллагааг дэмжиж элгийг цэвэршүүлэх, элдэв бактерийг устгах, ходоод болон хоол боловсруулах эрхтний элдэв эмгэгт өртөх эрсдлийг бууруулж, биед хурсан хорт бодисыг гадагшлуулах сайн талтай. – Цусыг цэвэршүүлж, цусны даралтыг тогтворжуулна. …
-
10 May
Ядаргаа тайлах хялбар аргууд
Хаврын урт өдрүүдэд та болон таны ойр дотныхон ядаргаанд орсон бол дараах аргуудаас ашиглаж ядаргаагаа тайлаарай. 1. Унтахынхаа өмнө 1 цайны халбага зөгийн бал идэж, тогтсон цагт унтаж бай. 2. Өглөөдөө 30-40 минут дасгал хий. Өлөн дээрээ 1 аяга буцалсан хүйтэн ус уу. 3. Өдөрт заавал сүү ууж, өндөг ид. 4. Оюуны хөдөлмөр эрхэлдэг бол фосфор агуулдаг хүнс ихээр хэрэглэ. …
-
10 May
Улаан бурханы эсрэг 624 тун вакцин иржээ
Улаан бурхан өвчний эсрэг дархлаажуулалтыг 18-30 насныханд хийхээр болсон. Тэгвэл эдгээр иргэнд шаардлагатай дархлаажуулалтын 624 мянган тун вакциныг энэ сарын 5-ны өдөр ХӨСҮТ-д хүлээн авчээ. “Улаан бурханы эсрэг хамтдаа” улаан бурхан, улаануудын эсрэг дархлаажуулалт энэ сарын 12-25-нд улс даяар зохион байгуулагдах юм. Эх сурвалж: Эрүүл мэндийн яам