Tag Archives: эрүүл мэнд

November, 2015

  • 30 November

    Лаврын навч өвчинөөс минь салгасан

    Нэг удаа миний баруун хавирган доохнуур өвдөөд ер зүгээр болдоггүй. Долоон хоног хараад болохгүй болохоор нь эмчид үзүүллээ. Тэгтэл цөсний хүүдийн үрэвссэн юм байж. Тэгээд зөндөө олон эм бичиж өгөв. Ийм олон эм идэж өөрийгөө хордуулж байснаас хөршүүдээсээ урьдаас асуугаад үзье цөсний хүүдий үрэвсэхэд тус болдог ардын арга байж магадгүй гэж бодлоо. Тэгтэл нэг ийм арга гарч ирсэн юм. Лаврын …

  • 30 November

    Хэт даамжирахаас өмнө ийм арга хэрэглэ

    Хатги гарч үзээгүй хүн ховор байх. Өвдөнө, идээ татаж, хугарч, хэдэн хоног өвдөж шаналгана. Сүүлийн үед ийм нэг арга хэрэглэдэг болсон. Үнэ өртөг багатай дээр хугацаа бага шаардана. Хатги гарч байгаа шинжтэй арьс хэсэг газар хавдаж хатуураад, хүрэхэд өвчтэй байвал би тэр доор нь чинжүүтэй наалт авч, улайсан хэсгээс арай том дугуйлж хайчлаад, шөнө наагаад унтдаг. Өглөө наалтаа хуулж авахад …

  • 30 November

    Тураадаг массаж

    Таргалж эхлэж байгаа хүмүүсийн нийтлэг шинж нь байнга өлсөх, үргэлж идэх гээд байдаг. тэгвэл хоол идээд удаагүй ч гэдэс хоосон оргих, эсвэл хэт ачаалалтай ажилснаас болоод стресс авах, түүнээсээ болж идэх гээд байдаг хүмүүс дараах цэгэн массажийг хийснээр хоол идэх шунал хүсэл бага ч гэсэн дарагдах болно.  

  • 28 November

    Осол их гардаг замуудад хурд хэмжигч суурилуулна

    Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын авто замын шинэчлэл, уулзваруудын өргөтгөл хийгдэж, хуучин түгжирдэг байсан замууд бүрэн шинэчлэгдэж, жолооч нар түгжрэл гэдгийг мартаж, хурдаа нэмдэг болоод байгааг албаны эх сурвалжууд мэдээллээд байгаа. Хурд хэтрүүлсний улмаас үүдэлтэй зам тээврийн осол, нас баралт буурахгүй байна. Тиймээс ЗЦГ-ынхан холбогдох байгууллагуудтай хамтран дүгнэлт хийж, ХБНГУ-ын VITRONIC Групп Компанийн үйлдвэрийн хурдны зөрчил илрүүлэх зөөврийн төхөөрөмж авчран туршилт …

  • 27 November

    ЭЭРЭХЭЭ БОЛЬСОН

    Хичнээн хачин санагдаж байгаа ч хүүгийн маань эрүүг хэл бичгийн хичээл эдгээсэн. Итгэхгүй байна уу. Бүгдийг тэс дараалалтай яръя. Нэг удаа шөнө хажуу айлд түймэр гарсан юм. Айж сандарсан хөршийн эмэгтэй чанга хашгиран гэрт орж ирээд балчир хүүг маань сэрээв. Жаал хүү нойрмог гарч гүйлээ. Түймрийн гал, шатаж байгаа модны тачигнасан дуунаас айсан хүү ээрдэг болсон. Анагаах ухаан юугаар ч …

  • 27 November

    Эрэгтэйчүүдийн үргүйдэл

    Эр хүн болгон амьдралдаа орон гэрээ барих, мод суулгах, хүүхэд төрүүлэх гэсэн гурван зүйлийн заавал хийх ёстой гэж ярилцдаг. Үүнээс хүүхэд төрүүлж чадахгүй байх нь хамгийн гунигтай явдал билээ. Эрчүүдийн үргүйдэл нь эмэгтэйчүүдийн үргүйдлээс дутуугүй олон тохиолддогийг эрдэмтэд баталсан билээ. Тэдгээрийн дотор бэлгийн чадвар сайн, эрүүл саруул атлаа үр тогтоох чадваргүй байх г.м. тайлбарлахад үнэхээр хэцүү тохиолдлууд ч байдаг. Харамсалтай …

  • 25 November

    Бүсгүйчүүд ээ “Бенз”-н дотоож аюултай!

    Эмэгтэй хүний хувьд дотуур хувцас маш чухал. Мөн чанар дотоод сэтгэлийг нь шууд илтгээд өгдөг гэчихэд нэг их буруудахгүй л болов уу. Охид бүсгүйчүүдийн маань хувьд бариу өмдний дотуур өмсдөг гол хэрэглээ бол “бенз” дотоож. Гэтэл энэхүү бенз нь эрүүл мэндэд ямар их хор хөнөөлтэй гээч. Сүүлийн үед Европын улс орнуудын залуу охид бүсгүйчүүд нэгэн хачирхалтай өвчнөөр өвчлөх болжээ. Тус …

  • 25 November

    Эмэн дээр бичигдсэн тоонууд ийм утгатай

    Эмийг буруу хэрэглэвэл хор болдог гэдэг. Бид эмэн дээр бичигдсэн тоог ямар утгатай, ямар анхааруулгыг илэрхийлж байгааг тэр бүр мэддэггүй. Тэгвэл эдгээр тоо нь хэтрүүлэн хэрэглэж болохгүй, зөвхөн эмчийн заавар зөвлөгөөгөөр хэрэглэнэ гэх мэтээр анхааруулдаг байна. Тиймээс эм уухын өмнө эмэн дээр бичигдсэн тоог ажиглаж зааврын дагуу хэрэглэх нь зүйтэй юм. 1. Нойрмог байдалд оруулах талтай. Ийм шинж тэмдэг илэрвэл машин …

  • 25 November

    НИМБЭГ, ӨНДӨГ, ГҮНЖИДИЙН ҮР

    Өнгөрсөн жил би хөлөө хугалсан юм. Хүнд бэртэл байсан. Мэс заслын дараа эмч нар олигтой зөвлөгөө өгөөгүй, ердөө цус шингэлэх хэдэн эм ч бичиж өгсөн. Ардын эмчилгээний олон хэвлэл уншсан боловч ясны хугарал, бэртлийн тухайих бага материал гардаг юм билээ. 10 нимгэнийг хальстай нь хамт махны машинаар машиндана. Шилэнд 10 ширхэг цагаан хальстай угааж цэвэрлэсэн өндөг хийн, дээрээс нь нөгөө …

  • 25 November

    Хальтирч унаад гэмтсэн бол хохирлоо яаж барагдуулахыг мэдэж аваарай

    -Хамгийн эхлээд утсаа ашиглан зураг авч, бичлэг хий- Өвлийн эхэн сар дөнгөж эхэлсэн энэ өдрүүдэд Улаанбаатар хотын гудамж талбай мөсөн гулгуурын талбай мэт болжээ. Өнгөрсөн жил урьд урьд жилүүдээс дулаахан байсан болохоор ч тэр үү, нийслэлчүүд бид муу зан сурчихаж гэхэд хилсдэхгүй биз. Учир нь ойрын хэд хоног цаг агаар эрс сэрүүсч, хүйтний эрч чангарч, жавар ч хайрч эхлээд байна. …

  • 25 November

    27 настай жирэмсэн эмэгтэй хүүхэдтэйгээ хамт амиа алджээ

    Нийслэлийн нэгдүгээр “Өргөө” амаржих газарт амаржихаар ирсэн 27 настай эмэгтэй энэ сарын 21-нд харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан билээ. Эмч нарын хайхрамжгүй байдлаас болж эх, хүүхэд эндсэн гэж байгаа бол эмнэлгийн зүгээс “Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Задлан шинжилгээний хариу гарсны дараа тодорхой мэдээлэл өгнө” гээд халгаахгүй байгаа юм. Тэгвэл талийгаачийн аав Л.Лагсаннамдаг дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тэрбээр “Эх болон хүүхдийн цогцосыг …

  • 24 November

    Кегелийн дасгал буюу нууц булчингаа чангалъя …

    Энэ дасгал нь  бодибилдинг,  аэробик гэдэг шиг хүн өөрийн  аарцагны  доод булчинг хөгжүүлэх зорилготой дасгалын цогц систем юм. Аарцагны доод  булчинг дангаар нь  болон тусгай зориулалтын булчин өдөөгч төхөөрөмжүүдээр ачаалж хөгжүүлж болдог. Дасгалыг боловсруулсан хүнийх нь нэрээр Кегелийн дасгал гэдэг. Энэ дасгалыг хийснээр: Эмэгтэйчүүд 1. Төрөлтийн үеийн өвдөлт багасч, хярзан урагдах аюулаас сэргийлнэ. 2. Сексийн үед авдаг ташаалыг хүчтэй болгоно. 3. Үтрээг …

  • 24 November

    УТЛАГА БА САРМИСАН ХҮЗҮҮНИЙ ЗҮҮЛТ

    Одоо ханиад их элбэг байна. Үүнтэй  холбогдуулж нэг үр дүнтэй жор хуваалцмаар байна. 3-4 метрийн хоолны саванд 8-10 ширхэг дунд зэргийн хэмжээтэй хальслаагүй төмс, боодол давсны 1\4 -ийг (далайн давс байвал сайн), шарилжын хэдэн мөчир, хэрэв байвал сундуухай (гледичия) 8-10  үрийн уут зэргийг хийж 10 минут буцалгана. Дараа нь энэ савтайгаа гэл дээрээс авч ширээн дээр тавьж байгаад толгой дээгүүрээ …

  • 24 November

    72 цагийн эмийг хэтрүүлэн хэрэглэбэл….

    Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд дам яриа болон жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийн талаар мэдлэг дутуу байдгаас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсаар байгаа. Тухайлбал 72 цагийн эмийг тогтмол хэрэглэснээр арьс сайхан болдог гэсэн ташаа ойлголттой байдаг. Тэгвэл 72 цагийн эмийг жилдээ дээд тал нь 1-2 удаа хэрэглэх бөгөөд түүнээс илүү хэрэглэсэн тохиолдолд цус алдах, цэвэрших, үргүй болох зэрэг эрсдэлтэйг мэргэжлийн эмч нар …