Нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх, ил задгай хог хаягдлыг багасгах, тохижилт, хог хаягдлын хяналтыг сайжруулах зорилгоор нийслэлийн хороодод олон нийтийн байцаагчийг ажиллуулж байгаа юм. Олон нийтийн байцаагчид нь хариуцсан хороондоо тогтмол ажиллаж хог хаягдал, тохижилттой холбоотой зөрчлийг баримтжуулж, зөрчлийн тэмдэглэлийг үйлдэн хорооны Засаг дарга болон мэргэжлийн хяналтын улсын байцаагчид шилжүүлж, зөрчил гаргасан этгээдэд холбогдох хууль, журмын …
Tag Archives: эрүүл мэнд
November, 2015
-
24 November
Эрүүл мэндийн даатгалын шимтгэл 1920 төгрөг болж 3 дахин нэмэгдэнэ
Ирэх 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эрүүл мэндийн даатгалын шимтгэл сарын 1920 төгрөг болно. Тиймээс эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй болон олон жилээр шимтгэлээ төлөөгүй иргэд энэ ондоо багтааж төлөх шаардлагатай юм. Эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн хуулиар ирэх оноос оюутнууд шимтгэлээ өөрсдөө төлж эхэлнэ. Даатгалд хамрагдсан иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр авах боломжтой байдаг. Гэвч энэ эрхээ хангалттай …
-
23 November
С.Наранчимэг: Ээжүүд фэйсбүүкийн группээр дамжуулан буруу зөвлөгөө өгч байна
“Илаарших” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, их эмч С.Наранчимэгтэй ярилцлаа. -Хүйтний улирал ирж, хүүхдүүд ханиад томуугаар өвчлөх нь ихэслээ. Энэ жилийн вирус ямар онцлогтой вирус байгаа вэ? -Сүүлийн үед гарч байгаа томуу, томуу төст өвчин бол ихэнх нь вирусээр үүсгэгдэж байгаа. Ингэхдээ эденовирус, энтеровирус, метапневмовирус зэрэг вирусууд хоорондоо холимог шинжтэй. Үүсгэгдэж байгаа вирус нь хүйтэнд тэсвэртэй эденовирус байгаа учраас шинж …
-
20 November
Гадаадад эмчлүүлэхийн тулд 100 гаруй тэрбумыг зарцуулжээ
Гадаадад эмчилгээ хийлгэхээр явж буй монгол иргэд хамгийн багадаа жилд дунджаар 58 сая ам.долларыг зарцуулдаг гэх тооцоог Монголбанкнаас гаргажээ. Харин эмчилгээний зардлын 94 хувь нь БНСУ, БНХАУ, Энэтхэг, Тайландад шингэсэн байна. 2011-2014 оны хооронд дээрх улс руу Монголоос 13.6 мянган иргэн эмчилгээ хийлгэхээр явсан бөгөөд нэг эмчлүүлэгчийн дундаж зардал 3182 ам.доллар гэж үзжээ. Энэ оны эхний долоон сарын байдлаар манай …
-
20 November
Зам тээврийн осолд хүүхдүүд өртөх нь ихэслээ
Монгол Улсын хэмжээнд автын осолд өртөж буй хүмүүсийн дийлэнх нь хүүхдүүд байдаг бөгөөд өвлийн улирал эхэлж хальтиргаа, гулгаатай болохоор автомашинд мөргүүлж гэмтэх цаашлаад амиа алдах тохиолдол нь ихэсдэг байна. Гэмгүй тэд ихэвлчэн сургуульдаа явах, гэртээ харих замдаа автомашинд мөргүүлдэг бол томчууд өөрсдийн тэвчээргүй зан, хайхрамжгүй байдлаасаа болж автын осолд ордог байна. Монгол Улсын хэмжээнд дунджаар өдөрт хамгийн багадаа 1-2 хүн автын …
-
20 November
Антибиотик ханиад, томууг эмчилдэггүй
Ханиад томуу хүрсэн үед хурдан эдгэх гэж антибиотикоор эмчлэх тохиолдол иргэдийн дунд түгээмэл байдаг. Гэтэл антибиотик нь зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчнийг анагаадаг бөгөөд вирусээр үүсгэгдсэн ханиад, томууг эдгээдэггүйг анхааруулж байна.Антибиотикийг хэрэглэхийн өмнө өөрт тохирохыг эмчээр тогтоолгож, заасан тунгаар, тогтмол цагт, тогтоосон хоногт гүйцэд хэрэглэх ёстой. Хэдийгээр халуурах болон бусад халдварын шинж арилсан ч эмчийн зөвлөсөн хоногийг дуустал хэрэглэхийг зөвлөж байна. Эмчийн …
-
19 November
Монгол Улсын хүнсний аюулгүй байдал хүнд нөхцөлд байгааг гаднынхан ойлгов
Монгол Улсын хүнсний аюулгүй байдал хүнд нөхцлөөс гамшгийн хэмжээ рүү уруудаж байгааг дотно, гаднын судлаачид судалж тогтоожээ. Тиймдээ ч Азийн Хөгжлийн Банкнаас Монгол Улсад хүнсний аюулгүй байдлаа сайжруул хэмээн 15 сая ам.долларын зээл олгохоор болжээ. Тэдний судалгаагаар Монгол Улс Төв Азидаа хүнсний аюулгүй байдлаараа хамгийн аюултай орон болсон аж. Азийн Хөгжлийн Банк Монгол Улсыг хүнсний аюулгүй байдлаа сайжруулаад зогсохгүй ургамал, …
-
18 November
Өдөрт хоёр, сард 44, жилд 530 хүн амь насаа алдаж байна
Монгол Улсад ганцхан өдрийн дотор зам тээврийн ослын улмаас арван хүн нас барж, 15 хүн хүнд, хөнгөн гэмтлээ гэвэл та итгэх үү. Итгэхгүй байж болох ч энэ бол бодит тоон мэдээлэл. Өнгөрсөн даваа гаригт зам тээврийн ослын улмаас орон нутгийн замд нийтдээ 10 хүн нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Харин нийслэл хотод зам тээврийн ослын улмаас 15 хүн хүнд, хөнгөн …
-
17 November
“Аутизмтай хүүхдүүдийн төлөө-Хамтдаа” зорилтот аян эхэллээ
“Аутизм Монгол – Анд” ТББ-ын санаачилгаар аутизмын хүрээний эмгэгийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэх зорилготой “Аутизмтай хүүхдүүдийн төлөө-Хамтдаа” зорилтот аян эхэллээ. Тус аяны нээлтийн ажиллагаа 2015 оны 11-р сарын 15-ны өдөр “Номон кафе”-д болж өнгөрлөө. “Аутизмтай хүүхдүүдийн төлөө-Хамтдаа” зорилтот аян нь 2015.11.15-2016.05.15-ныг хүртэл зургаан сарын турш үргэлжлэх юм. Уг аяныг дэмжихийг хүссэн хэн бүхэнд нээлттэй бөгөөд дэмжигч хувь хүн болон …
-
11 November
Зөгийн жилий, давс, сод
Хэдхэн жилийн өмнө хэрхэн ходооны шархаа эмчилсэн тухайгаа яръя. Нэг сарын турш өглөө өлөн дээрээ түүхий өндөг сорж, араас нь зуун настын навчинаас 3 см урттай тайрч авч иддэг байсан. Навчны өргөс, хальсыг нь цэвэрлэж хэрэглэнэ. Навчны араас 1 хоолны халбага чацарганы тос, төгсгөлд нь нэг хоолны халбага зөгийн бал хүлхэнэ. Энэ бүгдийг хооронд нь минутын зайтай хэрэглэдэг шүү. Зуун …
-
11 November
Эмч ээ надад асуулт байна
Үргэлж л дотоож, юм уу өмдөөр халхлаатай байдаг учраас бид доод хэсгийнхээ эрүүл ахуй, ариун цэвэр, гоо сайханд нэг их ач холбогдол өгдөггүй. Эсвэл энэ талаар судлахаасаа ичдэг хэрэг. “Тэндэх”-ийн амьдралын талаар найзуудтайгаа ч ярихаас санаа зовмоор асуудал бидэнд өчнөөн тулгардаг. Гоолингоо хамгийн түгээмэл хэд хэдэн асуултанд чинь хариулъя. 1. Би нэг удаа хайрттайгаа секс хийж байсан чинь гэнэт миний …
-
10 November
Улаанбаатарт тоосонцрын хэмжээ 5 дахин их байна
Япон Улсын Байгаль орчны яамны судалгааны хорооны гишүүн асан, профессор багш Мизохата Акира өнгөрсөн оны хоёрдугаар сараас энэ оны тавдугаар сарын хооронд Улаанбаатар хотын агаарын тоосонцрын бүтэц, найрлагыг судалжээ. Ингэхдээ 100 айл, Баруун 4 зам, Цаг уур, орчны шинжилгээний газар зэрэг таван цэгээс улирал бүр дээж авч шинжилсэн байна. Тоосонцрыг PM2,5 буюу маш жижиг ширхэгтэй, PM10 буюу том хэмжээтэй гэж …
-
10 November
Үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн дийлэнх хувь нь абортонд орсон байдаг
-Абортонд орж анхны хүүхдээ авахуулсанаас болж хожим нь хүүхэдтэй болохгүй байх эрсдэл өндөр- Охид хүсээгүй жирэмсэлтээс салахын тулд үр хөндүүлэх нь маш их болжээ. Ингэхдээ ойр дотны хүмүүстэй мэдэгдүүлэхгүйн тулд нууцаар зарим тохиолдолд амь насанд ч эрсдэлтэй сонголтыг хийх нь бий.Хүсээгүй хүүхдээс салж л байвал юу ч байсан яахав гэсэн байдлаар хандах нь сүүлдээ эмгэнэлд хүргэдэг. Үр хөндөлтийн талаар буруу …
-
10 November
Зам тээврийн ослоор амиа алдсан хүмүүст хүндэтгэл үзүүлнэ
Улаанбаатар хотын ЗЦГ-аас иргэдийг нэгдэж, зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэхийг уриалжээ. Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх өдрийг анх 1993 онд Англи улсад тэмдэглэсэн бөгөөд үүнээс хойш улс орнууд энэ арга хэмжээг авто осолд нэрвэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, сэтгэл санааны болон бусад хохирлыг амсаж байгаа иргэд тэдгээрийн ар гэр, ойр дотныхонд гашуудаж байгаагаа илэрхийлэх боломж олгох өдөр болгон тэмдэглэж иржээ. НҮБ-ын 2005 …