Энэ сарын 13-15-ны өдрүүдэд Франц улсын Парис хотноо Дэлхийн Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгүүдийн захирлуудын 10-р хурал, Ерөнхий ассамблей боллоо. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус хуралд гишүүн 90 гаруй орны 70 орчим байгууллагын захирал оролцсоноос гадна АНУ, Мексик, Финланд, Франц зэрэг орнуудад байрладаг нарийн бичгийн дарга нарын газрынхан мөн оролцлоо. Францын НЭМХ -Institut de Veille Sanitaire-т болсон тус хурлыг …
Tag Archives: эрүүл мэнд
October, 2015
-
23 October
Эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудлаар зөвлөлдөж байна
Улсын Их Хурлын даргын Ажлын алба, НҮБ-ын Хүн амын сан, Эрүүл мэнд спортын яам хамтран “Эх, хүүхдийн эсэн мэнд амаржихуйн яаралтай тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар” сэдэвт төвийн болон баруун бүсийн зөвлөгөөнийг өнөөдөр /2015.10.23/ Төрийн ордонд зохион байгуулж байна. Зөвлөгөөнийг Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа эхлүүлж, Эрүүл мэнд, спортын яам, АШУҮИС, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн …
-
22 October
Сүрьеэгийн асуудлаар үндэсний түвшинд зөвлөлдлөө
Аймаг, нийслэлийн сүрьеэгийн эмч мэргэжилтнүүд, нийгмийн халамжийн бодлого хэрэгжүүлэгчид хамтран Улаанбаатар хотноо зөвлөлдлөө. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн “Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний стратеги 2010-2015”-ын үр дүнг хэлэлцэж, цаашдын бодлогод санал авах зорилготой энэ зөвлөгөөнийг ЭМСЯ, ХӨСҮТ, олон улсын “Глобаль сан” хамтран зохион байгуулж, бүх аймаг, дүүргийн сүрьеэгийн зохицуулагч эмч нар болон ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга нар оролцсон юм. Монгол …
-
21 October
Эрүүл мэндийн салбарын орон нутгийн удирдлагуудад салбарын сайд мэдээлэл өглөө
Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд аймгуудынхаа эрүүл мэндийн газрын дарга нарын дунд харилцан туршлага солилцох, ур чадварыг нь нэмэгдүүлэх, ололт амжилтаа хуваалцах уулзалтыг өнөөдөр Эрүүл мэнд, спортын яам зохион байгуулж байна. Энэхүү уулзалтад Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба, газрын дарга нарын хамт оролцож, эрүүл мэндийн салбарын бодлого, болоод цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр хэлэхдээ “УИХ-ын …
-
20 October
“Ясны сийрэгжилт”-ийн эсрэг өдөр тохиож байна
Жил бүрийн 10 дугаар сарын 20-ныг дэлхий нийтээрээ Ясны сийрэгжилт -ийн эсрэг өдөр болгон зарлаад 16 жил өнгөрчээ. Жил бүрийн энэ өдрийг хүн амын бодисын солилцооны гаралтай ясны эмгэг болон, ясны сийрэгжилт өвчний оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаар хангалттай мэдээлэл олгох зорилгоор тэмдэглэсээр ирсэн байна. Орчин үед дэлхийн нийт хүн амд тохиолдож буй хамгийн түгээмэл өвчний нэг бол ясны сийрэгжилт …
-
20 October
Хавдраар нас барсан 3536 хүний амийг аварч болох байлаа…
Монголчуудын маань заримд нь нэг муухай зан байх юм. Өөрт нь л ашиггүй бол асуудлыг аль болж бүтэхгүй талаас нь харж унагана, гацаана, түүнээсээ таашаал авна. Зөвхөн би л болж байвал бусад нь хамаагүй царайлна. Тэгээд энэ өөдгүй зан бусдад ямар их хөнөөл учруулсныг цаг хугацааны дараа мэдэрнэ… Төр дэмжсэн бол 3536 хүний амь насыг аварч болох байлаа Энэ бол …
-
19 October
C вирусийн эмийг 22 эмийн сангаар худалдаална
Гурван сая хүнтэй Монгол Улсад 400-аад мянган хүн элэгний А, В, С, Д вирусийн өвчлөлтэй гэсэн судалгаа гарсан бөгөөд нийт хүн амд ногдох өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлэх болжээ. Элэгний С вирус нь өвчлөлийн явц удаан. Цусаар дамжин халддаг. Эхээс урагт халдварлах магадлалтай. Хүний нас ахих тусам элгийг хатууруулж, хатуурлаас хавдар үүсгэдэг тул Эрүүл мэндийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар С …
-
19 October
Галзуу өвчнөөс сэргийлэхийг анхаарууллаа
Галзуугаар өвчилсөн мал, амьтанд уруулах, ноцуулах, шүлсдүүлэх үед ГАЛЗУУГИЙН ВИРҮС нь хүний биед гэмтсэн арьс, салстаар нэвтрэн орж, төв мэдрэлийн системийг гэмтээн, улмаар үхэлд хүргэдэг зоонозын өвчин юм. Иймээс иргэн та галзуу өвчний сэжигтэй мал, амьтанд уруулсан бол харьяалах эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг хугацаа алдалгүй авч эмчийн зааврын дагуу вакцины бүрэн тунг тариулах шаардлагатайг Зоонозын өвчин …
-
15 October
Дархлаажуулалт амжилттай явагдаж байна
Үндэсний дархлаажуулалтын ээлжит арав хоног аравдугаар сарын нэгнээс 10-ны өдрүүдэд улс орон даяар явагдаж байгаа бөгөөд энэ хугацаанд заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 7, 15 насанд хийх сахуу, татрангийн вакцинжуулалтыг зохион байгуулах, заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолоос хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулалт хийх журмын дагуу нөхөн дархлаажуулах зэрэг ажлуудыг зохион байгууллаа. Энэхүү дархлаажуулалтын өдрүүдээр сахуу, татрангийн эсрэг вакцинжуулалтад 7 настай …
-
15 October
Шөнөжин сэрүүн байхад таны биед дараах өөрчлөлтүүд гарна
Шөнөжин сэрүүн байхад таны биед дараах өөрчилөлтүүд гарна Амьдрал болон ажилын шаардлагаар шөнөжин нойргүй байх хэрэг гардаг. Гэхдээ энэ нь таны бодож байгаагаас илүү аюултайг мэдэх үү? Норвегийн мэдрэл судлалын эрдэмтэд эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөлөлийг судалжээ. 21 эрүүл залуухан эрэгтэйчүүд дээр тензорын тархалтын шинжилгээ хийсэн. Бие дэхь усны тархалт болон мэдрэлийн үйл ажиллагааг ажиглах зорилготой. Оролцогчид 23 цаг унтахгүйгээс гадна …
-
14 October
ЭМСЯ, МЭМАҮЭХ хамтарсан мэдээлэл хийлээ
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Б.Мягмар нар хамтарч өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Сүүлийн өдрүүдэд эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, урамшууллыг хассан тушаал, шийдвэр гаргалаа гэсэн мэдээлэл цацагдаад байсны учир ийнхүү хамтарсан мэдээлэл хийсэн юм. Эрүүл мэнд, спортын яам, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны хооронд байгуулсан …
-
14 October
Томуугийн эсрэг улирлын вакциныг хийж эхэллээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалын дагуу энэ сарын 08-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн ажилтан, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, “Автобус” ХХК, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал зэрэг газарт ажилладаг эрсдэлт бүлгийн хүмүүсийг улирлын томуугийн эсрэг вакцинаар …
-
13 October
Өнөөдөр “хөхний даруулгагүй өдөр”
Аравдугаар сарын 13-ныг АНУ болон Английн бүсгүйчүүд “Хөхний даруулгагүй өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр хөхний хорт хавдрын эсрэг нийтэд чиглэсэн олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг онцлогтой юм. Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолддог өвчлөлд ордог аж. Олон улсын хавдар судлалын хүрээлэнгээс 2013 онд гаргасан судалгаагаар жил бүр 8.2 сая хүн хорт хавдраас үүдэн хорвоог орхидог байна. …
-
12 October
Салбарынханы цалин тэтгэмжийг бууруулах нэг ч тушаал шийдвэр гаргаагүй
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, урамшууллыг хассан тушаал, шийдвэр гаргалаа гэсэн ташаа мэдээлэлд өнөөдөр Эрүүл мэнд,спортын сайд Г.Шийлэгдамба сэтгүүлчдэд тайлбар хийлээ. Эрүүл мэндийн салбарын төсөвт байгууллагуудын цалин, хөлсний нэмэгдлийг зөвхөн Засгийн газрын тогтоолоор цалингийн ангилал, сүлжээ нэмэгдлүүдийг тооцож тухайн жилийн төсөвт тусган УИХ-аар хуульчлан баталдаг. Мөн Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 дахь …
-
12 October
Анх удаа онлайн сургалт зохион байгууллаа
Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн Банкны хооронд байгуулсан гэрээний дагуу “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд “Medical equipment inventory” сургалтыг амжилттай зохион байгуулж, сургалтыг Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр нээж үг хэлэв. Тус сургалтыг Канадын Олон Улсын Эрүүл Мэндийн Нийгэмлэгийн Эмнэлгийн техникийн олон улсын зөвлөх Билл Жентл, Андерсон Энгтрём нар Канад улсаас шууд холбогдон, дотоодын …