Tag Archives: эрүүл мэнд

September, 2015

  • 26 September

    Өнөөдөр “Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн дэлхийн өдөр”

    Жил бүрийн есдүгээр сарын 26-ны өдрийг “Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Жирэмслэхээс хамгаалах, эм хэрэгслийн хэрэглээний соёл дутмаг улс оронд үр хөндөлт, бэлгийн замаар дамжих халдвар өндөр байдаг нь судалгаагаар нотлогдсон. Энэ тэмдэглэлт өдөр нь залуучуудын бэлгийн болон нөхөн үржихүйн мэдлэгийг дээшлүүлэх, тэднийг хамгаалах, зөв шийдвэр гаргахад туслах, Монгол эмэгтэйчүүдийн жирэмслэлт бүхэн хүсэж, төлөвлөсөн байхад хувь нэмэр …

  • 26 September

    Хүний биед витамин дутагдах шинжүүд

    -Түргэн ядрах, бие сульдах, хүч тэнхээ алдагдах -Уур уцаартай болох -Гуниг гутралд автах, стресст орох -Анхаарал, ой санамж буурах, сулрах -Нойргүйдэх -Ойр, ойрхон ханиад хүрэх -Арьс хуурайших, загатнах, эрт хөгшрөлтийн шинж тэмдэг  илрэх -Ойр, ойрхон өвдөг хатиг гарах -Ойрын хараа муудах -Буйлнаас цус гарах -Яс сийрэгжих -Ураг зулбах хандлагатай болох

  • 26 September

    Хөхний хорт хавдраар өвчлөгсдийн тоо нэмэгдэх болжээ

    Хөхний хорт хавдраар өвчлөгчдийн тоо жил ирэх бүр нэмэгдэж, нийт хавдрын 6 дугаар байрт эрэмбэлэгдэх болсон. Тиймээс манай эмч нар хавдрын эрт илрүүлэг, эмчилгээ оншилгооны үр дүнгээ сайжруулах зорилгоор олон улсын туршлагыг судлаж байна. Монгол Улсын ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр Монгол-Японы эмч нарын“Хоол боловсруулах дээд замын хавдрын менежмент” сэдэвт 7-р симпозиумын салбар хуралдаан    өнөөдөр эхэллээ. 20 жилийн өмнө монголд хөхний хорт …

  • 25 September

    Томуу, томуу төст өвчний бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

    Томуу, томуу төст өвчний улиралчлал эхлэх гэж байгаатай уялдуулан ЭМСЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Эмнэлгийн тусламжийн хэлтэс, ХӨСҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдах ажилтан мэргэжилтнүүд, Нийслэлийн 9 дүүргийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга нар оролцсон хурлыг зохион байгууллаа. Хурлаар томуу, томуу төст өвчний улиралчлалыг угтуулан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төсөл, Эрүүл мэндийн нэгдлүүдийн орны зохицуулалтын төлөвлөлт, эмч мэргэжилтний сургалт, хүн амын сургалт …

  • 24 September

    Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба ГССҮТ-ийн удирдлагуудад үүрэг өглөө

    Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, ажилчид болоод эмнэлгийн удирдлагын багийнхантай уулзалт хийлээ. Эрүүл мэнд, спортын яамны сайдын зөвлөлийн хурлаар харьяа эмнэлгүүдийн захирлуудтай хийсэн үр дүнгийн гэрээг хагас жилээр дүгнэхэд тус эмнэлэг хангалтгүй үнэлгээ авсан тул ГССҮТ-ийн дарга З.Мэндсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж түр орлон гүйцэтгэгч томилоод байгаа.     Энэ удаа Эрүүл мэнд, спортын …

  • 18 September

    “Эмнэлэгт нянгийн эсрэг эмэнд тэсвэржилт үүсэхээс сэргийлэх нь” сургалт боллоо

    2011 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх арга хэмжээ авах тухай” 6 үндсэн чиглэлийг батлан, гишүүн орнуудыг энэ чиглэлд үйл ажиллагаагаа хандуулахыг уриалсан. Энэ хүрээнд 2014 онд ДЭМБ-аас Нянгийн эсрэг эмэнд үүсэж буй даслын тандалт судалгааг олон улсын түвшинд хийж хэвлүүлжээ. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвөөс 2013, 2014 онд бүсийн улс орнуудад нянгийн эсрэг эмийн …

  • 18 September

    Донорын төвийн хүлээлгийн танхимыг долоон сая төгрөгөөр тохижуулав

    Дархан-Уул аймгийн Дархан сумын ЗДТГ-аас санаачилж өрнүүлсэн “Сайн үйлсийнаян” гурав дахь жилдээ үргэлжиж байна. Уг аяны хүрээнд тус сум орон нутагтаа ажиллаж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудтай хамтарч олон бүтээлч ажлыг хийсэн юм. Энэ удаа аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Донорын төв”-д “Амьдрал бэлэглэсэн донор танд баярлалаа” уриан дор шаардлагатай зарим аппарат, тоног төхөөрөмж, тавилга эд хогшил гардуулж заалыг нь бүрэн тохижуулж …

  • 18 September

    ГССҮТ-ийн захирал чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

    Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, Монгол Улсын гавъяат эмч З.Мэндсайхан Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад хандаж, ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт тавьсан байна. Тэрбээр “Эрүүл мэндийн бодлого ноцтой алдагдаж байгаа тул цаашид тэвчих аргагүй болж, намайг Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирлын албан тушаалаас чөлөөлж өгнө үү” гэсэн байна. Эрүүл мэндийн сайдаар Н.Удвал ажиллаж байхдаа Гэмтэл согог, судлалын үндэсний …

  • 17 September

    Нэгдүгээр эмнэлгийг Сүхбаатарын одонгоор шагнана

    Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэг бол Монгол Улсын эрүүл мэндийн ууган байгууллага. Тиймээс тус эмнэлгийг Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатарын одонгоор шагнахаар болжээ. Шагналыг өнөөдөр 15.00 цагаас гардуулна. Тус эмнэлэг байгуулагдсаны 90 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэг нь 1925 онд “Ардын эмнэлэг” нэртэйгээр 15 ортой, нэг орос, гурван монгол эмчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Чехословакын зээлийн …

  • 17 September

    Эрүүл мэндийн байгууллагуудын үр дүнгийн гэрээг үнэллээ

    Эрүүл мэнд, спортын яам харьяа байгууллагуудтайгаа хийсэн үр дүнгийн үнэлгээгээ Сайдын зөвлөлийн хурлаараа хэлэлцүүлэн батлуулаа. Үр дүнгийн гэрээг манлайлал, нийт арга хэмжээ, тусгай арга хэмжээ, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлт гэсэн дөрвөн хэсгийн хүрээнд авч үзэж үнэлсэн байна. 1. Манлайлал . Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй • Байгууллагын ил тод байдал (цахим мэдээлэл • Төсвийн төлөвлөлт, зарцуулалтын ил тод байдал (шилэн …

  • 17 September

    Хугацаа дууссан эм худалдаж байжээ

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ сард эм хангамжийн 11 байгууллага, иргэний үйл ажиллагаанд шалгалт явуулжээ. Ингэхэд хугацаа дууссан эм худалдаж байсан зөрчил илэрсэн байна. Тухайлбал, “Сүлдэн” эмийн санд 36 нэрийн 600 мянга гаруй төгрөгийн эмийг борлуулсан нь илэрчээ. Мөн “Сүлдэн”, “Ананас” эмийн санд Монгол Улсад бүртгэлгүй 54 нэр төрлийн хоёр сая орчим төгрөгийн эм худалдаалсан нь илэрсэн байна. Тиймээс нэр …

  • 9 September

    Моносийн эмнээс ургацаг шиг цагаан зүйл цухуйсан байжээ

    25 жилийн түүхтэй, эм, эмнэлгийн хэрэгсэл, гоо сайхан, эрүүл мэндийн болон хүнсний бүтээгдэхүүн үйлчилгээгээр тэргүүлэгч гэх Монос байнга шахуу хэл аманд өртдөг. Моносоос авсан “Фено­барбитал” гэх эмэнд олон хүүхэд хордсон, эм зүйн салбарт монопол эрхтэй, сэтгэцэнд нөлөөлөх эм бэлдмэл худалдаалах эрхтэй гэхчлэн байсхийгээд л хэл аманд өртдөг. Тэгвэл Моносийн нэг салбараар үйлчлүүлэгчийн авсан  Иммунал хэмээх эмний ирмэг хагарсан. хагарсан сэтрэхийгээр цагаан ургацаг …

  • 7 September

    Шуурхай удирдлагын төвийн мэдээ /2015.09.07/

    2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсад:  Улсын хэмжээнд Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, халдварт өвчний дэгдэлт, химийн болон цацрагийн хордлого, олныг хамарсан осол гэмтлийн талаар албан болон албан бус сувгаар мэдээлэгдээгүй байна. Дэлхий дахинд: Хүний Коронавирүст халдвар: Хүний Коронавирүст халдварын шинэчлэгдсэн мэдээллээр Иордан улсад 2 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 1 хүн нас барсан байна. Мөн …

  • 3 September

    Шуурхай удирдлагын төвийн мэдээ /2015.09.03/

    2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсад: Осол, гэмтлийн мэдээ: 8 дугаар сарын 29-аас 9 дүгээр сарын 1-ний хооронд нийт 1595 хүн осол, гэмтэлд өртсөний улмаас 66.1%-ийг эрэгтэйчүүд, 30%-ийг 0-15 насны хүүхэд, 9.3% нь хэвтэн эмчлэгдэж, 22% нь согтуугаар гэмтэлд өртжээ. Эх сурвалж: ГССҮТ Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, сурталчилгаа хийх. Хордлогын …

  • 3 September

    Гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж

    Урин дулааны улиралд аялал зугаалга, хөдөө, хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн ихэсдэг, мөнгудамж, талбайд ил задгай хүнсний бүтээгдэхүүнийг ихээр худалдаалдагтай холбоотой хоол хүнсээр дамжих халдварын эрсдэл эрс нэмэгддэг тул гэдэсний халдварт өвчин гарах эрсдэл их болдог. Гэдэсний халдварт өвчинд цусан суулга, сальмонеллез, Е коли буюу гэдэсний савханцрын халдвар, энтеровирусын халдвар, гепатит А буюу халдварт шар зэрэг өвчин багтана. …