Зарим залуу ээжүүд “Хүүхэд хөхүүлбэл хөхний хэлбэр галбир алдагдна” гэх ойлголт авснаас хүүхдээ удаан хөхүүлэхээс татгалздаг. Хүүхдээ хөхүүлэх, хөхүүлэхгүй байх, урт хугацаанд хөхүүлэхийн аль аль нь хөхний хэлбэрт нөлөөлдөггүй бөгөөд харин жирэмслэлт үүнд нөлөөлдөг гэж Америкийн эрдэмтэд мэдээллээ. Жирэмслэлтийн үед хөхний булчирхайд өөрчлөлт орж томордог. Энэ нь буцаад хэвийн байдалдаа дор хаяж гурван жилийн хугацаа шаардагдана. Жирэмслэлтийн улмаас хөхөнд гарах …
Tag Archives: эрүүл мэнд
March, 2016
-
17 March
Хүүхдийн шүдийг хэрхэн арчлах вэ?
1. Хүүхдэд аль болох хөхөлт хэрэглэхгүй байх, хэрэглэдэг бол 1 наснаас дээш хэрэглэхгүй байх 2. Сүүн шүд ургаж эхэлмэгц амны хөндийн ариун цэврийг сайн сахиж, хүүхдийнхээ шүдийг эцэг, эхчүүд зөв угааж өгч байх 3. Сүүн шүд оройтож цухуйвал айх хэрэггүй, мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авч, хангалттай амин дэм, эрдэс бодис агуулсан хоол тэжээл өгч байх 4. Цоорлоос урьдчилан сэргийлэх эм …
-
16 March
Сибирийн хар хорхой их хэмжээгээр идсэн хүүхэд сэхээнд байна
“Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн сэхээний тасагт сибирийн хар хорхойг их хэмжээгээр идсэн хүүхэд ухаангүй хүргэгдэн иржээ. Энэ талаар тус эмнэлгийн их эмч Б.Болдсайхан эмч жиргэжээ. Тэрбээр “Сибирийн хар хорхой 70-ийг идээд уушги зүрх нь маш муудсан хүүхэд сэхээнд ирлээ. Яагаад хорхой жоом идүүлдэг хүний үгэнд ордог байна” гэжээ. Эрүүл мэндэд сайн хэмээн Сибирийн хар хорхойг иргэд ихээр идэж хэрэглэдэг нь амь …
-
16 March
Хорих 435 дугаар ангид улаанбурхан өвчин гарчээ
Өчигдрийн байдлаар Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний 839 тохиолдол бүртгэгджээ. Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Халдварт өвчний тасагт 55 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 11 нь насанд хүрэгчид, 44 нь бага насны хүүхэд байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 435 дугаар ангид улаанбурхан өвчин гарсан учир аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн эмч нарын баг тус ангид ажиллаж, урьдчилан сэргийлэх үзлэг, дархлаажуулалт …
-
16 March
Улаанбурхан өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ
Сүүлийн өдрүүдэд улаанбурхан өвчний тархалт нэмэгдэж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. 2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 9611 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 1890 нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д 398 хүн хандсаны 334 нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээс 63 нь хэвтэж, 215 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Улаанбурхан өвчний улмаас нийт 400 өвчтөн эмчлэгдэж …
-
15 March
Уламжлалт аргаар ядаргаагаа хэрхэн тайлах вэ
Хаврын халгай таны ядаргааг арилгана Халгайн хандыг бүх төрлийн ужиг хууч, биеийн эсэргүүцэл суларсан үед монголчууд өргөн хэрэглэдэг. Иймээс та доорхи хоёр аргын нэгийг сонгоорой. Аяга халуун усанд амны том халбагаар халгайн ханд хийж, хэсэг хугацаанд идээшүүлж хөргөөд хоолны халбагаар өдөрт 3 удаа ууна. Үүнээс гадна 200 грамм хэмжээтэй халгайн навчийг шил архинд хийж хутгаад сэрүүн газар тавьж хонуулна. Маргааш …
-
15 March
Сайд нь шоронд, ХӨСҮТ нь даргагүй, хүүхдүүд нь улаанбурханаар өвчилсөн дампуурлын ирмэгт ирсэн Эрүүл мэндийн салбарыг авраач
Шийдлийн гэх тодотголтой Засгийн газрын бүрэн эрх гурван сар хүрэхгүй хугацааны дараа дуусгавар болох гэж байна. Гэтэл өнгөрсөн арван нэгдүгээр сараас хойш Эрүүл, мэнд спортын салбар удирдах хүнгүйгээр өдийг хүрлээ. Шадар сайдад хамаг ажлаа ацаглачихсан байгаа. Урдах олон ажлаа дийлэхгүй байхад нь хоёр ч том салбарыг нэгтгэсэн яамны ажлыг давхар хариуцуулж байгаа нь эрсдэлтэй. Сайдын эзгүйд ажлаа авч явах хүн …
-
14 March
Эрх баригчдын эрх ашиг хэдэн хүүхдийн аминд хүрч байж зогсох вэ
Монгол Улс Эрүүл мэндийн сайдгүй бүтэн 4 сар гаруйн хугацааг үдлээ. Хуулиараа бол сайд огцорсон эсвэл өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тохиолдолд дараагийн сайдыг 1 сар буюу 30 хоногийн дотор томилох ёстой байдаг. Харамсалтай нь, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАХН-ын дарга Н.Энхбаяр гэсэн гуравхан хүний амбицаас болж, Монгол Улс 120 хоног гаруй Эрүүл мэндийг сайдгүй явж, тун удахгүй хагас жилтэйгээ золгож, …
-
14 March
Их унтах нь зүрх судасны өвчтэй болох магадлал өндөрсгөдөг байна
Олон цаг унтах тусам бие амарч, эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэдэг эндүү ташаа ойлголт болохыг эрдэмтэд анхааруулж байна. Хоногт 8 цаг болон түүнээс олон цаг унтаж амардаг хүмүүс зүрх судасны өвчнөөр нас барах магадлал 6-8 цаг унтдаг хүмүүсийнхтэй харьцуулахад 35 хувиар илүү байдгийг саяхан явуулсан судалгаагаар тогтоожээ. Норвегийн шинжлэх ухаан, технологийн шинжлэх ухааны судлаачид Тайванийн 20-оос дээш насны 400 мянган …
-
14 March
Таны хүүхдийн өсөлт удаан байвал бяслаг идүүл
Жирэмсэн эмэгтэйчүүдэд онцгой ихээр дутагддаг В1 амин дэм нь хүний бие дэх нүүрс усны солилцоонд чухал уүрэг гүйцэтгэж мэдрэлийн эсийн бодисын солилцоог хэвийн явагдах нөхцөлийг хангана. Энэ амин дэм нь мэдрэлийн үрэвслийн эсрэг сайн үйлчилдэг. В1 амин дэм нь хуурай исгэгч, шар айрагны исгэгч, бууцай, гахайн мах, зэрэгт илүү хэмжээтэй байдаг. В1 амин дэм дутагдвал ходоод гэдэсний замын …
-
12 March
Итгэхийн аргагүй аймшигт ховор өвчнүүд
1. Зааны өвчин (элефантиазис) Элефантиазис – энэ өвчний үед биеийн зарим хэсэг итгэмээргүй том хэмжээтэй болдог. Паразит, тунгалгийн булчирхайн архаг үрэвсэл, дархлааны өвчин зэрэг нь тунгалгийн зангилаанд нөлөөлснөөр энэ эмгэг үүсэх ба генийн өөрчлөлтөөр ч үүсэх боломжтой. Шимэгчээр үүсгэгдсэн өвчин хамгийн түгээмэл тохиолдог ба үүнийг эмчилж болдог. Гэвч бүрэн эдгэрэхийн тулд ойролцоогоор 8 долоо хоног шаардлагатай. Харамсалтай нь энэ өвчнөөр …
-
12 March
Нойр булчирхайг анагаагч 10 бүтээгдэхүүн
Нойр булчирхай бол хоол боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэдгээс гадна олон үйл ажиллагааг зэрэг гүйцэтгэдэг эрхтэн юм. Нойр булчирхайн ялгаруулдаг шүүрлүүд нь ходоод цөсний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, цусан дахь сахарын хэмжээг хэвийн байлгах, шүүрлүүдийг ялгаруулдаг эрхтэн юм. Нойр булчирхай хүндэрсэн тохиолдолд хүн ердөө 5-6 сарын насладаг байна. Тиймээс та үүнээс сэргийлж муу зуршлуудаа багасгаж, биедээ хэрэгтэй хоол хүнсийг сонгож хэрэглэх …
-
12 March
Компьютерийн дэлгэцний хорноос ногоон цай хамгаална
Гар утас, зурагт, компьютерээс ялгарах цахилгаан соронзон долгион нь бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд төдийгүй бүх насны хүмүүст нөлөөлж, тархи мэдрэлийг ядраан, нүдний харааг муутгадаг гэдгийг эрдэмтэд батлаад байгаа билээ. Тэгвэл Бээжингийн их сургуулийн эрдэмтэд компьютерээс ялгарах цацрагийн хорт нөлөөг бууруулах арга олжээ. Олон жил судалсны дүнд биед шингэсэн хүнд элементийг гарган зайлуулах үйлчилгээ ногоон цайнд байдгийг олж тогтоосон байна. …
-
11 March
Эцэг болох нь
Та эхнэрээ жирэмсэн болсон үеэс таны хувьд шинэ үе эхэлж байна гэдгийг ухаарах хэрэгтэй. Эхнэртэйгээ гэр бүл төлөвлөлтийн хийхдээ аль болох өөрсдийн эрүүл мэнд хамгийн сайн үед жирэмслэвэл сайн. Жирэмслэх нь эцэг хүний сэтгэл санааны байдалд ч тодорхой өөрчлөлтүүд оруулдаг. Зарим эрэгтэйчүүд төрөх гэж буй хүүхдээ заавал эрэгтэй байгаасай, намайг дууриагаасай гэж …
-
10 March
Хүүхэддээ ханиаднаас сэргийлэх массаж хийж өгөөрэй /бичлэг/
ханиад томуу их байгаа энэ өдрүүдэд хүүхэддээ анхаарлаа хандуулахгүй бол өвчлөх эрсдэл өндөр байна.