Харшил буюу аллерги гэсэн нэр томьёог Австрийн хvvхдийн эмч К.Пирке 1906 онд анх хэрэглээнд оруулсан түүхтэй. Энэ нь allos–єєр, ergon-vйлчлэх гэсэн хоёр vгнээс бvтдэг байна. Харшил гэдэг нь тодорхой хvчин зvйл нэвтрэхэд бие махбодь байвал зохихоос хэт эмзэг, хүчтэй хариу vзvvлж, өөрөөр үйлчилж байгаа хэрэг юм. Статистик мэдээнээс үзвэл дэлхийн хүн амын 20% нь харшилтай байдаг аж. Иймд энэ өвчин …
Tag Archives: эрүүл мэнд
March, 2016
-
10 March
Жирэмсэн эмэгтэйчүүдийг Латин Америк руу аялахгүй байхыг уриалав
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага жирэмсэн эмэгтэйчүүдэд хандаж Зика вирусын халдвар бүртгэгдээд байгаа Латин Америкийн улс орнууд руу аялахгүй байхыг уриаллаа. Гуравдугаар сарын 8-нд болсон видео хурал дээр тус байгууллагын тэргүүн Маргарет Чен “Зика вирус нь шинээр төрсөн хүүхдүүдийн толгойг жижигрүүлж, мэдрэлийн янз бүрийн өвчин үүсгэдэг нь улам бүр нотлогдсоор байна” хэмээн онцолжээ. Энэ уриалга нь зөвхөн сэрэмжлүүлэх шинж чанартай хэмээн …
-
7 March
20+1=Онцгой бэлэг үзэсгэлэн дэлгэгдэнэ
НҮБ-ийн Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг Дауны Хам Шинжийг олон нийтэд таниулах Дэлхийн Өдөр болгон зарласан байдаг. Үүнтэй холбогдуулан дауны хам шинжийг олон нийтэд зөвөөр таниулах, эдгээр хүүхдүүдийн эрхийн асуудлыг хөндөх зорилгоор даунтай Монгол хүүхдүүдийн эцэг эхчүүд санаачлан жил бүрийн гуравдугаар сарыг “Дауныг зөв таниулах сар” болгон зарласан байна. Даунтай хүүхдүүд, тэдний гэр бүлийнхэн Монголд төдийгүй дэлхий …
-
5 March
Өглөөний цайгаа та заавал ууж байгаарай
“Өглөөний цай уух нь биед сайн” гэдгийг та хангалттай сонссон байх. Үүнтэй холбоотой янз бүрийн л заавар, зөвлөмжүүд байдаг. Аль нь яг үнэн юм бэ. Үнэхээр өглөөний цай тийм чухал гэж үү? гэсэн асуултууд эргэлзүүлж байгаа бол та шинжлэх ухааны үндэслэлтэй доорх таван шалтгаантай танилцаарай. 1. Өглөөний цайгаа тогтмол уух нь биеийн эрүүл мэндэд жигд сайн Өглөөний цайгаа тогтмол …
-
4 March
Эрүүл мэндийн салбарын шилдэгүүд шалгарлаа
Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар өнгөрсөн онд ажил үйлсээрээ манлайлсан байгууллага,газар, шилдэг ажилтнуудаа өнөөдөр болж буй “Хэрэглэгчээ дээдэлсэн эрүүл мэнлдийн салбар” Удирдах ажилтны зөвлөгөөний үеэр шагнаж урамшууллаа. Шагналыг Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа болон яамны удирдлагууд гардуулж өгсөн юм. Эрүүл мэндийн салбарын 2015 оны шилдэг байгууллагаар: · Тэргүүн байрт: Эх хүүхдийн эрүүл мэндийн …
-
3 March
Өрхийн эмч нарын мэдлэг муугаас хүүхдүүд эмэнд дасамтгай болж байна
Харшлын гаралтай ханиад, уушгинд хүрдэг ханиад гэхчлэн төрөл бүрийн томуу томуу төст өвчин газар авсаар байна. Ялангуяа 0-6 насны хүүхдийн өвчлөл буурахгүй байгаа бөгөөд эдгэрэлт удаантай, өвчтөний хүндрэх явц хурдан байгаа юм. Хүүхдийн өвчлөл хүндэрч байгаагын нэгэн “дэм” нь өрхийн эмч нарын мэдлэг чадвар муугаас үүдэлтэй гэх шалтгаан эцэг эхчүүдийн бухимдлыг хүргээд байгаа юм. Нэг жилийн дотор 4-5 удаа ханиад …
-
3 March
Өнөөдөр “Сонсгол хамгаалах дэлхийн өдөр” тохиож байна
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас жил бүрийн 03 дугаар сарын 03-ны өдрийг “Сонсгол хамгаалах дэлхийн өдөр” болгон зарласан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхий дахинд 1.1 тэрбум орчим залуучууд сонсох буруу дадлын улмаас чимээ шуугианаас үүдэлдэй сонсголоо алдах, дүлийрэх эрсдэлтэй тулгарч байна. Иймээс та дараах зөвлөмжийг хэрэгжүүлснээр чимээ шуугианаас үүдэлтэй сонсголоо алдах эрсдэлээс өөрийгөө хамгаалах боломжтой. Үүнд: – Хөгжим хэтэрхий чангаар …
-
3 March
Менингитийн халдвар ба түүнээс сэргийлэх талаарх зөвлөмж
Менингитийн халдвар ба түүнээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж ХӨСҮТ-ийн мэдээгээр манай улсын хэмжээнд он гарснаас хойш менингококкт халдварын 5 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Дорнод аймагт – 2, Улаанбаатар хотод – 3 тохиолдол гарсан ба сургууль цэцэрлэгийн насны хүүхдүүд зонхилон өвчилж байна. Менингококкт халдварын явц маш хурдан бөгөөд хэдхэн цагийн дотор нас барах тохиолдол ч гардаг. Харин …
-
3 March
Ээжийгээ “эвдлэн” төрсөн бид /фото/
Энэ ертөнцөд хүний төрлийг олж төрнө гэдэг маш их аз завшаан гэх юм билээ. Ийнхүү ээжийгээ “эвдлэн” төрсөн бид эхийгээ хайрлахаас илүү буян гэж үгүй. Танд хийсвэр хагалгааны фотог сонирхуулая. Зүрхний өвчтэй болон хэт мэдрэг хүмүүс үзэхгүй байхыг хүсэе фото зургийг “энх төрөхүй эмнэлгийн” сангаас
-
2 March
Дархлааны вакцинжуулалт эхэлжээ
Улаанбурханы эсрэг дархлаажуулалтын вакциныг хийж эхэлжээ. Нийт 70 000 хүн тун вакцин хүлээн авч, одоогийн байдлаар 5000 гаруй хүн дархлаажуулалтад хамрагдсан байна. Улаанбурхан өвчний голомтын дархлаажуулалтанд хэн хамрагдах вэ? Голомтын хавьтал болсон 6 сараас дээш бүх насны хүмүүс Улаанбурханаар өвдөөгүй буюу өвдсөн эсэхээ мэдэхгүй Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдаагүй Улаанбурхан өвчнөөр өвдсөн хүнтэй хавьтал болсон Дархлаажуулалтын дараа дараах урвал гарч болно. …
-
2 March
Улаанбурхан өвчний дэгдэлт ихсэж байна
Цэргийн анги, ЕБС гээд хүн ам ихээр төвлөрсөн газруудад улаанбурхан өвчний дэшдэлт буурахгүй байна. Өнгөрсөн оноос эхлэн манай улсад дахин бүртгэгдэх болсон билээ. Өвчний тархалт нэг хэсэг намжсан ч арваннэгдүгээр сараас хойш дахин ихсэх болсон. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр өнгөрсөн долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд мэдээлэгдсэн 1025 халууралт, тууралтат хам шинжийн 908 нь улаанбурхан өвчний сэжигтэй гэж оношилогдож, …
-
1 March
Гэрийн нөхцөлд хялбар аргаар Пицца хийх /фото мэдээ/
Та бүхэндээ олон нийтийн сүлжээгээр тарсан хамгийн энгийн орц найрлагатай Пицца хийх аргыг сонирхуулая: Үнэтэй Пицца захиалан идэх хэрэггүй боллоо. зуурмагаа бэлтгэхдээ: 500гр гурил, өндөг 1 ширхэг, масло30 гр, сармис 3 хумс, Розмарин, давс, элсэн чихэр, дрожыг өөрийн иддэг хэмжээгээрээ таруулан бүлээн усаар зуурна. зуурмагаа элдээд зайдас тойруулан байршуулна. энэ хооронд дотор нь орох шанзаа бэлтгэнэ таны харж байгаачлан сыр, …
-
1 March
Хог хаягдалыг ил хаях, шатаахад ч мөн торгуультай
“Ариун цэврийн тухай” хуулийг “Эрүүл ахуйн тухай хууль” болгон шинэчлэн найруулж өчигдрөөс эхлэн орон даяар мөрдөж эхэллээ. Дээрх хуулийг шинэчлэн найруулах болсон шалтгаан нь хотжилт, бүтээн байгуулалт, үйлдвэржилт, техник, технологийн дэвшилтэд суурилсан хөгжил өсөн нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд одоогийн мөрдөж байгаа хүчин төгөлдөр хууль нь цаг үеийн шаардлагыг бүрэн хангахгүй байсан аж. Хүн ам өсч, бүтээн байгуулалтын ажил өрнөж, хотжилт, …
-
1 March
Элэгний өвчин хоёрхон шалтгаанаар үүсгэгддэг
эрүүл элэг Архи уусаар байгад элэгний циррозтой болчихсон гэнэ ээ гэх яриаг та лав энд тэнд явж байгаад сонсож байсан биз. Үнэхээр ч согтууруулах ундаа, түүний дотор архийг хэтрүүлэн хэрэглэх нь элэгний циррозд хүргэх аюултай юм. Гэвч хүмүүс энэ аймшигтай өвчний талаар сайн мэддэггүй, аюулыг нь ойлгодоггүй болохоор “Сүх далайтал үхэр амар” гэдгээр анхаардаггүй. Гэтэл судалгаанаас үзвэл элэгний хатуурал буюу …
February, 2016
-
29 February
“Эрдэнэт” үйлдвэрийн хаягдлаас гарч буй нунтаг эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэв
УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн иргэдээс уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдал шавраас цагаан нунтаг салхинд босч иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, эрүүл мэндээрээ хохирч байгаа талаар гомдол ирүүлсэн байна. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн дарга Л.Сангирагчаа “Цагаан тоосны тухайд “Эрдэнэт” үйлдвэр дээр 2016 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний …