Tag Archives: эрүүл мэнд

October, 2015

  • 8 October

    Тарваганы эд эрхтнийг залгиж хэрэглэхгүй байхыг анхаарууллаа

    Манай ард  иргэд ам дамжсан цуу ярианд итгэж  өөрсдийнхөө болон бусдын амь нас,  эрүүл мэндэд ноцтой аюул учруулж  байгаад Эрүүл мэнд, спортын  яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр анхааруулга мэдээллийг өглөө. Сүүлийн жилүүдэд тарвага хууль усаар агнах, худалдан авах, худалдаалах, тээвэрлэх, тохиолдол нэмэгдсээр байна. Энэ жилийн хувьд тарваган тахлын  хүний өвчлөлийн сэжигтэй есөн тохиолдол бүртгэгдснээс Ховд, Хөвсгөл аймгуудад гурван …

  • 7 October

    Анагаах ухааны Нобелийн шагналтнууд тодорлоо

    Шинжлэх ухааны салбарт судалгаа хийж хүн төрөлхтний амьдралд чухал нээлт хийсэн эрдэмтдэд олгодог хамгийн нэр хүндтэй шагналын нэг болох Нобелийн шагналын эзэд өчигдрөөс /10.05/ тодорч эхэллээ. 1901 оноос Нобелийн шагналыг олгож эхэлснээс хойш хамгийн түрүүнд физиологи, анагаах ухааны салбарын шагналтнуудын нэрсийг тодруулдаг уламжлалтай. Тэгвэл энэ оны физиологи, анагаах ухааны Нобелийн шагналтнаар Уильям Кэмпбeлл /Ирланд/, Сатоши Омура /Япон/ нар “Шимэгч хорхойноос …

  • 6 October

    Олон улсын 7-р симпозиум зохион байгуулагдлаа

    Дэлхий дахинаа жил бүр 8 сая гаруй хүний амьдралыг авч одож буй хорт хавдар өвчнөөс сэргийлэх, эмчлэх, хянах асуудалд дэлхий нийтээрээ ихээхэн анхаарч энэ аюулт өвчинтэй тэмцэх үйлсэд эмч, мэргэжилтнүүд төдийгүй төр засаг, хувь хүн, хамт олон, олон улсын байгууллагууд хамтран ажиллаж байна. Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) нь 2009 оноос эхлэн жил бүр Япон улсын Накаяамагийн Хавдар судлалын институт, …

  • 6 October

    Дархлаажуулалтын ээлжит 10 хоног үргэлжилж байна

    Халдварт өвчний мэдээ  2015.10.05-ны өдрийн байдлаар Монгол улсын Засгийн газрын 1993 оны 149 тоот тушаалын дагуу Дархлаажуулалтын ээлжит 10 хоногийг 2015 оны 10 дугаар сарын 01-10-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион явуулж байна. Дархлаажуулалтын үйлчилгээ эрхлэн явуулдаг эмнэлгийн байгууллага нэгж бүр энэ 10 хоногийн туршид нөхөн дархлаажуулалтыг зохион байгуулж ажиллана. Энэ ажлын хүрээнд ХӨСҮТ-өөс аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газарт “Нөхөн дархлаажуулалтын …

  • 5 October

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвийн мэдээ

    Хүний боом өвчний сэжигтэй тохиолдол: Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат өвчтөн “Б” 60 настай, эрэгтэй. Өвчтнөөс цуглуулсан сорьцод лабораторийн шинжилгээ хийхэд ПГУ сөрөг дүнтэй тодорхойлогдсон байна. Лабораторийн шинжилгээ үргэлжилж байна. Эх сурвалж: ЗӨСҮТ Газар хөдлөлт:   Нийслэлийн Налайх хотын 6 дугаар хороо (Улаанбаатар хотоос зүүн хойд зүгт 70 км-ийн зайд) Гүнжийн сүм гэдэг газарт 10 дугаар сарын 03-ны өдрийн 17:30:00 …

  • 2 October

    Дархан-Уул аймгийн хувийн хэвшлийн эмнэлгийн захирлуудтай уулзалт зохион байгуулав

    Дархан-Уул аймагт хувийн хэвшлийн анхны эмнэлэг 1996 онд үүсгэн байгуулагдсан цагаас эхлэж, хүн амд үзүүлж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ технологи, орчин үеийн оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, стандартын дагуу тохижуулсан эмнэлгийн зориулалтын байртай болох зэргээр жилээс жилд өргөжин хөгжсөөр байна. Монгол улсын Эрүүл мэндийн тухай хуулинд тусгасан Эрүүл мэндийн газрын даргын эрх, үүргийн хүрээнд болон 2015 онд байгуулсан …

  • 1 October

    Сумдад өвчлөл бага, аймгийн төвд их байна

    БНСУ-ын нээлттэй нийгэмлэгийн Жон Ин Бэ ахлагчтай эмэгтэйчүүдийн эмч нарын баг “Сандаг сан” ТББ-ын урилгаар Ховд аймгийн жаргалант, мянгад суманд ажиллаж үнэ төлбөргүй үзлэг эмчилгээ хийсэн байна. Тэд нийтдээ 300 орчим хүнд үзлэг, эмчилгээ хийсэн бөгөөд эмэгтэйчүүдийн хортой хоргүй хавдрыг анхан шатанд нь оношилж үр дүнтэй ажиллажээ. Эмч нарын багийнхан эмэгтэйчүүдийн дунд таргалалтаас үүдэлтэй өвчин их байна, хөдөө сумууд аймгийн …

  • 1 October

    Геронтологийн үндэсний төвөөс ахмадуудад эрүүл мэндийн бэлэг барьж байна

    Дэлхий нийтээр Олон Улсын Ахмадын өдрийг тэмдэглэж эхэлсний 25 жилийн ой энэ жил тохиож, 2015 онд НҮБ-аас уг өдрийг “Хотжилтын орчинд настны оролцоо ба тогтвортой байдал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг гишүүн улс орнууддаа уриалсан билээ. Энэ дагуу Геронтологийн үндэсний төвөөс “Эрүүл насжилтыг дэмжих” өдөрлөг болгон олон улсын ахмадын өдрийг Эрүүл мэнд, спортын яам, ДЭМБ, НЗДТГ, Монголын Ахмадын Холбоо болон бусад …

September, 2015

  • 30 September

    Тарваган тахлаар нас барсан нь тогтоогджээ

    Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Жаргалант багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант” хоолны газар Б /44 настай, эрэгтэй/ 2015.09.20-ны өдөр Увс аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явах замдаа тарваганы түүхий элэг залгисан. Дээрх иргэн 2015.09.24-ний өдрөөс эхлэн 39 хэм өндөр халуурч байгаад 2015.09.25-ны өдрийн 15:50 цагт Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт нас барсан тухай мэдээллийг 2015.09.26-ны өдрийн 17:10 цагт хүлээн авсан. Дээж авч аймгийн …

  • 30 September

    Уриалга

    “Эрүүл амьдралын төлөө хамтдаа”     “Утаагүй нийслэл-2015” марафон гүйлтийн тэмцээн “Цэвэр агаар-эрүүл амьдрал” уриан дор 2015 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 09:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах тул бүх насныхныг идэвхтэй оролцохыг Нийслэлчүүддээ хандан Эрүүл мэнд, спортын яамнаас уриалж байна.     Нийслэл хотод сүүлийн жилүүдэд хүн амын тоо өсөн нэмэгдэхийн хэрээр хөрсний болоод агаарын бохирдол олон …

  • 30 September

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвийн мэдээ /2015.09.30/

    2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсад: Тарваган тахал өвчин:  Өвчтөн “Б”, 44 настай, эрэгтэй. Аймгийн Засаг даргын захирамжаар тарваган тахал өвчинтэй тэмцэх арга хэмжээг эрчимжүүлж, хөл хорионы дэглэм тогтоож, хариу арга хэмжээг хэрэгжүүлж байна. 1-р хавьтлын 26, 2-р хавьтлын 18 хүнээс эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүн байхгүй. Цогцосыг 10 дугаар сарын 2-ны өдөр оршуулахаар бэлтгэж …

  • 29 September

    “Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” боллоо

    ДЭМБ-аас жил бүрийн 9 сарын 28-ныг “Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-болгон хүн амд сургалт сурталчилгаа хийж, сэрэмжлүүлэг хийж энэ өвчнөөс сэргийлэхийн холбогдлыг сурталчилдаг. Өнөөдөр“Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан Улаанбаатар хотод галзуу өвчний сэжигтэй мал, амьтанд уруулж ноцуулсан тохиолдлын дийлэнх хувийг эзэлдэг Сонгинохайрхан дүүргийн нутагт хүн ам, эмч мэргэжилтэнүүдэд зориулсан сургалтыг ЗӨСҮТ,тус дүүргийн Эрүүл мэндийн төв хамтран зохион байгууллаа.  Нээлтийн …

  • 28 September

    “Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг угтуулан зайн сургалт боллоо

    “Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүрийн 09 дүгээр сарын 28-нд дэлхийн улс орнууд тэмдэглэдэг. ЗӨСҮТ 2010 оноос эхлэн жил бүр энэ өдрийг угтсан сарын ажил зохион байгуулж сүүлийн жилүүдэд галзуугийн сэжигтэй зэрлэг болон гэрийн тэжээмэл амьтанд хазуулж, халдварт өртсөн хүний тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг өргөнөөр явуулж байна. 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 14 …

  • 28 September

    Жин хассаны дараа арьсыг хэрхэн чангалах вэ

    Жин хасахад арьсанд ямар өөрчлөлт гардаг вэ Жин хасахад тэр тусмаа хурдан хугацаанд жин хасахад арьсыг дүүргэж байсан өөх нь алга болоход агшиж амжилгүй суларч унждаг. Жин хасах үед арьсны агшилтад хүний нас, хоол тэжээлийн чанар, эрүүл амьдралын хэв маяг, арьсны арчилгаа зэрэг их чухал нөлөөтэй юм. Жин хассаны дараа арьсыг хэрхэн чангалах вэ Таныг жин хасахын хирээр арьс тань …

  • 26 September

    ГССҮТ-ийн даргаар Б.Бат-Оргилыг түр томилжээ

    ГССҮТ-ийн дарга З.Мэндсайхан эрүүл мэндийн чиглэл бодлого таалагахгүй байгаагаас болж өөрийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Тэгвэл дараагийн даргыг томилох хүртэл орлон гүйцэтгэгчээр Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Бат-Оргилыг томилсон байна. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэнд, спортын сайд ГССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдтэй уулзахдаа өмнөх удирдлагын гаргасан алдаа дутагдал, хууль бус үйл ажиллагаануудыг даруй таслан зогсоохыг үүрэгдсэн гэнэ. Тухайлбал Гэмтэл согог судлалын өмнөх удирдлагууд …