“Идэж л байвал яасан ч яахав” хэмээн боддог хүмүүс цөөнгүй. Гэвч идэхэд ч гэсэн учир бий, соёл бий, тогтсон стандарт ч бий. Өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнээ хэрхэн зөв задалж, шарж болгодгийг та мэдэх үү? Мэдэхгүй бол доорх мэдээллээс анхаараад аваарай. 1.Дуртай жигнэмэгээ сүүнд дүрж идэхэд гулгаж унах гээд хэцүү байдаг бол хавчуурганд нь сэрээ наалдуулж байгаад дүрвэл илүү хялбар болно. …
Tag Archives: эрүүл мэнд
May, 2016
-
3 May
А амин дэмийг өрхийн эмнэлгүүдээр өгч байна
Улаанбурхан өвчний хүндрэлээс сэргийлдэг өндөр тунт А аминдэмийг энэ сард Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан зургаан сараас таван нас хүртэлх хүүхдүүдэд уулгаж байна. Жил бүрийн тав, арваннэгдүгээр сард А аминдэмийг бага насны хүүхдүүдэд уулгадаг бөгөөд зургаагаас нэг настай хүүхдэд 100 000 олон улсын нэгж тунтай (цэнхэр өнгөтэй), нэг наснаас дөрвөн настай хүүхдэд 200 000 олон улсын нэгж тунтайг (улаан өнгөтэй) уулгадаг. …
-
3 May
Бидний өөрсдийнхөө талаар мэддэггүй сонирхолтой баримтууд
· Хүн төрөлхтөн бол хөхтний аймаг, приматын баг, гоминидын овогт багтах хомо сапиенс буюу оюун ухаант хүн хэмээх зүйлийн АМЬТАН юм. · Зүрх нь цусыг 10м зайд цацаж чадах их хэмжээний даралтаар цусаа шахдаг байна. · Амьдралын турш хүний толгойны үс 725км урт ургадаг. · Хүн өдөрт 46000 удаа амьсгаа авч, гаргадаг. · Хамар 50000 төрлийн үнэрийг ялгах чадвартай …
-
2 May
Ямар хүнс даралт ихэсгэдэг вэ?
Энэ асуултад ОХУ-ын И.М.Сеченновын нэрэмжит Москвагийн Ангаах ухааны их сургуулийн тэнхимийн доцент, анагаах ухааны доктор Артём Долецкий ингэж хариулжээ. Саахар бол артерийн даралтыг ихэсгэж болно. Ер нь амтлаг зүйл даралт ихэсгэдэг. Үүнд жимс, лаазалсан хүнс, хагас бэлэн бүтээгдхүүн, хийжүүлсэн ундааг хэлж байна. Давс мэдээж даралт ихэсгэдэг нэг номерын хүнс. Харин эрүүл хүнс гэдэг шинэхэн ногоо, загас, оливын тос, сармис, үр …
-
2 May
Алтан шүд хийлгэх явдал 60 хувиар буурчээ
Алтан шүд хийлгэх нь дэлхийн шүдний эмнэлгүүдээр үйлчлүүлдэг хүмүүсийн сонирхдог зүйл биш болжээ. Гоёмсог шүдтэй болох зорилгоор үнэт металлыг ашиглах явдал сүүлийн таван жилийн хугацаанд 60 хувиар буурсан байна. Дэлхийн Алтны зөвлөлөөс гаргасан илтгэлд энэ тухай мэдээлсэн аж. Хэрэв арван жилийн өмнө шүдний эмч нар жил бүр 67 тонн орчим алтыг энэ зорилгод ашиглаж байсан бол өдгөө уг тоо 20 …
-
2 May
Өндгөвчний хорт хавдрын шинж тэмдэгүүд
Жил бүр 20.000 орчим эмэгтэй өндгөвчний хорт хавдраар өвчилдөг гэсэн судалгаа байдаг. Нэн ялангуяа 55-аас дээш насны эмэгтэйчүүдэд түлхүү тохиолддог өндгөвчний хорт хавдар эмэгтэйчүүдийн хамгийн их тусдаг өвчний 5-рт жагсдаг, “чимээгүй алуурчин” хэмээн тодорхойлогдсон байдаг. Бүсгүй хүн та өөрийн өндгөвчийг эрүүл эсэхээ дор дурдагдах 10 шинжээр тодорхойлоорой. 1. Нуруу үе үе өвдөх Нурууны өвдөлтийн шалтгаан олон төрөл. Хэрэв таны нуруу …
April, 2016
-
30 April
Хоолны дэглэм буюу сүүн дэглэм
Сүүн дэглэмийг бас “цагаан дэглэм” гэж нэрлэх нь бий. Учир нь энэ дэглэмд сүүн бүтээгдхүүн, өндөг, овсянк мэтийн цагаан өнгийн хүнс түлхүү хэрэглэгддэг. Сүү тараг, цөцгийний хорхойтнууд энэ дэглэмийг голчлон хэрэглэдэг. Сүүн бүтээгдхүүн эрт дээр үеээс ихэд үнэлэгдэж ирсэн бөгөөд үүн дээр суурьлагдсан эмчилгээний дэглэмүүд ч олон байдаг. Учир нь сүүн бүтээгдхүүн ашигтай бодисоор дүүрэн байдгаас гадна уургийг ч хангалттай …
-
30 April
Эрчүүд өвчнөө хүндрүүлж байж эмнэлэгт ханддаг
Эрэгтэйчүүдийн зонхилон тохиолддог өвчлөлд түрүү булчирхайн үрэвсэл ордог. Арван эрэгтэйн найм нь түрүү булчирхайн үрэвслээр өвддөг гэсэн судалгаа бий. Мөн бэлгийн ажиллагааны хямрал, бэлгийн сулрал цаашлаад төмсөгний үрэвсэл, эрэгтэйчүүдийн үргүйдэл гээд олон өвчин байдаг. Түрүү булчирхайн үрэвсэл харьцангуй хүйтэн сэрүүн уур амьсгалтай улс орнуудад элбэг тохиолддог. Түрүү булчирхайн үрэвсэл их байгаагийн шалтгаан нь манайд бэлгийн замын өвчнөөс гадна шүд, бөөрний …
-
29 April
Жилдээ 352 сая шахмал эм үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэртэй боллоо
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан GMP стандартад нийцсэн орчин үеийн дэвшилтэт техник, технологиор тоноглогдсон, иж бүрэн цогцолбор эмийн үйлдвэр өчигдөр нээлтээ хийсэн. Тодруулбал, Төрөөс үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, импортыг орлох, экспортыг дэмжих бодлого, зайлшгүй шаардлагатай эмийг дотооддоо үйлдвэрлэхийг дэмжих бодлогын хүрээнд “Монос” групп Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран “Олон Улсын GMP стандартад нийцсэн эмийн үйлдвэрийн цогцолборыг Монголдоо байгуулсан аж. Тус …
-
29 April
Бидний мэдэхгүй ТОРЧ халдвар аюул заналхийлж эхлэв
Сүүлийн жилүүдэд үр зулбалт, өсөлтгүй жирэмслэлт, ургийн гаж хөгжил, дутуу төрөлтийн тоо хурдацтайгаар өсч байгаа гэдгийг мэргэжлийн эмч хэлж байна. Түүнээс гадна бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөгсөдийн тоо өсөж жаахан хүүхдүүд буюу залуус бэлгийн замын халдвараар өвчлөх нь ихэссэн. Бид ДОХ, Тэмбүү зэрэг бэлгийн замын халдварт өвчнийг л сайн мэднэ. Тэгвэл бидний дунд тэр бүр мэдэгддэггүй ТОРЧ хэмээх халдвар ирээдүйд, …
-
28 April
“Дархлаажуулалтын долоо хоног” аян их сургуулиудад өрнөж байна
Дэлхийн дархлаажуулалтын 7 хоногийн хүрээнд Монгол улс дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газар, ЭМСЯ, НЭМХ, ХӨСҮТ мөн ШУТИС-ийн сургуулийн оюутны алба, хамтран Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хичээлийн хоёрдугаар байранд өдөрлөг зохион байгууллаа. Тус өдөрлөгийн үеэр дархлаажуулалтын ач холбогдол болон дархлаажуулалтанд хамрагдаагүйгээс үүсэх эрүүл мэндийн эрсдэл, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, сурталчилгааны ажил зохион байгуулав. Өнөөдөр буюу 2016 оны 4-р сарын …
-
28 April
Харвин арилгахад тустай 10 хүнс
Бэлхүүс орчмын өөх хүнд таагүй мэдрэмж төрүүлж, гаднаас нь үзэмжгүй харагдуулаад зогсохгүй эрүүл мэндэд хамгийн муу нөлөөтэй. Энэ нь элэг, зүрх өөхөлснийг илтгэх ба ходоод гэдэсний асуудал, сахарын өвчний суурь тавигдсаны шинж тэмдэг болдог. Тэгэхээр гэдэсний харвингаа арилгаж, эрүүл чийрэг биетэй болохын тулд зайлшгүй жингээ бууруулах шаардлага тулгарч байна. Харин жин хасахын тулд хөдөлгөөн хийхээс гадна өлсөж ядралгүйгээр зөв хүнсээ …
-
28 April
Хоолны дуршил буурсан үед хэрхэх вэ
Хордлого, шарталт, бие болон сэтгэл санааны байдлаас шалтгаалан хоолны дуршил буурдаг. Хэдий та идэхийг хүсч байсан ч хоолойгоор чинь хоол давахгүй үед хэрхэхээ мэдэхгүй байвал “www.wikihow.com” сайтын зөвлөгөөг дагана уу. Зөвлөгөө №1 эрвээ шарталтаас үүдэлтэйгээр таны хоолны дуршил буурсан бол халуун зөгийн балтай ус уугаарай. Хагас цагийн дараа таны өтгөн гадагшлаж, хоолны дуршил сэргэнэ. Зөвлөгөө №2 Таагүй зүйлээс болж таны …
-
28 April
Уурлавал ЭЛЭГ, бодол хэтэрвэл ДЭЛҮҮ, гуньж гутарвал УУШИГ, айж цочвол БӨӨР гэмтэнэ
“Бие эрүүл бол сэтгэл тайван, сэтгэл эрүүл бол бие амгалан” гэдэг. Нэгэн зүйлийн бие сэтгэлээ чөлөөлж сурах аргад хүйсний доор хоёр ямхын зайнд Хятад эмнэлгийн зүү төөнүүрийн “Шиа дан тиан” хэмээх нэгэн чухал газар байдаг. Хүн өдөр бүр хоёр алгаа зөрүүлэн энэ газарт дарж 30-40 минутаар амьдралын аливаа бүхнээс бодлоо чөлөөлж байгаль дэлхийн хамгийн цэвэр агаар энэ газарт хуримтлагдаж байна …
-
27 April
“Улаанбурхан”-тай тэмцэж ХӨСҮТ-Д 12 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж хандивлалаа
“Улаанбурхан өвчинтэй тэмцэх аян”-ны хүрээнд Соёл урлагийн залуучууд Баянзүрх дүүргийн Голомт банктай хамтраад ХӨСҮТ-д 12 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өглөө. Энэхүү төхөөрөмж, эд зүйлсийг ХӨСҮТ-ын захирал Д.Нямхүү, ХӨСҮТ-ийн дэд захирал М.Тунсаг болон захиргааны ажилтан нар хүлээн авсан юм. ХӨСҮТ-ийн дэд захирал М.Тунсаг: Өнөөдөр урлаг соёлын төлөөлөл Голомт банктай хамтран улаанбурханаар өвчилсөн бяцхан хүүхдүүдэд нэн шаардлагатай автомат шахуурга, соруулын …