Tag Archives: эрүүл мэнд

April, 2016

  • 27 April

    Маргааш хавдрын эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийнэ

    Ирэх тавдугаар сард тохиох олон улсын сувилагч нарын өдрийг угтаж “Хавдар судлалын үндэсний төв”-ийн эмч нар маргааш буюу дөрөвдүгээр сарын 28-ны өдөр “Дүнжингарав” худалдааны төвд иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийхээр болжээ. Уг арга хэмжээ өдрийн 13:00 цагт эхлэх ба иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж, зөвлөгөө өгнө. Өнгөрсөн жил тус төвөөс Нарантуул олон улсын худалдааны төвд ажиллаж ирэгдийг үнэгүй үзлэг хамруулж байсан …

  • 27 April

    Ж.Амарсанаа: Эмч нарын алдааг зөрчлийн хуулиар шийдэх ёстой

    Эмч нар ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг эсэргүүцэж өчигдөр орон даяар жагсав. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад эмч, эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, аминд санаатай хохирол учруулсан тохиолдолд эмчлэх эрхийг нь 1-3 жилээр хасах, 20-80 сая төгрөгөөр торгох, эсвэл 2-8 жилээр хорих ял оногдуулах заалт оруулсан. Энэхүү хуулийн заалт тэдний эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэж …

  • 27 April

    Яргуйг нэг дор олноор идэж болдоггүй

      Эрт дээр үеэс мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл, сэтгэл гутралд, унадаг өвчинд хэрэглэж ирсэн. Мөн үргүйдэлд хэрэглэнэ. Уушгины сүрьеэ, хөхүүл ханиад, хүнд юм өргөснөөс бие тэнхээ муудахад, хэрлэг, мэдрэл үрэвсэж өвдөх, толгой таллаж өвдөхөд тус болж, арьс өнгөний өвчнөөс хамгаалахаас гадна сарын тэмдэг саатах, гуурсны багтраа (астма) зэрэгт сайн гэгддэг. Мөн зүрхний дутагдал болон зүрх дэлсэх, элэг бөөрөөр хатгаж өвдөхөд хэрэглэдэг. …

  • 27 April

    Хүүхдийнхээ хүйг тэр даруй бүү таслуулаарай

    Өнөө маргаашгүй бяцхан үрээ өлгийдөхөөр бэлтгэж буй эхчүүдэд нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэе. Шведийн эрдэмтэд дөнгөж төрсөн хүүхдийн хүйг тэр даруй таслаж болохгүй гэдгийг сануулж байна. Учир нь тэд өнгөрсөн хугацаанд дөнгөж төрсөн 382 хүүхдэд 4 нас хүртэл нь судалгаа хийжээ. Эдгээр хүүхдүүдийг хоёр бүлэгт хувааж, нэг хэсгийг нь төрөөд 10 секундын дотор, нөгөө хэсгийг нь төрснөөс 3 минутын дараа хүйг …

  • 27 April

    24 цаг “цус харж, үнэртэж” хагалгаа хийсэн эмч шоронд “хэрэг” болоо юу

    Цагаан халадтай шидтэнгүүд гэж олон мянган өвчтөнүүд эрүүл саруул болсныхоо даваан дээр дурсан ”шүтнэ”. Өнөөдөр манай нийгэмд өвдөөгүй хүн, эмнэлгийн хаалга татаагүй хүн гэж бараг л байхгүй. Нийгмийн бохир байдал, агаар, хөрс, халдварт өвчин, удам дамжсан өвчлөл гээд гуравхан сая иргэд маань маш өндөр өвчлөлтэй. Мэдээж өвдөх бүртээ эмч дээр очин яаралтай арга хэмжээ авхуулахыг зорино. Эмийн замбараагүй хэрэглээ, эмчийг …

  • 27 April

    Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног эхэллээ

    Жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлийн долоо хоногт ДЭМБ-аас “Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног”-ийг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ тэмдэглэлт өдрийг тарилгатай халдварт өвчнөөс өөрийгөө болон үр хүүхдээ хамгаалах, вакцинжуулалтанд хоцрохгүй хамрагдахын ач холбогдлын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, зөв ойлголтыг түгээн дэлгэрүүлэх зорилготой зохион байгуулдаг. Энэ жил “Дархлаажуулалтаас хоцрогдохыг арилгая” уриан дор зохион байгуулагдаж байна. Энэхүү ажлын хүрээнд Монгол улсад зохион …

  • 26 April

    БНХАУ-ын анхны хуруу шилний хүүхэд эцэг болжээ

    БНХАУ-д хуруу шилэнд үр тогтоох аргаар мэндэлсэн анхны хүүхэд эдүгээ 28 нас хүрч байна. Луо Юучин нэртэй түүний гэргий сая амаржиж, 3,1 кг жинтэй охин төрүүлжээ. Ингэснээр Хятадын анхны хуруу шилний хүүхэд эцэг болсон талаар тус улсын хэвлэлүүд шуугиж байна. Түүний араас Хятадын Нөхөн үржихүй Генетикийн эмнэлэг 73 мянган хүүхдийг хуруу шилэнд үр тогтоох аргаар амжилттай бойжуулсан байдаг байна. Тус …

  • 26 April

    Халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил хийлээ

    Улсын хэмжээнд малын гоц халдварт хонь, ямааны цэцэг өвчин Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Асгат, Сүхбаатар, Мөнххаан, Түмэнцогт, Баяндэлгэр, Халзан, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Дорнод аймгийн Баянтүмэн, Дорноговь аймгийн Замын-Үүд, Эрдэнэ,Айраг,Сайхандулаан, Төв аймгийнМөнгөнморьт, Баяндэлгэр, Эрдэнэ сум зэрэг 5 аймгийн 24 суманд онош нь батлагдсантай холбогдуулан Нийслэлийн Онцгой комиссын Хүн, мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлын хэсэг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний …

  • 26 April

    Модон дунд амьдардаг хүмүүс өвчинд нэрвэгдэх нь бага

    Ойн төгөл, цэцэрлэгт хүрээлэнгээс холгүй амьдардаг хүмүүс чихрийн шижин, зүрх судасны өвчин, цусан дахь холестерины хэмжээ нэмэгдэх зэргээс хол байдаг гэдгийг эрдэмтэд тогтоосон аж. 2010-2011 онуудад 65-аас дээш насны 250 мянган хүний эрүүл мэндийн байдалд судлаачид дүн шинжилгээ хийжээ. Ингэхдээ тэдний гэрийн хажууд мод, цэцэг ургамал байгаа эсэхийг харгалзаж үзсэн байна. Тэгтэл ногоон байгууламжууд хүмүүний сэтгэлийн хямралт байдал, агаарын бохирдол …

  • 26 April

    Улаанбурханы нууц үе, урьдчилан сэргийлэлт

    УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НУУЦ ҮЕ НЬ хамгийн богино нь 7 хоног,урт нь 21 хоног хүртэл байж болно.Нууц хугацаа нь дунджаар 9-11 хоногтой. Энэ үед өвчний эхний шинж тэмдэг болохцочмог халууралт нь 1-4 өдөр үргэлжилнэ. Үүнтэй зэрэгцэн дараах шинж тэмдэгүүд илэрдэг.Үүнд: Ø  Нүдний салт үрэвсэх Ø  Ханиалгах Ø  Хамраас нус гоожих Ø  Биесулрах Ø  Цочромхойболох Ø  Ууртайболох Ø  Уйлагнах Ø  Толгой өвдөх Ø  Хоолны дур буурах …

  • 26 April

    “А” аминдэмийн дутлаас хэрхэн сэргийлэх вэ?

    Эх сурвалж: нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

  • 25 April

    Сайхан үс ,толигор арьс, сайн нүүр будалт энэ бүгд төгс гоо сайхан

    Энэ томъёотой санал нийлэхгүй хүн байхгүй биз. Мөн төгс гоо сайхантай болохыг хүсдэггүй эмэгтэй ч байхгүй. Тэгвэл танд энэ гурван “нэмэгдэхүүн”-ийг өөртөө бий болгохын тулд мэдвэл зохих зүйлсийн талаар зөвлөгөө бэлтгэлээ. Гадаад үзэмжиндээ анхаарал тавьдаг хэн бүхэнд таалагдана. Сайхан үс – Хэрэв та тослог үстэй бол угаах бүртээ шүршүүрийн усаар угийг нь массажилж байгаарай. Мөн үзүүрт нь тэжээлийн тосыг сайн …

  • 25 April

    Монгол ээжийн хүүхдээ өсгөх 13 мэх

    25 мянган гишүүнтэй Mommy Central фэйсбүүк бүлэгт таван сайхан хүүхэдтэй нэгэн ээж хэрхэн эрүүл саруул өсгөж, хүмүүжүүлэх талаар зөвлөгөө нийтэлсэн нь олон хүний талархлыг хүлээгээд байна. Бид илүү олон хүнд амьдрал дээр туршигдаж, үнэн бодит гэдэг нь батлагдсан энэ зөвлөгөөг хүргэх үүднээс Ж.Найрамдалмаатай холбогдож, зөвшөөрөл авсны үндсэн дээр түүний зөвлөгөөг хүргэж байна. Ж.Найрамдалмаа “ЭЭЖ-хамгийн эрхэм алдар” Фэйсбүүк хуудас ажиллуулж эхэлжээ.  …

  • 25 April

    Улаанбурхан тусаж байсан бол вакцинд хамрагдахгүй

    Олон Улсын жишгээс Улаанбурхан халдвар дэглэлтийн үед хорио цээр тогтоодоггүй, тус өвчний халдварыг дархлаажуулалт, вакцинаар урьдчилан сэргийлж, эмчилдэг аж. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор дутагдалтай тоног төхөөрөмж, дархлаажуулалтын вакцин нийлүүлэх ажил үргэлжилж байгаа бөгөөд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан саналын дагуу тохиолдол өндөртэй байгаа их, сургуулийн оюутан, бага насны хүүхэд зэрэг 300 мянга гаруй иргэнийг сайн дурын вакцинд хамруулах ажил …

  • 25 April

    Шөрмөс татах нь юунаас шалтгаалдаг вэ

    Энэ нь кали, магни, кальцийн дутагдалд орсны шинж. Шөрмөс татсан хэсэгт дараа нь удаан хугацаанд хөндүүрлээд байвал дээрх шинж тэмдэг баттай мөн. Ийм зовиурыг багасгахын тулд хоол хүнс болон бусад замаар эрдэс бодисын дутагдлаа нөхөх хэрэгтэй. Шөрмөс татах үеэд хөлөө хөдөлгөж иллэг хий. Мөн булчингаа амрааж хүйтэн жин тавих юм уу спиртийн төрлийн шингэн түрхэж хүчтэй үрээрэй. Урьдчилан сэргийлэхийн тулд …