Японы улсын буцалтгүй тусламжаар баригдсан АШУҮИС-ийн эмнэлэг ирэх зургаадугаар сард нээлтээ хийх гэж буйтай холбогдуулан Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Такаокаг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзлаа. Элчин сайд М.Такаока энэхүү эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд ач холбогдол өгч байгаа. Мөн япон мeнeжмeнтээр ажиллах тус эмнэлгийн захирлаар энэ чиглэлийн мэдлэг мэдээлэлтэй Японы эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай ойлголттой, япон хүмүүстэй харилцаж сурсан …
Tag Archives: эрүүл мэнд
April, 2019
-
9 April
Дүүргүүдийн ЭМТ-ийн “Хүүхдийн кабинет”-ийн уртасгасан цагаар ажиллана
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдах ажилтны шуурхай хурлаар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, вакциныг нэвтрүүлэх, хепатитийн “В” вирусын эсрэг дархлаажуулалт зэргийн талаар хэлэлцэж, холбогдох хэлтсийн дарга нарт мэдээлэл өгөөд байсан юм. Түүнчлэн тус хурлаар томуу, томуу төст өвчний хүрээнд НЭМГ-ын даргын 2019 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн “Хүүхдийн тусламж, үйлчилгээнд зохицуулалт хийх тухай” А/50 дугаар тушаалын дагуу дүүргийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн …
-
4 April
ЭХЭМҮТ-д нэг сая юаны тоног төхөөрөмж хандивлав
БНХАУ-ын Сон Чин Лин сангийн Ерөнхийлөгч Ван Жяруй тэргүүтэй төлөөлөгчид дөрөвдүгээр 3-4-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Сон Чин Лин сан нь БНХАУ-ын хүндэт удирдагч Сун Чин Лин-г дурсан санан, түүний дуусаагүй үйл хэргийг үргэлжлүүлэхийн тулд 1982 оны тавдугаар сард үүсгэн байгуулагдсан тус улсын хамгийн том сан юм. Үйл ажиллагаа нь дэлхийн энх тайвныг хамгаалах, хүүхдүүдийн сайн …
-
2 April
Хатгалгааны вакцин хийнэ
Монголд Улс пневмококкийн эсрэг 13 цэнт вакцинаар 2016 оноос Сонгинохайрхан, Сүхбаатар, 2017 оноос Баянзүрх, 2018 оноос нийслэлийн Баянгол, Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн 2 сартайгаас 2 хүртлэх насны хүүхдүүдийг үе шаттайгаар амжилттай дархлаажуулж эхэлсэн юм. Нийслэл хотод бүрэн нэвтэрсэн энэ вакциныг одоо улсын хэмжээнд нэвтрүүлэхээр боллоо. Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/119 тоот тушаалын дагуу энэ оны дөрөвдүгээр сарын нэгнээс …
-
1 April
ГССҮТ-ийн эмч Ө.Өлзийбаатар “Алтан чагнуур”-ын эзэн болжээ
Олон улсын эмч нарын баярын өдөр өнгөрсөн сарын 30-нд болж өнгөрлөө. Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан МЭМАҮЭ холбооноос жил бүр уламжлал болгон “Алтан чагнуур” наадмыг зохион байгуулдаг бөгөөд ийнхүү энэ жил 9 дэхь удаагаа амжилттай зохион байгуулав. ГССҮТ-ийн Яс Үений Гэмтлийн 2 дугаар тасгийн эрхлэгч, гэмтэл согогийн мэс заслын их эмч, тэргүүлэх зэрэгтэй, клиникийн профессор Ө.Өлзийбаатар “Алтан чагнуур”-ын эзэн болжээ. …
-
1 April
Монгол Улсад анх удаа мэс заслын шинэ эмчилгээ нэвтрүүллээ
ЭХЭМҮТ-ийн Нүдний мэс заслын тасгийн эмч нар Канад улсын их сургуулийн нүдний тасгийн профессор Кристофер Лайнс эмчтэй хамтран Монгол Улсад анх удаа 2 төрлийн мэс засал эмчилгээг амжилттай хийжээ. Гэмтлийн гаралтай нүүрний 6 дугаар мэдрэлийн саажилттай хялар хүүхдэд “Ботулины токсин” хийснээр нүдний хөдөлгөөн хязгаарлагдаж баруун нүд гадагш хөдлөхгүй байсан 6 настай хүүгийн нүдний хөдөлгөөн сэргэж, хэвийн хардаг боллоо. Төрөлхийн нүдний даралт ихсэх өвчтэй хүүхдэд …
March, 2019
-
29 March
Өргөө амаржих газарт кесар хагалгааны 10 ширхэг иж бүрдэл хандивлалаа
Жил бүр тохиодог “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн Өргөө амаржих газарт өнөөдөр “Хаан” банкнаас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн иргэдийн тав тухтай үйлчлүүлэх нөхцөлийг сайжруулах зорилгоор кесарь мэс заслын 10 ширхэг иж бүрдэл хандивлалаа. Энэхүү мэс заслын багаж нь эх, үрсийн эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийгддэг кесар буюу олны хэлж заншсанаар “хийсвэр” хагалгааны үед хэрэглэх зориулалттай юм. Тус амаржих газарт жилд дунджаар 12.000 эх нярайлдаг бөгөөд …
-
28 March
Элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх 34 ширхэг эхо аппаратыг ашиглаж эхэллээ
Эрүүл мэндийн яамнаас нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн төв, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвд “HITACHI” фирмийн “HI VISION Avius” загварын хэт авиан /ЭХО/ оношилгооны аппаратыг хүлээлгэж өгсөн. “HITACHI” фирмийн “HI VISION Avius” загварын дижитал ЭХО аппарат нь эх барих, эмэгтэйчүүд, …
-
26 March
Давсны оронд цагаан гаа, гоньд, яншуй хэрэглэх боломжтой
Монгол Улсын хүн амын нийт нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин (ХБӨ) эзэлж байгаа нь дэлхийн хүн амын ХБӨ-нөөс шалтгаалсан нас баралтаас 6 пунктээр өндөр байна. Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний 83.6 хувь, нийтийн хоолны 81.6 хувь нь давс ихтэй байдаг аж. Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн судалгаагаар 15-64 насны гурван хүн тутмын нэг нь 70 нас хүрэхээсээ өмнө …
-
22 March
Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр зөвлөгөө өгөх 1800-2000 утас ажиллаж эхэллээ
Монголд анх удаа Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр 24 цагийн турш зөвлөгөө, мэдээлэл өгөх 1800-2000 утсыг албан ёсоор ажиллуулж эхэллээ. Энэхүү тусгай утсыг ажиллуулж эхэлснээр мансууруулах бодис хар тамхины хэрэглээтэй тэмцэх, донтолтоос урьдчилан сэргийлэхэд нэн чухал нөлөө үзүүлдэг эрүүл мэндийн ба эрх зүйн боловсрол олгоход ач холбогдолтой албаныхан нээлтийн үеэр онцолж байлаа. Мөн сэтгэлээр унасан ч хаана хандаж, зөвлөгөө авахаа мэдэхгүй байгаа иргэд мэргэжлийн хүнээс …
-
20 March
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт 15-аас дээш насныхан хамрагдана
Хүн амын нас баралтын 15 хувийн эзэлж буй элэгний хорт хавдрын өвчлөл, иргэнд үүсэх санхүүгийн хүндрэлийг бууруулахад чиглэсэн олон хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч иргэдийн эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээнд хамрагдалтын идэвх хангалтгүй хэвээр байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор …
-
19 March
Нүдний торлог шилэнцрийн мэс заслыг монгол эмч нар эх орондоо хийж байна
Нүдний өвчний эмчилгээ оншилгоог сайжруулах зорилгоор өнгөрсөн оны аравдугаар сард УНТЭ-ийн Нүд судлалын тасагт торлог шилэнцрийн 2 машин, мэс заслын микроскопи, хөлдөөх аппарат, дагалдах эм, эмнэлгийн хэрэгсэл, мэс заслын зохиомол орчны багаж хэрэгсэл зэрэг 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий багаж тоног төхөөрөмжийг гардуулж өгсөн билээ. Энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд ард иргэдэд нүдний тусламж үйлчилгээг цаг алдалгүй, чанартай үзүүлснээс гадна 200 …
-
19 March
Ариутгалын төв тасаг, нян судлалын лабораторийг шинэчлэн засварлажээ
Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг /УНТЭ/-т нэг тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ариутгалын төв тасаг, нян судлалын лабораторийн дэд бүтцийг сайжруулах төсөл амжилттай хэрэгжүүллээ. Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчид, тэнд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудын аюулгүй байдлыг сайжруулахаар хэрэгжүүлж буй Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” /ЭМСХХ-5/ төслийн үр дүнд дээрх ажил хийгдсэн байна. УНТЭ-т барилгын засвар үйлчилгээнд 238.5 сая төгрөгний засвар …
-
15 March
Нойр эмгэгийг эмчлэх шинэ төвтэй боллоо
Нойрны төв өнөөдөр нээлтээ хийлээ. Нойрны төв Төрийн ордны баруун талд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт байрлаж байна Монголд анх удаагаа нээгдэж буй энэ төв манай улсын эрүүл мэндийн салбарт нойр судлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж эмч, мэргэжилтнүүд үзнэ. Нойр бол эрүүл амьдарлын үндэс юм. Нойрны эмгэгээс болж даралт ихсэх, зүрхний шигдээс болох, тархины харвалт явагдах, чихрийн шижин …
-
14 March
Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нар алжаал тайлах өрөөтэй болжээ
Улсын гуравдугаар төв эмнэлэг эмч, ажилчдынхаа нийгмийн хамгаалал, эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх чиглэлээр олон төрлийн үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд “Ажилчдын алжаал тайлах төв”-ийг шинээр тохижуулан ашиглалтанд орууллаа. 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тус төвийн нээлтийн үйл ажиллагаа болсон бөгөөд энэхүү төвийг байгуулахад эмнэлгийн захиргаа, эмнэлгийн дэргэдэх үйлдвэрчний …