Таны үс сайхан байх эсэх нь шампунь, лак, будаг зэргээс шалтгаалдаггүй. Үс сайхан байхад хамгийн чухал нь өөрийн үсэнд тохирсон самтай байх ёстой. Үсний сам олон янз байдаг. Хурц үзүүртэй самаар нялх болон бага насны хүүхдийн үсийг самнаж болохгүй. Жишээ нь: модон, металл, хуванцар сам гэх мэт. Төмөр сам нь эдэлгээ сайтай олон жил хэрэглэгддэг, шүд нь хугардаггүй сайн талтай …
Tag Archives: гоо сайхны зөвлөгөө
November, 2017
-
25 November
Арьсны нүхийг хурдан хугацаанд агшаах гайхалтай аргууд
Нас ахихын хирээр таны арьс нүхжээд байна уу. Хүний арьсны онцлог, арчилгаанаас нүхжилт үүсдэг хэдий ч тослогийн булчирхай идэвхтэй ажиллаж улмаар нүхжилт үүсгэх гол шалтгаан болдог гэнэ. Мөн нас ахих тусам арьсны уян хатан чанар алддагдаг ба арьсний чийг алдагдаад ирэхээр тосны булчирхайнууд идэвхтэй ажиллан, нүх сүвийг бөглөснөөр тэнцвэрт байдал алдагдаж нүхжилт улам томордог байна. Тиймээс өдөр тутамдаа арьсандаа байнга …
-
25 November
Таны арьс үрчлээтээд байна уу?
Нэг их сайхан сэтгэл дүүрэн инээмсэглэж байх үеээ толинд хартал нүд тойрсон үрчлээ тодроод л гараад ирэх мөчийг бүх бүсгүйчүүд туулж гардаг. Яагаад юунаас болоод ийм хурдан үрчлээтээд эхлэв ээ? Гэдэг асуултыг өөрөө өөрөөсөө асууна. Аргагүй дээ би чинь одоо залуу охин биш шүү дээ Ажил амьдрал гэж явсаар арьсаа арчлах зав ч ховор доо, үрчлээтэхээс яахав Удмынх юм байна …
-
24 November
Тэйлор Свифтийн шилдэг төрхүүд
Хамгийн амжилттай дуучдын нэг болох Тэйлор Свифт нь загварын чиг хандлагыг тодорхойлогчдын нэг юм. Хэдхэн жилийн дотор тэрээр өсвөр насныхны шүтээнээс нарийн мэдрэмжтэй дэгжин бүсгүй болон хувирсан юм. Бид түүний нууцыг мэдэхийн тулд шилдэг төрхүүдийг нь авч үзлээ. Бид Тэйлор Свифтийн “брэнд” төрх болох улаан өнгийн уруулын будагт үнэхээр дуртай. Хажуу тийш самнасан үс болон муурын нүд мэт жартгар хүрээ …
-
14 November
Гэрийн нөхцөлд бэлдэж болох, гоё арьстай болгох маскууд
Нүүрийг тань толигор, төгс төгөлдөр болгох гэрийн нөхцөлд бэлдэж болох нүүрний энгийн маскны жоруудыг хүргэж байна. 1. Нүүрний илүүдэл үс арилгах маск Орц: 10гр нимбэгний шүүс 1 аяга ус 30 гр гурил Хэрэглэх заавар: Дээрх орцуудыг бэлдээд бэлэн болсон зуурмагийг нүүрэндээ тавин 15 минут байлгасны дараагаар алчуураар үсний ургалтын чиглэлийн дагуу арчиж арилгана. 2. Хөгшрөлтийн эсрэг маск Орц: 3 …
-
13 November
Өвлийн улиралд арьсаа хэрхэн арчлах вэ
Ихэнхи бүсгүйчүүд өвөл зундаа яг ижил арьс арчилгааг хийдэг байна. Гэтэл энэ хоёр эрс тэс улиралд бидний арьс биднээс өөр өөр зүйлийг хүсэмжилж байдаг. МЭДЭЭЖ ХАМГИЙН ТҮРҮҮНД ЧИЙГШИЛИЙГ ХАНГАЛТТАЙ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. Өвлийн хахир хүйтэнд арьс бээрч, хүйтэн салхинд цохиулж маш ихээр хуурайшиж гэмтдэг. Мөн зун намартаа хангалтай авсан нарны хэт ягаан туяанаас болж арьс нилээд эмзэгшсэн байдаг. Иймд зүгээр нэг …
-
11 November
Япон бүсгүйчүүдийн гоолиг биеийн нууцаас
Япон бүсгүйчүүд яагаад гоолиг туранхай байдаг тухай та эргэцүүлж байсан уу? Дорнын хоолны соёл ихээхэн нөлөөтэй. Япон бүсгүйчүүдийн баримталдаг нууцуудаас суралцсанаар та илүүдэл жингээ хаяад зогсохгүй, таны бие эрүүлжинэ. 1. Жижиг хэмжээтэй сав суулга сонго Япончууд хоол идэхдээ жижиг хэмжээтэй сав суулга сонгодог. Ингэснээр хоолоо хэтрүүлэхгүй, бага порцоор идэхэд тань тусална. Жижиг хэмжээтэй аяга таваг сонгосноор таны хоолны зуршил буурч, …
-
11 November
Илүүдэл жин хасахад туслах 7 хүнс
Грейпфрут Грейпфрут нь “нарингин” гэх тусгай бодис агуулдаг. Энэ бодис нь тус жимсийг гашуун амттай болгодог ч, биед ихээхэн ач тустай. Бодисын солилцоог түргэсгэж, илүүдэл жингээ хаяхад тань тусална. Мөөг Мөөгөнд маханд агуулагддагтай адил хэмжээний амин хүчил бий. Харин илчлэг чанарын хувьд махнаас хэд дахин бага. Мөөгийг сонгохдоо шинэ хураасныг сонгоорой. Мөн иш биш малгай хэсгийг нь хүнсэндээ хэрэглэхийг зөвлөж байна. …
-
10 November
Гэрийн нөхцөлд арьсны нөсөө толбо, сэвхийг бүдгэрүүлэх маск хийх жор
Хятад ардын уламжлалт энэхүү гурван орцтой маск нь нүүрний арьсанд гүн чийгшил, тэжээл өгч, арьсан дээрх элдэв сэвх, нөсөө толбыг бүдгэрүүлэх ач тустай. Орц: 1 цайны халбага зөгийн бал /шингэн байх тусмаа үр дүнтэй/ 1 цайны халбага крахмал 1 цайны халбага давс Бэлтгэх арга: Зөгийн бал, крахмалаа цагаан өнгөтэй болтол сайтар хутгана. Дээрээс нь сайтар жижиглэсэн далайн давс, хүнсэнд хэрэглэдэг …
-
6 November
Тамхи татдаг бүсгүйчүүдэд өгөх гоо сайхны чухал зөвлөгөө
Тамхи татсаар байх уу эсвэл хаях уу гэдэг нь тухайн хүний өөрөө л шийдэх асуудал. Тэднийг ятгаж, зөвлөж, “гэгээрүүлэх” гэж оролдох нь ямар ч үр дүнгүй. Харин энд тамхи татдаг бүсгүйчүүдэд зориулан тамхи гоо сайхан болон эрүүл мэндэд үзүүлдэг хорыг аль болох багасгахад туслах хэдэн зөвлөгөө өгье. Эхний ээлжинд цусан хангамжийн талаар бодолцох хэрэгтэй. Учир нь тамхи татснаар арьсны өнгөн …
-
2 November
Давхар эрүү арилгах үр дүнтэй 7 дасгал
Үргэлжийн залуу дүр төрх нь зөв зохистой хооллолт болон идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй салшгүй холбоотой юм. Тэгвэл энэ дүрэм бидний нүүрэнд ч хамаатай. Учир нь нас ахих тусам та бидний нүүрний арьс суларч, байгалийн гоо үзэсгэлэнгээ алддаг. Эмч нарын зөвлөсөн таны нүүр царайг үргэлжийн залуу, мөн чанга харагдуулах цогц дасгалыг хүргэж байна. Булчингаа халаана Аливаа дасгал хөдөлгөөн хийхийн өмнө биеэ халаадагтай …
October, 2017
-
23 October
Хүйтний улиралд арьсаа хэрхэн арчлах вэ ?
-Нүүрээ буцалсан ус болон зөөлрүүлсэн усаар угааж занших хэрэгтэй. -Өөрийн арьсанд тохирсон тос хэрэглэх, өвөл зунгүй нэг тосоо хэрэглэх нь буруу.Өвлийн улиралд илүү хүний арьс үрчлээтэж хөгширдөг.Хэрвээ танд монгол тос тохирдог бол өвлийн улиралд монгол , солонгос тосыг түрхвэл илүү зохимжтой. Учир нь монгол, солонгос тосны найрлага нь тослог, чийгшил ихтэй, хүйтнээс арьсыг хамгаалах сайн бүрхүүл болж өгдөг байна. -Хэрвээ …
-
23 October
Ганцхан өндгөөр нүүрний арьсыг төгс арчлах маск
Янз бүрийн маск хэрэглэхгүйгээр арьс арчилгаа төгс байх боломжгүй юм. Өндөг нь арьсыг эрүүл байлгаж, залуу сайхан хэвээр нь хадгалах үр дүнтэй хэрэгсэл гэдэгтэй та ч гэсэн санал нийлэх байх. Өндөгний цагаан нь арьсыг чийгшүүлж, зөөлрүүлэн, чангалдаг. Харин арьсны эпидермист гүн тэжээл өгч, арьсны гүнийг чийгшүүлэх олон төрлийн лецитин хэмээх бодис өндөгний шард агуулагддаг. Арьс залуу сайхан хэвээр байхад А, …
-
22 October
Давхраагүй нүдийг хэрхэн будах вэ?
1. Сайн уусга Чиний нүүрээ будах цагийн 60 хувь нь будгаа уусгахад зарцуулагдах ёстой. Нэг будгийг нөгөөтэй нь зөв уусгаснаар зовхинд сүүдэр бууж, давхраатай юм шиг харагдуулж болдог. Нүдээ будахдаа үргэлж голоос нь гадагш нь чиглэлээр багсаараа уусгаж байгаарай. 2. Хөмсгөө арчил Хөмсөгний зөв хэлбэрийг “дутуу үнэлж” болохгүй ээ! Ялангуяа давхраагүй нүдтэй бүсгүйчүүд хөмсгөндөө өндөр ач холбогдол өгөөрэй. Зөвхөн хэлбэрийг …
-
19 October
Хүзүү,тохой, суганы хуурайшиж харласан арьсыг 15 минутын дотор цайруулах арга
Та арьсныхаа хуурайшиж харласан хэсгүүдэд санаа зовж явдаг юм биш биз. Арьсны асуудлаа химийн найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүнээр шийдэж болох ч өртөг өндөртэй. Үүний оронд гэрийн нөхцөлд эрүүл байгалийн аргаар үр дүнтэйгээр цайруулах аргыг танд санал болгож байна. Энэхүү аргыг хэрэглэснээр таны хуурайшсан, харласан арьс 15 минутын дотор цайрах болно. Орц: Нэг халбага оливын тос, халбага сод, халбага давс\ амны …