Tag Archives: улстөр

October, 2016

  • 17 October

    Сайн хөтөлбөрүүдийг зогсоосон МАН “Сайн хамаатан” хөтөлбөр хэрэгжүүлж, Монгол төрийг хэн нэгнийг хүмүүжүүлдэг туршилтын талбар болголоо

      “АН буруу жишиг тогтоодог, МАН түүнийг нь давтдаг” хэмээх ардын үг бий. Албан тушаал, ашиг сонирхлын төлөө нэгнийгээ ч хөнөөдөг чаддаг ардчилсан нэр зүүгчид Монгол Улсад маш олон буруу жишгийг тогтоож, МАН түүнийг нь давтсаар байна. Албан тушаалыг ажил, хариуцлага гэхээсээ илүү авлига, эрх ямба болгосон нь энэ АН-ынхан. Харин тэдэнтэй барьцах мэт муу бүхнийг нь үргэлжлүүлж байсан нам …

  • 17 October

    Хонгорыг “хордуулсан” Д.Хаянхярваа түмнийг төлөөлөх “ариун явдалтан” мөн үү

     -Д.Хаянхярваа мэтээр тулгуураа хийсэн Монгол төрийн өнөөгийн төрх- Монгол Улсыг “МАНАН” хэмээх бүлэглэл удирдаад 20 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд баян хоосны ялгаа хоёр туйлдаа хүрч, нэг хэсэг нь оффшорт сая сая ам.доллар мартсан шигээ малийж байхад нөгөө хэсэг нь талхаа таллаж аваад, хоногийн хоолоо арай ядан залгуулан амьдарч байна. Ийм хүнд үед ч ард түмэн өөрийнхөө итгэлийг зөв хүндээ …

  • 12 October

    Д.Хаянхярваа Хонгорын асуудалд холбоотой юу

    Дархан-Уул аймгийн Хонгор сум мөнгөн усанд хордсоны улмаас хүн, амьтан олноороо үхэж үрэгдсэн билээ. 90 гаруй хүний амь нас яригддаг энэхүү асуудлыг дарж, буруутай этгээдүүдийг нь “өршөөсөн” нь Монгол төрийн эмгэнэл гэлтэй. Ямартай ч энэ асуудлыг эргэн сөхөж 2014 оны нэгэн ярилцлагыг хүргэе. “Д.Хаянхярваа ордонд байх ёсгүй” Дархан-Уул аймгийн Хонгор суманд хууль бусаар алт олборлож байсан хятад иргэд цианит натри, …

  • 12 October

    АН-ыг үүсгэн байгуулагчид “Фракцгүй нэгдмэл нам” болохыг уриалав

    Ардчиллын анхдагчид, ардчилсан хувьсгалын партизанууд, АН-ыг үүсгэн байгуулагчид сүүлийн үед намын шинэчлэлийн асуудлыг түлхүү ярьж, асуудал дэвшүүлж байгаа билээ. Энэ хугацаанд хэд хэдэн удаа цуглаан, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Мөн тэдний зүгээс “Монголын ардчиллыг үүсгэн байгуулагчдын холбоо” хэмээх нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагыг албан ёсоор байгуулжээ.  Ардчиллын төлөө ТББ, холбоод хамтран АН-ын ҮЗХ-ны хурал, намын Их хурлын өмнө уриалга гаргасан байна.  …

  • 11 October

    Ц.Элбэгдорж: Улстөрч хүн дараагийн сонгуулиа боддог, Төрийн зүтгэлтэн дараагийн үеэ боддог

    “МСНЭ”-ийн ерөнхийлөгч Б.Галаарид: Сэтгүүлчидтэй хийх уулзалтаа албан ёсоор нээж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Та бүхний амгаланг айлтгая. Уулзалтыг асуулт, хариулт хэлбэрээр явуулсан нь дээр байх гэж бодож байна. Асуултад ямар нэгэн цензур хориг байхгүй. Та бүхэн чөлөөтэй асууж болно. Олон хэвлэл мэдээллийн хүмүүс ирсэн байна. Тиймээс бусдыгаа хүндэтгээд нэг хүн хоёр асуулт тавих гэх мэтээр явбал олон хүмүүс асуулт …

  • 7 October

    Г.Уянга: Ц.Элбэгдорж 26 жил төрийн толгойд зайдагнахдаа олигархи тогтолцоог бүрдүүлэгч эд эс, эрэг шураг нь болсон

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй “зангиагүй” уулзалт хийх үеэр цөөнгүй асуудал хөндөн ярьсан юм. Ерөнхийлөгчийн хэлсэн үгний талаар олон нийт янз бүрийн байр суурьтай байна. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Г.Уянга уулзалтын талаар “26 жил завсаргүй төрийн толгойд зайдагнасан хүн завсар зайгүй шүүмжиллээ. Нэг талаар эмгэнэл, нөгөө талаар сайн хэрэг. Харин гарц л түүнд алга байгаа нь харамсалтай. Аргагүй дээ, тэр өөрөө энэ …

  • 6 October

    “Эрдэнэт”-ийн 49 хувийн хуйвалдаанд Засгийн газар, төрийн өндөрлөгүүд гүнзгий хутгалджээ

      -Ц.Нямдоржийн мэдэгдэл Ерөнхийлөгчийг хүртэл хөдөлгөөнд оруулав-   “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой Ц.Нямдоржийн мэдэгдэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос эхлүүлээд нэлээд олон хүнийг хөдөлгөөнд оруулж эхэллээ. Зангиагүй уулзалт, няцаалт, хаалт мэтчилэнгийн маш олон тайлбар өгч байгаа ч олон нийт Ц.Нямдоржийн мэдэгдэлд илүү итгэж байна. Тиймдээ ч түүний мэдэгдэлд барьц алдан реакц үзүүлж буй хүмүүсийг “Эрдэнэт”-ийн 49 хувийн хуйвалдаанд оролцсон ашиг сонирхол нэгтэй явцуу хүрээнийхний …

  • 6 October

    Хар толбо болсон өдөр

    Монголын нэн шинэ үеийн түүхэнд хараар бичигдсэн өдөр бол 2009 оны 10 дугаар сарын 6. Энэ өдөр ХОГ хэмээх товч нэртэй Оюутолгойн Хөрөнгө Оруулалтын Гэрээг өөр хоёр хэлцлийн хамтаар гаднынхантай байгуулсан билээ. Төрийн ордны Их танхимд “Оюутолгойн орд ашиглах гэрээнд гарын үсэг зурах ёслол” хэмээх сүржин арга хэмжээг дэглэж, улс орон даяар шууд дамжуулан үзүүлснийг хүмүүс санаж байгаа. “Баярын жавхаа” …

  • 4 October

    АН-ыг самарч буй “муу ёрын 66”-гийн цаана юу нуугдана вэ

    Өнгөрсөн сонгуулиар МАН УИХ-д 65 суудал авч үнэмлэхүй олонх болсон. МАН-ыг олонх болохтой зэрэгцэн өнгөрсөн дөрвөн жил дураараа дургиж, хулгай хийсэн нөхдүүд өдгөө ул мөрөө баллах гэж багагүй хямарцгааж байна. Тэгвэл зарим нь хувийн бизнес гээд байх юмгүй, төрийн албан хаагчийн цалингаар хэзээ ч авч дийлэхээргүй үнэтэй хауснуудыг санаа зовох зүйлгүйгээр авцгааж байна. Тэдний нэг нь 5 тэрбумаар “АСЕМ ВИЛЛА”-д …

  • 3 October

    Э.Бат-Үүл: Ерөнхийлөгчийн сонгууль, АН-ын даргын томилгоо үнэндээ жижиг асуудал болчихоод байгааг улстөрчид ойлгохгүй байна

    Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлтэй ярилцлаа. -Та 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бичсэн нийтлэлээ санаж байна уу. Тэр дунд өгүүлсэн нэг дүрслэл үе үе санаанд ордог юм. Нөхдийн урвалж, шарвалтыг мэдрэх тэр үед сэтгэлээ тогтоон барих гэж өөрөө өөртэйгөө хэрхэн ноцолдож байснаа дүрсэлсэн тэр нэг өгүүлбэр. Яг одоо Та мөн л тийм байдалд орчихоод байгаа юм шиг… Яагаад гэхээр сүүлд …

September, 2016

  • 28 September

    Өнөөдөр болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэх вэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан уламжлал ёсоор өнөөдөр 15:00 цагаас  эхэлж Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах бодлогын төсөлд өгөх санал, дүгнэлт, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн тухай асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний талаарх салбарын сайдын танилцуулгыг сонсох юм. Ингээд энэ хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулья. Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн Дүрэм шинэчлэн …

  • 28 September

    Засаг дарга Л.Батдэлгэрээс 27 дугаар хорооныхон “салах”-ыг хүсч байна

    Ажил хийж чадахгүй ч авлига, албан тушаалд шунагч амбицтай “дарганцар”-ууд манайд борооны дараах мөөг шиг олон болжээ. Албан тушаал, эрх мэдлийг өөрийгөө хөрөнгөжүүлэх эд хэрэгсэл болгогч тэдгээр дарга нарын балаг дуусахгүй. Өдгөө балагт дарга нарын ажилласан нэгжүүд “батгана суусан газар өттэй” мэт баларч, сан хөмрөг нь идэгдэх болжээ. Ийм нэгэн дарга хэмээх цолыг хорооныхоо иргэдээсээ аль хэдийнэ авчихаад буй Баянзүрх …

  • 22 September

    О.Магнай: Өөрийнхөө намын эсрэг босч, Монголын ард түмний талд орох зоригтой хүн МАН-д байхгүй

    Ардчилсан намын гишүүн, Иргэний хөдөлгөөний удирдагч О.Магнайтай ярилцлаа. -УИХ-ын сонгуулийн үр дүн Ардчилсан нам олонхи болж ажилласан дөрвөн жилд ард түмний тавьсан дүн байв уу? Парламентын гаднаас УИХ-ын сонгуульд өрсөлдсөн хүний хувьд сонгуулийн үр дүнг хэрхэн харж байна вэ? -Сонгуулийн дүнд анализ хийж үзэхээр Ардчилсан нам “2012” онд иргэдээс авсан хэмжээнийхээ саналыг 2016 онд ч авсан. Өөрөөр хэлбэл, сонгогчдын 34, …

  • 22 September

    Таван яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилов

    Засгийн газрын хуралдаанаар 5 яамны Төрийн нарийн бичгийн даргыг томиллоо. Хуралдаанаар Д.Даваасүрэн Гадаад харилцааны яамны, Г.Баясгалан ,Хууль зүй, дотоод хэргийн, Г.Нандинжаргал Уул уурхай, Хүнд үйлдвэрийн ,Г.Өнөрбаяр Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын, Л.Баяртулга Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томилсон байна. Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам …