Tag Archives: улстөр

August, 2016

  • 31 August

    Хан-Уул дүүргийн АН-ыг МоАХ-ын гишүүд самарч байна

    2008 оноос хойш тасралтгүй цэнхэртсэн Хан-Уул дүүрэг энэ удаа дотоодын асуудлаасаа болж орон нутгийн сонгуульд амжилтгүй оролцож мэдэхээр нөхцөл байдал бий болжээ. Шалтгаан нь, өнөөх л намаа ялагдалд хүргэсэн дотоодын зөрчил тэмцэл, ямар ч хамаагүй бусармаг аргаар эрх бүхий албан тушаалуудыг гар дороо байлгах гэсэн эрхтэн дархтнуудын санаархал. Тодруулбал, Ардчилсан намыг УИХ-ын сонгуульд навс ялагдуулсан гол буруутнууд болох намын дарга …

  • 29 August

    С.Баяр Их Британи дахь Элчин сайдаар сууна

    Ерөнхий сайд асан, МАН-ын дарга асан С.Баяр АНУ-д амьдрах болоод багагүй хугацаа өнгөрсөн билээ. Тэрбээр өнгөрөгч сонгуулиар МАН-ын сонгуулийн төв шатыг удирдаж, намаа ялалт байгуулахад чухал хувь нэмэр оруулсан. Харин “бялуу хуваах” болоход ганцаар хоцорсон, дээрээс нь том гавьяа байгуулсан хүнд тохирох албан тушаал “олдохгүй” намынхан нь их л толгойгоо гашилгажээ. Мэдээж бодсоны эцэст шийдэл гардгийн адилаар С.Баярт Элчин сайдын …

  • 26 August

    Ардын хүүхэд цэцэрлэгт явж болдоггүй яачихсан нийгэм бэ?

    -Хүүхдүүдээ цэцэрлэгт өгч чадаагүй эцэг эхчүүдээс Төрд илгээх санал- Гуравхан сая хүн амтай Монгол Улс 2-5 насны цэцэрлэгийн хэдхэн хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж чадахгүй эцэг эхчүүдийг гомдоож байна. Төрд гарсан хүмүүс нь хүн амаа өсгөе хэмээн цээжний бангаар хашгирах ч үнэндээ санал өгдөг хүмүүсээс өөрийг бодох сэтгэлгүй. Төр засаг уг нь шинээр гэрлэгсдэд 500 мянга, шинэ хүнд 100 мянга, …

  • 26 August

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АН-ын дарга “болно”

    Хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан ажлаа хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдэж, Ардчилсан намын даргад өрсөлдөх гэж буйгаа албан ёсоор зарласан. Олон жил хашсан албан тушаалаа гэнэт өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгч яаран сандран мэдэгдэл хийсэн нь өчигдөр буюу энэ сарын 25-нд АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал товлогдож, намын даргаа сонгох гэж буйгаас болжээ. Өөрөөр хэлбэл, П.Цагаан намын дарга сонгох …

  • 25 August

    П.Цагаан АН-ын дарга болох уу

    Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан ажлаа хүлээлгэж өгч буйгаа мэдэгдсэн. Өнгөрсөн сонгуулиар төрөлх Хөвсгөлд аймагтаа нэр дэвшээд бүдэрсэн түүний хувьд олон жил хашсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгсөн нь АН-ын даргад өрсөлдөх болсонтой холбоотой юм. АН-ын ҮЗХ-ны хурал өнөөдөр болохоор товлогдож, П.Цагааны хувьд ажлаа яаран сандран ажлаа хүлээлгэн өгсөн. Гэсэн ч АН-ынхан УИХ-ын ээлжит бус …

  • 25 August

    ШӨХТГ-аас Тавантолгойг шалгасантай холбогдуулан удирдлагуудыг нь хугацаанаас нь өмнө чөлөөлсөн үү

    Шуудхан хэлэхэд, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/ хэмээх газрыг О.Магнай анх ийм газар байдаг, иргэдийнхээ төлөө ажилладаг гэдгийг олон нийтэд мэдрүүлж, иргэдээ шулсан үндэсний монополь компаниудын “задарсан” үйлдлүүдийг хазаарлаж эхэлсэн билээ. Түүний эхлүүлсэн ажлын эрч хүчийг Т.Аюурсайхан, Д.Мөнхтөр гээд ШӨХТГ-ын дараа, дараагийн дарга, удирдлагууд унагалгүйгээр авч ирж, сайн ажилласан. Тэгвэл Засаг өөрчлөгдсөнтэй холбогдуулан ШӨХТГ-ын дарга, удирдлагыг солих нь бараг тодорхой …

  • 25 August

    Э.Бадар-Ууганыг БСШУСЯ-ны газрын даргаар томилох гэнэ

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Бодлого, хэрэгжилтийн газрын даргаар боксчин, олимпийн алтан медальт тамирчин Э.Бадар-Ууганыг томилохоор болж байгаа гэнэ. Хэдийгээр БСШУСЯ-ны дотоод томилгооны талаар ямар нэгэн мэдээлэл гараагүй ч өчигдрөөс Э.Бадар-Ууганыг энэ албанд томилох гэж байгаа тухай мэдээлэл албан тушаалтнуудын дунд яригдсан байна. “Бээжин-2008” олимпийн наадмын алтан медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууганы хувьд сүүлийн жилүүдэд Монголын …

  • 25 August

    Ардчилсан нам шинэчлэгдэж чадахгүй юу

     -Зарим хүнийг ҮЗХ-ны гишүүнээр баталсан нь дүрмийн бус шийдвэр гэж үзжээ- УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг тодруулахаар хуралдсан Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааны үеэр сонгуульд нэр дэвших эрх авсан зарим хүнийг ҮЗХ-ны гишүүнээр баталсан билээ. Тэгвэл үүнийг дүрмийн бус шийдвэр байсан хэмээн ҮЗХ-ны гишүүн М.Хүдэрбаатар, намын гишүүн Э.Бямбацэрэн нараас ирүүлсэн гомдлын дагуу АН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж дараахь дүгнэлтийг гаргажээ. …

  • 25 August

    АН-ын ҮЗХ-ны хурал ээлжит бус чуулганаас болж хойшиллоо

    Өнөөдөр Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал болох байсан. Гэсэн ч УИХ-ын ээлжит бус чуулгантай холбоотойгоор хойшлуулсан байна. Шалтгааныг нь АН-ын Хэрэг эрхлэх газраас мэдэгдэхдээ “Ард иргэдийн ахуй амьдралд ноцтой нөлөөлөх олон шийдвэр гаргахаар УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах гэж байна. Иймд наймдугаар сарын 25-нд болох АН-ын ҮЗХ тодорхойгүй хугацаагаар хойшиллоо” гэсэн юм. Тэгэхээр дотоод асуудлаа шийдэж чадаагүй АН гадагш …

  • 23 August

    ТНБД нарын сонгон шалгаруулалт ирэх сард болно

    Төрийн албаны зөвлөлөөс яамдын төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаад байгаа билээ. “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, , Эрүүл мэндийн яамдын Төрийн нарийн бичгийн …

  • 23 August

    УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ долоо хоногт зарлана

    УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ долоо хоногийн сүүлээр зарлан, тодорхой асуудлуудыг хэлэлцэхээр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс төлөвлөжээ. Ээлжит бус чуулганаар өмнөх УИХ-аар хэлэлцэх ёстой байсан, хуулийн хугацаатай хэд хэдэн асуудлыг хэлэлцэх шаардлагатай юм. Тодруулбал, Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгдсэн тайлан, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн төсөөлөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн …

  • 23 August

    УИХ-ын дарга М.Энхболдын аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, засаг дарга нарын сургалтад хэлсэн үг

    Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн сургалт, семинарт Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын хэлсэн үг Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Юуны өмнө 2016 оны Улсын Их Хурал, орон нутгийн сонгуулийн үр дүн гарч, түүний үр дүнгээр орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, орон нутгийн …

  • 22 August

    Д.Батхуяг: “60 тэрбум”-ын асуудлаар АН дахин гомдол гаргаж байна

    Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж Онцгой комисс байгуулсан. Тэгвэл тус комиссоос УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг хууль бус болсон талаар шүүхийн шийдвэр гарсан байдлыг танилцуулсан юм. Ингэхдээ сонгуулийн үеэр гарсан “60 тэрбум”-ын талаарх маргааныг онцолсон юм. “2016 оны сонгуулийн үеэр МАН-ын дарга, Нийслэлийн МАНамын дарга, Нийслэлийн МАНамын даргын зөвлөх гурвын ярилцсан бичлэг олон нийтэд цацагдсан. Энэ асуудал ил гарсан даруй АН-аас Улсын Ерөнхий Прокурор, Авилгатай Тэмцэх …