Tag Archives: Энтертаймент

November, 2017

  • 9 November

    Дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн хэлсэн гайхалтай ишлэлүүд

    Баян байх нь цаг хугацааг хэрхэн ашиглаж буйгаас ихээхэн хамаардаг. Алдрын оргилд хүрч, баяжсан хүмүүст ямар нэг онцгой зүйл байдаг. Тэдний тэрхүү онцгой зүйл нь яг юу вэ? Ямартай ч дэлхийн хамгийн баян таван эмэгтэй хэн хэн гэдэгтэй танилцаж, тэдний хэлсэн гайхалтай ишлэлүүдийг уншиж сонирхъё. Жаклинь Марс, Америкийн хөрөнгө оруулагч, 25 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Америкийн чихэрний “Mars” компанийн өв залгамжлагч. …

  • 9 November

    Өнөөдөр дэлхийг атгаж буй залуу удирдагчид

    Улс гүрнээрээ тухайн хүний шийдвэрийг сонсож, гаргасан дүрмийг нь баримталдгийн хувьд удирдагч байна гэдэг амаргүй. Идэр залуу насандаа улсынхаа өмнө том үүрэг хариуцлага хүлээсэн чадварлаг, залуу удирдагчидтай танилцъя. Тамим бин Хамад Аль Тани, Катар, 37 настай Тэрээр 2003 оноос хойш Катарыг удирдаж байна. Эммануэль Макрон, Франц, 39 настай 2017 оны тавдугаар сараас хойш Францын ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Энрико Караттони, Сан-Марино, …

  • 7 November

    Японы хошин шогийн жүжигчин Д.Трампийг баясгав

    АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийг Япон улсад айлчлал хийх үеэр нь хошин шогийн жүжигчин Казухито Косака  түүнтэй уулзаж, үзүүлбэрээ сонирхуулжээ. Тэрээр Трамптай уулзсандаа сэтгэл өндөр байсан ба өөрийн твиттер хуудсандаа сэтгэгдлээ бичиж, зургууд оруулжээ. Түүний хүлээн авалтад ирсэн зочдыг хөгжөөн баясгасантай холбоотой бичлэгийг сонирхъё.  

  • 7 November

    Инээмсэглэлийн ач тус

    Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн рүү харан инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээсэн аж. Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархсанаа хэлээгүйгээ саналаа. Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв. Зурвасыг авсан найз нь маш их баярлаж, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө …

  • 6 November

    Хааны угсааны гэр бүлд амьдрах тийм ч амар биш болохыг батлах 10 шалтгаан

    Хүн бүхэн л багадаа гүнж, эсвэл ханхүү болохыг мөрөөдөж байсан болов уу. Тиймдээ ч хүмүүс бодит амьдрал дээрх хааны угсааныхны амьдралыг сонирхож байдаг билээ. Тэд тансаг ордонд амьдарч, амттан шимтэнийг зооглон, тансаг зүйлсийг эдэлж хэрэглэдэг. Мөнхүү хааны угсааныхны соёлд суралцдаг. Тэд олон дүрмийг баримталж, хэдэн 100 жилийн турш мөрдөж ирсэн уламжлалыг дагадаг. Ингээд Английн хааны угсааны гэр бүлийн талаарх бидний …

  • 6 November

    С.Түмэнгэрэл: Ер нь бид гурван саяуулаа ч шаркууд байж болно шүү дээ

    Монгол телевизийн ээлжит уран бүтээл “Шарк Танк” гэх бизнесийн онц сонирхолтой реалити шоуны тав дах дугаар үзэгчдэд өчигдөр орой хүрсэн билээ. Энэ дугаарт хамгийн онцлог төсөл нь оролцогч “Никел Ганбаагийн” дугуйн төсөл байв. Түүний хөрөнгө оруулалт авах саналыг гурван шарк дэмжсэн сонирхолтой дугаар болж өнгөрлөө. Энэ тухайд “Өгөөж чихэр боов ХХК”-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл өөрийн цахим хуудастаа нэвтрүүлгийн тухай сонирхолтой …

  • 6 November

    Меланиа Трамп өөрийн өвөрмөц загварыг аль хэдийн бүрдүүлж чаджээ

    Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп Азид хийх есөн өдрийн айлчлалаа эхлүүлээд байгаа бөгөөд өчигдөр Токио хотын нисэх хүчний баазад очсон юм. Энэ үеэр тэргүүн хатагтай Меланиа Трамп Италийн “Fendi” брендийн хувцсаар гангарсан байсан нь тун чиг боловсон харагдав. Ерөнхийлөгч Азид анхны албан ёсны айлчлалаа хийж байгаа ба энэ удаад тэргүүн хатагтай түүнийг дагалдан явж байна. Меланиа улс орнуудад түүнийг дагалдан явах бүртээ …

  • 5 November

    2017 оны Оросын хамгийн үзэсгэлэнтэй 17 бүсгүй тодорчээ

    Оросууд чадварлаг спортын тамирчдаас гадна үзэсгэлэнт эмэгтэйчүүдээрээ алдартай. Олны танил хүмүүс дунд нь ч гоо сайхнаараа гайхуулдаг бүсгүйчүүд цөөнгүй. 2017 оны санал асуулгаар тодруулсан хамгийн үзэсгэлэнтэй 17 бүсгүй хэн хэн гэдгийг сонирхъё. Супер модель Ирина Шайк дэлхийд Оросын нэрийг гаргасан загвар өмсөгчдийн нэг. Оросын мисс Елизавета Голованова. Алина Артз телевизийн хөтлөгч.  Тина Канделаки сэтгүүлч бөгөөд “The Apostle Media”-гийн хамтран эзэмшигч. Глукоза …

  • 5 November

    Натали Портман шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд дүр бүтээлээ

    Еврей гаралтай жүжигчин Натали Портман “Хар хун” киногоор 2011 онд Оскарын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг авсан билээ. Тэрээр тус кинонд бүтээсэн дүрээрээ олны сэтгэлд хүрч чадсан. Харин түүний тоглосон ээлжит кино 2018 онд нээлтээ хийнэ. “Annihilation” нэртэй шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээлд Натали учир битүүлэг үүрэг даалгаврыг биелүүлэхийг хичээх аж. Жеф Вандер Мээрийн шилдэг борлуулалттай номын жагсаалтад орсон “Southern Reach” …

  • 3 November

    Дэвид Бекхэмийн гүн утга илэрхийлдэг шивээснүүд

    Хөл бөмбөгчин Дэвид Бекхэм биен дээрээ 40 шивээс хийлгүүлсэн. Тэрээр шивээснийхээ тухай “Би ямар нэгэн зорилгогүйгээр шивээс хийлгэддэгүй. Миний шивээс бүр утга учиртай. Би шивээсээ ямар нэгэн онцгой үйл явдалдаа зориулж хийлгэдэг ” гэж ярьжээ. Мөн хайртай хүмүүстэйгээ үргэлж хамт байхын тулд тэдэнтэйгээ холбоотой цөөнгүй хэдэн шивээсийг ч хийлгэсэн гэнэ. Ингээд түүний шивээснүүд ямар утгатай талаар сонирхъё.   Нуруун дээрх …

  • 2 November

    “Гейшагийн дурсамж”-ийн од Жан Зиеигийн түүх

    Жан Зиеи бол “Hollywood” хүртэл карьер нь өссөн тоотой хэдэн Ази жүжигчний нэг. Бид түүнийг “Гейшагийн дурсамж”, “Нуугдах бар, хүрхрэх луу” “Гэртээ харих зам” зэрэг хэд хэдэн киногоор нь мэднэ. Тэрээр өнөөдрийг хүртэл 40-өөд кинонд дүр бүтээжээ. Хятадын кино жүжигчин Жан Зиеи 1979 оны 2-р сарын 9-нд Бээжин хотод төрсөн. Тэрбээр Хятадын кино урлагийн хамгийн шилдэг залуу дөрвөн  эмэгтэй жүжигчний нэг билээ.Түүний эцэг …

  • 1 November

    Техасын виски яагаад хамгийн сайн нь вэ?

    Саяхны судалгаанаас үзэхэд Америкчууд улсынхаа хамгийн сайн виски үйлдвэрлэгчээр Техасын вискины үйлдвэрийнхнийг нэрлэжээ. Тэд улаан буудай, эрдэнэ шиш, арвай, цаашлаад торх зэрэг виски хийхэд ордог бүхий л зүйлээ өөрсдийн гараар хийдэг аж. Гаррисон ах дүүс 2005 оноос хойш үйлдвэрээ ажиллуулж байгаа. Техасын зуны хуурай цаг уур, цагаан царс модон торх зэрэг хэд хэдэн зүйл виски сайн болоход нөлөөлдөг байна.  

  • 1 November

    “Нарны үр сад”-ын хосын хуриманд Хятадын од Жан Зиеи иржээ

    “Миний байшин” киноны од Сун Хэгёо “Нарны үр сад” олон ангит цувралд хамтран тоглосон Сун Жүнгитай өчигдөр  “БНСУ”-ын Сөүл хотын “Шилла” зочид буудалд гэрлэсэн. Хос нийт 300 орчим зочныг хуримандаа урьсан аж. “Гейшагийн дурсамж” киноны гол дүр Жан Зиеи сүйт бүсгүй Сун Хэгёотой дотно найз бөгөөд уригдан ирж, баяр хүргэжээ. Тэд бал сараа удахгүй Европт тэмдэглэнэ.  

October, 2017

  • 31 October

    Билл Гейтс залуу насандаа цагдаад саатуулагдаж байв

    Өдгөө 62 настай “Microsoft” корпорацын энэ эрхмийг танихгүй хүн байхгүй биз ээ. “Forbes” сэтгүүлийн гаргасан энэ оны  дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 89.9 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө жагссан. Тэрээр амжилтад хүрснээсээ хойш нийт 29.5 тэрбум ам.долларыг хандивт өгч байснаараа хувь хүмүүс дотроос 21-р зууны хамгийн том хандивлагчдын хоёрдугаарт орсон. Түүнийг алдаршуулсан компаниар нь л хүмүүс ихэвчлэн мэддэг. Мөн хувь хүн нь бас нэлээд өвөрмөц нэгэн …

  • 31 October

    98 настай эх 80 настай хүү хоёрын нөхөрлөл

    Эх үрийн холбоо ямар хүчирхэг болохыг хүн бүр л сайн мэднэ. Английн 98 настай Аада Кэтин хамгийн том хүү, Ливерпүлийн “Moss View” асрамжийн газарт байдаг Томтойгоо ойр амьдрахаар болжээ. Аада эмээ сүүлд Харри гэдэг хүнтэй гэрлэж Том, Барбара, Марги болон Жанет нэртэй дөрвөн хүүхэд төрүүлсэн. Том тэтгэвэрт гарахынхаа өмнө “HE Simm building services”-т зураач, чимэглэгчээр ажилладаг байж. Сүүлийн үед Томд асаргаа …