“Өглөөний өртөө” ХХК-ийн www.ugluu.mn сайт 2012 оны 12 дугаар сард байгуулагдан, Монголын цахим хэвлэл мэдээллийн салбар өөрийн өнгө төрхийг тодорхойлон үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай мэргэжлийн хамт олон сэтгүүл зүйн мэргэжлийн ёс зүйн зарчмыг чанд мөрдөж, мэдээллийг шуурхай, тэнцвэртэй, хүртээмжтэй, шинэлэг байдлаар уншигчдад хүргэж ажилладаг.
Та www.ugluu.mn сайтаас цаг үеийн шуурхай мэдээлэл, сэтгүүл зүйн бүх төрлийн бүтээл, нийтлэл, сонирхолтой фото сурвалжлага, дүрс бичлэг бүхий цаг үеийн мэдээллийг хүлээн авч, үзэх боломжтой. Мөн нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн зохиолч, нийтлэлчдийн бүтээлүүд манайд нийтлэгддэг болно. Хамгийн чухал нь бид шуурхай, үнэн бодит, тэнцвэртэй байх зарчмыг мөрдөн ажиллаж байна.
Энэ хүрээндээ албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэнтэй бизнесийн зарчмаар хамтран ажилладаг бөгөөд манай чадварлаг хамт олон тэдний хүсэл сонирхолд нийцсэн реклам, сурталчилгааг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэж олон нийтэд түгээж байна. Тиймээс бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй хувь хүн, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн өмнө манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно гэдгийг уламжлахад таатай байна.
Шинэ өглөө, шинэ мэдээлэл Өглөө.мн