Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өчигдөр шөнийн Сингапураар зугаалсан нь хэвлэлүүдийн анхаарлыг ихэд татлаа. Тэрбээр St.Regis зочид буудлаасаа оройн 21:09 цагт гарч, жуулчдын хамгийн ихээр очдог газруудыг үзэж сонирхжээ. Энэ үеэр түүнтэй хамт Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнан байлцаж улсынхаа шөнийн амьдралыг танилцуулсан байна.
Вивиан Балакришнан энэ үеэрээ Ким Жон Унтай сэлфи хийжээ. Хойд Солонгосын удирдагчийн анх удаа сэлфидсэн зураг ийнхүү олон нийтэд ил болжээ.