ХААН банк иргэдийн хадгаламжаас мөнгө “хусдаг” уу

6122Монголын банк санхүүгийн салбарт томоохон байр суурь эзлэдэг, орон даяар хамгийн өргөн сүлжээтэй  гэгддэг ХААн банкны талаар таагүй мэдээлэлүүд үе үе гардаг. Нэг хэсэг ХААН банкны хөдөө орон нутагт байдаг салбарын удирдлага, ажилтнууд нь үгсэн хуйвалдаж малчдын мөнгөн хадгаламжийн  дансанд дахь  мөнгийг өөрсдөд нь хэлэлгүйгээр   татан авч, хувьдаа завшиж хэрэглэсэн тухай мэдээлэл гарч орон даяар шуугисан. Одоо ч гэсэн энэ хэрэг  хууль шүүхийн байгууллагаар эцэслэн шийдвэрлэгдээгүй авж байгаа  гэдэг.  Үүнээс болж олон арван малчид Хаан банкинд хадгалуулсан мөнгө хөрөнгөөрөө  хохироод үлдсэн байдаг.

Түүнчлэн удаан хугацаагаар гадаадад ажиллаж амьдардаг  нэгэн иргэн ажлын шаардлагаар эх орондоо ирээд ХААН банкин  дэх хадгаламжийн дансан дахь мөнгөө авах гэтэл  данснаас нь их хэмжээний мөнгө дутсныг  шалгуулахад ХААН банкны тухайн  салбарын захирал түүний  мөнгийг бусдад хүүтэй зээлсэн байсан нь тогтоогдсон гэдэг.

Тэгвэл үйлчлүүлэгчийнхээ хадгаламжийн мөнгийг бусдад хүүтэй зээлдэг,  хадгаламжийн данснаас нь мөнгө татдаг  иймэрхүү  хэрэг ХААН банкны   аль ч  салбаруудын дунд  түгээмэл  байдаг  гэдэг  нь  үнэний ортой бололтой. Сошаль  медиа-д ийм нэгэн  мэдээлэл тархаж эхлэлээ.

haan

А.Галт

Ugluu-logo1722

Санал болгох мэдээ

О.Оюунчимэг: Улаанбаатар хотод ирэх сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна

Улаанбаатар хотын дундуур урсаж буй Туул, Сэлбэ, Дунд голуудын үерийн түвшин хэвээр байна. Иймд болзошгүй …