Н.Эрдэнэбаяр: Та цусаа бэлэглэвэл гурван хүний амь аварна

146525660457560a9ceb16d

Цусны донорын дэлхийн өдөр энэ сарын 14-нд тохионо. Эл өдрийн хүрээнд ямар ажил зохион байгуулах болон манай улс цусны доноруудаа хэрхэн алдаршуулдаг талаар “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяраас дараах тодруулгыг авлаа.

– Цусны донорын дэлхийн өдрийг тохиолдуулан ямар ажил зохион байгуулахаар төлөвлөж байна?

– Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зургаадугаар сарын 14-ний өдрийг Цусны донорын дэлхийн өдөр болгон зарлаж гишүүн орнууд нь олон арга хэмжээ зохион байгуулдаг. 2003 оноос хойш буюу 14 дэх жилдээ эл өдрийг тэмдэглэж байна. Нийт улс орнууд энэ өдөр  цусаа өгч байгаа доноруудын үйлсийг сурталчлах болон залуучуудыг цусны донорын эгнээнд нэгтгэж тэдний оролцоог нэмэгдүүлэх тал дээр анхаарч, сургалт сурталчилгаа явуулдаг. Мөн донор хамт олныг нийгэмд алдаршуулан, таниулахыг зорьж байна.

2003 оноос хойш буюу 14 дэх жилдээ эл өдрийг тэмдэглэж байна

– Энэ жилийн Цусны донорын өдрийг ямар уриан дор зохион байгуулах вэ?

– Дэлхий нийтээр “Цусаа бэлэглэж, амьдралыг тэтгэе” уриатайгаар арга хэмжээнүүдийг зохион байгуулна.  Ялангуяа донор хүний цусыг сэлбэж амь нас, эрүүл мэнд нь аврагдсан өвчтөнүүдийн хоорондын холбоог олон нийтэд таниулах хэрэгтэй. Хүлээн авагч орноор жил бүр нэг улсыг сонгодог. Энэ жил Голландын Амстрдам хотод үндсэн арга хэмжээ болно. Манай төвийн хувьд хэд хэдэн ажлуудыг санаачлан зохион байгуулахаар төлөвлөж байна. Бид үүнийг ганцхан өдрийн арга хэмжээ гэж ойлгодоггүй. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жилийн зургаадугаар сарын 15-наас өнөөдрийг хүртэл ямар ололт амжилт байсан бэ гэдгийг онцлон анхаардаг. Мөн цаашдын зорилгоо тодорхойлж, арга зүйгээр хангадаг.

Бид үүнийг ганцхан өдрийн арга хэмжээ гэж ойлгодоггүй

– Цусаа бэлэглэж, бусдад амьдрал хайрладаг доноруудаа хэрхэн алдаршуулдаг вэ?  

– 35 удаа цусаа өгсөн хүн “Хүндэт донор” болдог. Үүнээс дээш удаа өгсөн донорыг урамшуулах тогтолцоо байгаагүй. Тиймээс бид Олон Улсын туршилгаас судалж 70-100 удаа цусаа өгсөн хүнийг “Хүрэл донор”, 100-150 удаа цусаа өгсөн хүнийг “Мөнгөн донор”, 150-аас дээш удаа цусаа өгсөн хүнийг “Алтан донор” хэмээн өргөмжилж эдгээр хүндэт доноруудаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан сурталчлан таниулдаг.

35 удаа цусаа өгсөн хүн “Хүндэт донор” болдог

– Хамгийн олон удаа цусаа өгч бусдад амьдрал бэлэглсэн алтан донороо танилцуулахгүй юу?

– Монгол Улсын хэмжээнд нэг л алтан донор бий. н.Бум-эрдэнэ гэж залуу 180 удаа цусаа хандивласан. Ер нь донорын эгнээнд залуучуудыг оролцоог нэиэгдүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй.

– Манай Улсад нийт хичнээн цусны донор байдаг вэ?

– Монгол Улсад цусны алба үүсч хөгжөөд тавь гаруй жил болж байна. Энэ хугацаанд давхардсан тоогоор 140 гаруй мянган цусны донор бий. Эдгээр хүмүүсээс “Хүндэт донор”-ын болзол хангасан 1200 орчим донор байдаг бөгөөд жил бүр 50-100 хүн нь “Хүндэт донор”-ын эгнээнд нэгддэг.

Монгол Улсын хэмжээнд нэг л алтан донор бий. н.Бум-эрдэнэ гэж залуу 180 удаа цусаа хандивласан

– Өнөөдрийн байдлаар цусны нөөц хэр байна?

– Та цусаа бэлэглэвэл гурван хүний амь аварна гэж үздэг.  Тухайн хүнээс авсан цусаар гурван төрлийн бүтээгдэхүүн хийдэг.  Эдгээр бүтээгдэхүүнүүдийг тав хоногоос нэг жилийн хугацаагаар хадгалдаг. Тиймээс нөөц үүснэ гэсэн ойлголт байдаггүй. Өдөр бүр бид 80-100 хүний цус цуглуулж байж эмнэлгүүдийн захиалгыг хангана.

Та цусаа бэлэглэвэл гурван хүний амь аварна гэж үздэг.

– Ер нь цусны донор болохын тулд ямар шаардлагыг биелүүлэх ёстой вэ?

-Нийт ард түмний дунд цусны донорын талаарх мэдлэг хэр байгаа талаар судалгаа явуулсан. Энэхүү судалгаагаар иргэдийн дунд мэдлэг дутмаг байсан. Цусны донор нь 17-60 настай, архаг хууч өвчингүй, өөрийгээ эрүүл гэж бодсон хүн бүр болох боломжтой.

zaluu.com

Санал болгох мэдээ

Т.Наранбат: Сонгогчид нэрийн жагсаалтад өөрийгөө байгаа эсэхийг нягтлахаас гадна тойрог, хэсэг, санал өгөх байраа тодорхой мэдэж авах үүрэгтэй

Улсын бүртгэлийн ерөнхий газар энэ сарын 1-ны өдрөөс эхэлж, сонгууль дуустал сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим …