Ерөнхийлөгчийн дэмжлэг дор “Монголчуудын соёлын өв” олон улсын эрдэм шинжилгээний хурал болов

erdem shinjilgee Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл дор зохион байгуулагдсан “Монголчуудын соёлын өв: Улаанбаатар, Санкт-Петербургт хадгалагдаж буй гар бичмэлүүд ба архивын материалууд олон улсын эрдэм шинжилгээний хурал ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнд болов. Хурлын үндсэн зохион байгуулагчаар ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн, Монгол Улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэн тус тус ажиллалаа.

Төв Азийн асар уудам нутаг дэвсгэр дээр өөр өөр аж ахуйн хэв маяг, соёлын уламжлал, оюун ухааны үнэт зүйлсийн харилцан үйлчлэлийн үр дүнд монголчуудын угсаатан, соёл үндэстний ялгарах онцлог, тэдний бахархал, эв нэгдэл, эх оронч үзлийн баталгаа болж үүсэн хөгжсөн монголчуудын оюун санаа соёлын баялаг өвийн ховор нандин гар бичмэлүүд, архивын баримтууд Улаанбаатар, Санкт-Петербург хотноо хадгалагдан байдаг билээ.

Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үр дүнгүүдийн нэг боллоо. Тус айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Санкт-Петербургт хадгалагдаж байгаа Монголын түүх, соёлын дурсгалуудтай танилцсан билээ. Ерөнхийлөгч 2011 оны зургадугаар сарын 1-нд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгээр айлчилж байсан юм. ОХУ-ын монгол судлаач нартай уулзах үеэрээ Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж хоёр орны эрдэмтдийн цаашдын хамтын ажиллагааг өргөтгөх хэрэгтэй гэдгийг онцлон тэмдэглээд, хамтарсан бүтээлүүдийг хэвлэх, олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахад тус дэм үзүүлэхээ илэрхийлж байв.

Сая болсон хуралд ОХУ-ыг ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн, Санкт-Петербург дэх Улсын их сургууль, Улсын Эрмитаж музей, Халимаг дахь хүмүүнлэгийн улсын их сургууль, Орос улсын хүмүүнлэгийн улсын их сургууль, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн ажилтнууд төлөөлөн уг хуралд оролцов. Монгол Улсыг Монголын шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо, Монголын бурхан шашинтны төв Гандан хийдийн дэргэдэх Будда судлалын академи төлөөлөн оролцлоо.

Уг эрдэм шинжилгээний хуралд Япон улсын дорно дахин судлаач профессор Т. Наками, профессор Ю. Конагая, доктор К. Эрдэнчулуу, БНХАУ-аас Оюунбилэг, Унгар улсынпрофессор А. Шаркёзи, доктор О. Каполнаш, Польш улсын судлаач профессор Е. Тулисов, профессор А. Бареа-Старжинска нар оролцов.

Ново-Михайловскийн Ногоон танхимдхийсэн Эрдэм шинжилгээний хурлын нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Санкт-Петербургийн Хууль, эрх зүйн хурлын депутат А. А. Ковалев, Монгол Улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, профессор С.Чулуун, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн захирал Ф.Попова нарын мэндчилгээг тус тус сонсгож ном бүтээлүүдийг бэлэглэв.

Хуралд оролцогчдын бүх илтгэл, хэлсэн үгс гар бичмэлүүд болон архивын материалуудыг эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах, дэлхийн Монгол судлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болсон эх судлалыг хөгжүүлэхэд чиглэгдсэн байна.

Монгол үндэстнүүдийн тухай бичигдсэн, Монгол Улс, ОХУ-аас өөр бусад улсад хадгалагдаж байгаа архивын материалуудын тухай сэдвээр зохион байгуулагдсан эхний өдрийн хуралдаанаар профессор Т. Наками “Монгол судлалын түүх ба Япон улсад байгаа монгол эх сурвалжууд”, профессор Ю. Конагай“Гадаад дахь Монгол өвийн судалгаа”, доктор К. Эрдэнчулуу“Зарим асуудлын талаарх баримтууд ба Монголын эрх зүйн түүхийн судалгааны шинэ арга” сэдвээр илтгэл тавив. Эдгээр илтгэлүүдэд Монголын түүх, соёлын олон ухагдахуунуудыг судлахад архивын эх сурвалжууд маш их үүрэг гүйцэтгэдэг болохыг онцлон тэмдэглэлээ. Бусад илтгэлүүдэд ч мөн адил энэхүү амин чухал асуудлыг авч үзэж байв. Профессор А. Барей-Старжинская, профессор Е. Тулисов нар хамтран бичсэн илтгэлдээ тэдний зүгээс эрдэм шинжилгээний эргэлтэд анхлан оруулсан Орос-Польшийн монгол судлаач В. Л. Котвичийн талаарх материалуудын тухай өгүүлжээ. Унгарын ШУА-ийн профессор А. Шаркёзи цугларсан олондXIX зууны үеийн монголчуудын өдөр тутмын амьдралын талаарТамын тухай гар бичмэлд хэрхэн бичсэнийг танилцуулав.Профессор С.Чулуун XVII-XVIII зууны үеийн Монгол, Орос улсын албан захидлуудын судалгааны ажлын үр дүнг танилцуулав. Монголын бурхан шашинтны төв Гандан хийдийн дэргэдэх Будда судлалын академийн тэргүүн доктор Н.Амгалан Санкт-Петербург дэх буддын шашны хийдийн тухай ховор сонин баримтыг танилцуулсан юм.

Илтгэгчид монголчуудын амьдралын олон тал ба соёлын өвийн тухай олон судалгааны асуудлыг хөндөв. Түүхийн ухааны доктор Т. Д. СкрынниковXIII—XVII зууны үеийн Монголын он дарааллын бичгүүд дэх нийгэм, улс төрийн бүтэцтэй холбоотой нэр томъёонуудын тухай, түүхийн ухааны доктор Д. Г. КукеевXY зууны үеийн ойрдуудын түүхэн дэх баатруудын тухай, хууль зүйн ухааны доктор Р. Ю. Почекаев Монголын уламжлалт эрх зүйн одоогийн байдал болон цаашдын байдлын тухай, хэл шинжлэлийн ухааны доктор А. Д. Цендина хүүхдийг уйлахад хэлдэг үг, ширэг,хэл шинжлэлийн ухааны доктор Д. А. НосовМонголын ардын аман зохиолын тухай тус тус илтгэл тавив. Улаанбаатар, Санкт-Петербургийн архивын тухай илтгэлүүд маш их анхаарал татав. Түүхийн ухааны доктор М. В. Мандрик“Оросын ШУА-ийн Санкт-Петербургийн салбарын Монголын комиссын фондод нэмэлтээр орж ирж байсан материалуудын тойм”, түүхийн ухааны доктор К. В. Орлова “ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн гар бичмэлийн фондын “түгээмэл буддизмын” зохиолууд”, түүхийн ухааны доктор В. Л. Успенский“Санкт-Петербургийн Улсын их сургуулийн бүтээлүүд дунд байгаа В. П. Васильевийн (1818—1900) цуглуулга доторх монгол гар бичмэл ба барууд”, түүхийн ухааны доктор Т. А. Пан “ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн манжийн бүтээлийн фонд дахь манж, монгол бичвэрүүд, хэл шинжлэлийн ухааны доктор Н. С. Яхонтова “ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн дэх Түвд-Монгол гар толь бичиг”, хэл шинжлэлийн ухааны доктор И. В. Кульганек“ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн дэх монгол зүйр цэцэн үгс”, түүхийн ухааны доктор Т. И. Юсупова“ОХУ-ын ШУА-ийн Санкт-Петербургийн салбарт буй Монгол Улстай шинжлэх ухааны салбарт хамтран ажилласан түүхийн тухай материалууд” сэдвүүдээр илтгэл тавьсан нь оролцогчдын анхаарлыг их татав.

Будапештийн их сургуулийн багш О. Каполнашийн “Mongγol Boγda Cinggis Qaγan-u Tuγuǰi” хэмээх хэвлэгдээгүй гар бичмэлийн тухай, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн ажилтан Т. Ю. Евдокимовын “Нарны туяа” нэртэй сурган хүмүүжүүлэх сургааль, Санкт-Петербургийн Улсын их сургуулийн аспирант Э.Мөнхцэцэгийн “Дээрхийн гэгээний тушаалаар хэвлэгдсэн манжуур-монгол толь”(1717),ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан А. А. Сизовагийн “Зам мөрийн үе шат бүрийн тэмдэглэл” зэрэг гар бичмэл болон архивын фондуудад хадгалагдан байгаа дурсгалуудтай холбоотой илтгэлүүдийг маш идэвхитэйгээр авч хэлэлцэв. Түүхийн ухааны доктор И. М. Захарова, түүхийн ухааны доктор М. В. Мандрик(С. А. Козины тухай) нар, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн А. А. Сизовабафото зурагчин С. Л. Шевельчинская (Н. Н. Поппегийн Монгол ба Буриад руу хийсан аялалын тухай) нар түүхийн ухааны доктор Ю. И. Елихина (1926 онд Г. И. Боровкогийн хийсэн Ноён уулын гүний булшны тухай) нарын хамтарсан илтгэлүүдэд дорно дахин судлалын түүхийг харууллаа.

Илтгэлүүдийг орос, монгол, англи хэлээр уншив. Илтгэлүүдийг авч хэлэлцэх явцад эрдэмтэд янз бүрийн орнуудад хадгалагдаж байгаа гар бичмэлүүдийг хадгалах арга замуудын тухай санал сэтгэгдлээ хэлэв. Монгол судлалын түүхтэй холбогдох хэд хэдэн материалыг хэвлүүлэх, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулахтай холбоотой хэд хэдэн олон улсын төслийг санал болгож хэлэлцэв. Нийт 27 илтгэл тавьснаас 11-ийг нь хуралд гадаадаас ирсэн төлөөгчид уншлаа. Уг эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийн эмхэтгэлийг гаргахаар төлөвлөж байна. Энэхүү үр дүн ихтэй эрдэм шинжилгээний хурлаас харахад Монгол, Орос, Дэлхийн монгол судлалд монгол үндэстнүүдийн соёлын бичгээр бичсэн өвийн судалгаа ба хадгалалт хамгаалалтыг маш их сонирхож байгаа юм байна.

Хурлын үеэр оролцогсод ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн музейг үзэж, тус хүрээлэнгийн захирал И.Ф.Попова анх 1818 онд Азийн музей болон байгуулагдаж байсан хүрээлэнгийнхээ түүхийг өгүүлэв. Хурлын төгсгөлд хуралд оролцогсод Улсын эрмитажийн Дорно дахины танхимуудаар аялав.

 president.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …