1. Шампунийн буруу сонголт
Сайхан үстэй байхын тулд зөв шампунь сонгож авах хэрэгтэй. Таны үсний төрөл энэхүү сонголтонд нөлөөлнө. Буруу сонгосон шампунь таны үсийг бүр л алж орхино шүү.
2. Байнга эсвэл цөөхөн угаах
Үсээ хэдэн удаа угаах вэ гэдгийг өөрийнхөө үсний төрөл болон усны чанараас шалтгаалан тодорхойлно. Хэрвээ тослог ихтэй үстэй бол 1-2 хоногт нэг удаа угаавал зүгээр.
3. Шампуниа буруу түрхэх
Үсээ угаахаас өмнө самнах хэрэгтэй. Хэрэглэх шампунийн хэмжээ таны үсний уртаас хамаарна. Шампунь хэтрүүлэн түрхэх нь таны үсэнд муугаар нөлөөлөх тул та өөрийнхөө хэрэглэх хэмжээг тодорхойлсон байх нь зүйтэй. Үсэнд түрхэх шампуниа эхлээд гарын алган дээрээ аваад түрхэнэ. Хурууны өндгөөр иллэг хийх байдлаар угаахыг анхаарна уу, хумсаараа угаах хэрэггүй-хуйхаа урж мэднэ. Угааж байхдаа иллэг хийснээр үсний угт сайнаар нөлөөлдгийг анхаарна уу.
4. Үсээ чийгшүүлэх, тэжээлийн тос түрхэхийг мартдаг
Үс маш хурдан чийгээ алддаг тул өөрийн үсэнд тохирох үсний маск эсвэл бальзам хэрэглэнэ. Бальзамыг шампуниар угаасны дараа эсвэл угааж байхдаа түрхэнэ. Бальзамыг нийт үсний уртад түрхэнэ, харин хуйханд хүргэж болохгүй. Маскны талаар бол хэмжээг нь мэдэж байхад илүүдэхгүй, долоо хоногт нэг байхад хангалттай.
5. Усны хэм
Ихэнх бүсгүйчүүд халуун усаар үсээ угааж алдаа гаргадаг. Үсийг бүлээн эсвэл бүлээвтэр усаар угаах нь зүйтэй. Ингэснээр хуйхны цусан хангамж сайжрах, хир амархан арилах, тослог багасах зэрэгт сайнаар нөлөөлдөг. Үсээ угааж дуусаад зайлахдаа аль болох хүйтэн усаар зайлбал зохилтой: үс эрүүлжиж илүү өнгөлөг болно.
6. Алчуураар үсээ хатаана
Үсээ угаагаад алчууранд үсээ бүтнээр нь бооно. Үсээ хатаах алчууран малгай өмсөх хэрэггүй. Хэрвээ хурдан хатаахыг хүсвэл даавуун футболконд ороож болно.
7. Байнга самнах
Үсээ байнга самнаад байвал үс хэврэгшиж хугарамтгай болно. Үсээ угааж дуусаад шууд самнах хэрэггүй. Нойтон үсээ бага зэрэг хатаж эхлэхээр нь хуруугаараа ширэлдээсийг гаргана. Хатсаных нь дараа л том шүдтэй самаар самнана. Үсийг үзүүр хэсгээс аажим дээшилсэн байдлаар самнах нь зөв.
8. Үс ороох цахилгаан хэрэгсэл
Сэнс, индүү зэрэг цахилгаан хэрэгсэл байнга хэрэглэдэг бол таны үс хэврэг, хуурай болно. Хэрвээ байнга хэрэглэхээс өөр аргагүй бол үснийхээ нийт уртад халуунаас хамгаалах спрей шүршээрэй. Энэхүү спрей нь таны үсийг хуурайшиж, хугарахаас сэргийлнэ.
9. Сэнсийг буруу ашиглах
Нойтон үсээ алчууранд ороох ёстойг мэдсэн. Үсээ хатаахдаа угаас үзүүр рүү гэсэн чиглэлээр хатаана. Үс нойтон байхад өндөр халуун дээр нь тавиад аажимдаа халууны хэмийг бууруулна. Тийм учраас олон тохируулгатай үсний сэнс сонгож авбал илүү тохиромжтой. Хамгийн сүүлд хүйтнээр нь үлээлгэнэ.
10. Буруу хооллолт
Буруу хооллосноор таны бие эрхтэнд шаардлагатай амин дэм, эрдэс бодис дутагдана. Энэ нь мөн таны гоо сайхан, үсний эрүүл мэндэд ч нөлөөлнө. Таны үсэнд амьтны гаралтай уураг ихтэй хүнс маш чухлыг мартаж болохгүй. Үсний эрүүл мэндэд цинк мөн чухал үүргийг гүйцэтгэнэ. Өндөг, далайн гаралтай хүнс, авокадо, хар чавга зэрэгт ихээр агуулагддаг. Мөн төмөр кальцтай хүнс түлхүү хэрэглэвэл зохилтой.
11. Эрүүл мэнддээ анхаарал муу тавих
Үс өнгөө алдах, унах зэрэг нь таны эрүүл мэндтэй шууд холбоотой (хоол боловсруулах эрхтэн, стресс, чихрийн шижин ….) Үс хамгийн сүүлд хэрэгтэй шим тэжээлээ биенээс авдаг – үсний байдлаар та эрүүл мэндээ тодорхойлж болно. Үүний тулд эмчид хандаарай.
12. Үсээ хамгаалъя
Малгай таны үсийг нарнаас хамгаална, дулаан ноосон малгай хүйтнээс хамгаална – саунд суухад зориулсан малгай халуун уураас хамгаална. Хамгийн гол нь өөрт таарсан малгайг сонгож авах хэрэгтэй Алдаа
13. Самаа бага цэвэрлэдэг
Самыг долоо хоногт дор хаяж нэг удаа урсгал усанд угааж бай. Бас хуучин самаа шинээр сольж байна уу.
14. Үсээ бага засуулдаг
Хоёр сард нэг удаа ч болов үснийхээ үзүүрийг тэгшлүүлээрэй. Ялангуяа үс тань салаалаад байвал үзүүрийг нь авахаас өөр аргагүй.
15. Задгай үстэй унтдаг
Дунд зэргийн эсвэл урт үстэй бол үсээ сүлжээд унтаарай. Үр дүнд нь өглөө ширэлдсэн үсгүй босно, үсээ янзлах цаг ч багасах юм
everyday.mn