Насаар ялгаварлан гадуурхахыг зогсооцгооё

1990 оны 12 дугаар сарын 14-ний НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр олон улсын ахмадын өдрийг ахмадуудын нийгэмд оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлан таниулах, тэдэнд тулгамдаж буй асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор тэмдэглэж эхэлсэн юм.

Манай улс 1992 оноос жил бүрийн 10 дугаар сарын 1-ны өдрийг албан ёсоор ахмадын өдөр болгон тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил  Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Геронтологийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран тус өдрийг “Насаар ялгаварлан гадуурхахыг зогсооцгооё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Монголын хүн амын дундаж наслалт жил ирэх тусам нэмэгдэж өнгөрөгч оны байдлаар 69.89 нас,эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.84, эрэгтэйчүүдийнх 66.02 байна. 2015 оны байдлаар 244,162 ахмад настан байна.

            Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр дэлхий дээр 600,000 сая ахмад настан амьдарч байгаа бол 2025 онд 1,2 тэрбум, 2050 онд дэлхийн түүхэнд анх удаа настайчууд хүүхдүүдээс олон болно гэж тооцоолсон. Манай улсын хувьд 2010 онд 60 болон түүнээс дээш насныхны хүн амд эзэлж хувь нь 5,9 байсан бол  2030 онд 12 хувийг эзлэх, 2056 онд хүүхдүүдээс олон болно хэмээн таамаглаж байна.

            Үүнээс үзвэл ирээдүйд ажиллах хүчний бүтцэд өөрчлөлт орж хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах ахмадын тоо нэмэгдэх хандлагатай байна. Иймд одооноос ахмад настанд ээлтэй орчин бүрдүүлж, эрүүл насжилтыг дэмжих хэрэгцээ шаардлага урган гарч байна.

            Ахмад настнуудын тулгамдсан асуудлын нэг нь нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох боломж хязгаарлагдмал байдаг. Олон улсын туршлагаас үзэхэд ажил олгогчидын зүгээс ахмадад ээлтэй ажлын орчин бүрдүүлэх, тэдний нөөц боломжийг залуу үеийг сурган хүмүүжүүлэхэд ашиглах, нийгмийн хөгжилд  татан оролцуулах зэргээр дэмжиж байна. 2012 онд хийгдсэн судалгаагаар 60-аас дээш настай 5000 (2,3%) орчим хүн л хөдөлмөр эрхэлж байсан байна.

            Залуу үеийг ажлын байран дээр дадлагажуулах, дагалдан сургахад ахмадын оролцоо чухал бөгөөд нийгмийн хөгжилд оролцох, ажиллах хүсэлтэй ахмадууддаа тохирсон ажлын байраар хангах, тэдэнтэй хамтран ажилласнаар тэдний нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх, залуу үеийнхний мэдлэг туршлагыг нэмэгдүүлэх боломжыг олгох юм.

Тэмдэглэлт өдрийн хүрээнд дараах ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

1.    Өдөрлөг зохион байгуулах- Олон нийтийн анхаарлыг ахмад настны асуудалд хандуулах, эрүүл идэвхтэй урт наслалтыг бүх насны хүмүүст сурталчилан таниулах зорилгоор бүх насны иргэдийн төлөөлөл 100 хүн оролцуулан 9 дүгээр сарын 29-ны өдөр Эрүүл мэндийн яаманд зохион байгуулна.

2.    Үзэсгэлэн гаргах- Өдөрлөгийн үеэр настнуудын сайн туршлага, бүтээлийг олон нийтэд танилцуулах, тэдний нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг сурталчилна.

3.    Ахмад настнуудын нийгмийн асуудлаар мэдээлэл сурталчилгааны материал боловсруулж олон нийтийн цахим сүлжээгээр түгээх зэрэг ажлуудыг хийнэ.

14408768_1075659032554287_872381660_n

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …