1. Афганистан
Жагсаалтын нэгдүгээрт Афганистан улс орлоо. Маш олон жилийн турш Талибаны цэрэг арми, тэдний дэглэмийн ноёрхол Афганистанд оршин тогтносоор байна. Энд эмэгтэйчүүд сурч боловсрох, үг хэлэх, эрх чөлөөгөө эдлэх, чөлөөтэй гадуур зугаалах болон эрэгтэйчүүдэд нүүрээ харуулах гээд ямар ч эрх байхгүй. Мөн Талибан эрчүүд эмэгтэйчүүд хэзээ ч, хаана ч хамаагүй зодох эрхтэй байдаг. Ер нь л Афганистанд эмэгтэй хүн амьдрах нөхцөл маш хүнд. Эмэгтэйчүүдэд ердөө л ямар ч үнэгүй эд бараанд хандаж буй мэт балмад харьцдаг улс.
Афганистан дахь эл аймшигт амьдралыг дэлхий нийтэд ил болгож өгсөн хүн нь Малала Юсафзайя охин юм.
2. Конго
Эмэгтэйчүүд бэлгийн халдлагад байнга өртөж байдаг хамгийн аймшигтай улс бол Конго юм. Энд цагт 48 эмэгтэй хүнчиндүүлж байсан бөгөөд жилд багадаа 420 мянган эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртөж байдаг ажээ. Энэ тоо баримт бол дэлхий нийтийг цочироох, аюулын харанга дэлдэх хангалттай бүр аймшигтай мэдээ боловч хүчирхийллийг зогсоох ажилд дэлхийн аль ч улс орноос доривтой туслалцаа үзүүлж, анхаарлаа хандуулахгүй л байна.
3. Пакистан
Афганистан бол улс төр, эдийн засаг болон хууль эрх зүй гээд бүхий л талаараа эмэгтэйчүүдэд ялгавартай ханддаг улс. Энд эмэгтэйчүүд хүүхэд байхаасаа л албан хүчээр хүнтэй гэрлэж, худалдаалагддаг. Мөн эр нөхөр нь зөвшөөрбөл эмэгтэйг хэдэн ч хүн дамжуулан хэрэглэж болдог аж. Хараал зүхэл идсэн энэ аймшигаас болж жилд 1200 гаруй эмэгтэй алуулдаг. Мөн муу ёрын сүнс шингэсэн хэмээн тамлуулж хүн харахын аргагүй нүүр царайтай болгодог байна. Гэвч тэдний араас хэн ч заргалдах эрх байхгүй.
4. Энэтхэг
Хэдэн тэр бум хүн амын төвлөрөл, хэт баян хоосны ялгаа, уламжлалт шашинаас үүдэн энд мөн л эмэгтэйчүүдийн эрх хүндээр зөрчигддөг. Энэтхэгчүүд эртнээс охин хүүхдээ хуримлуулахын тулд их хэмжээний мөнгө төлдөг байсан учраас эмэгтэй хүүхдийг хүсдэггүй, эмэгтэй хүүхэд төрвөл алдаг байсан тухай баримт байдаг. Тиймээс хүйсийн тэнцвэрт байдал алдагдсан байна. Мөн мэдлэг боловсролгүй, ажилгүй ядуу залуус олон байдаг тул эмэгтэйчүүд халдлагад их өртдөг аж. Гэвч нэр төрөө бодон хүчирхийлүүлсэн охидын эцэг эх цагдаад мэдэгддэгүй тул ийм төрлийн гэмт хэрэг далдлагдан өнгөрч олон мянган эмэгтэйүүд гэмт хэргийн золиос болсоор байсан юм.
Харин Дэли хотноо гарсан харгис хүчингийн хэргээс хойш энэтхэг эмэгтэйчүүд өөрсдийгөө хамгаалуулах, дуу хоолойгоо хүчтэй илэрхийлэх болсоноор тэдний эрх нийгэмд эзлэх байр суурь дээшлэж байна.
5. Самолиа
Самолиа эмэгтэйчүүдийн 95 хувь нь бэлгийн гэмт хэрэгт өртсөн байдаг бөгөөд тэдний ихэнхи нь 4-11 насандаа эл бузар хэргийн золиос болдог байна.
Т.Наран