Амазон ой модны гайхамшгууд

Ширэнгэн ой гэдэг нь жилд 2500-4500 мм хур тунадас (бороо) унадаг өтгөн ой юм. Амазоны ширэнгэн ойн Өмнөд Америкийн Амазоны сав газрын ихэнх хэсгийг эзлэн орших дэлхийн хамгийн том тропикийн ой юм.

  

Амазоны ширэнгэн ой манай гаригийн агаар мандлыг хүчилтөрөгчөөр хангаж байдаг гол нийлүүлэгч бөгөөд түүнийг “дэлхийн ногоон уушги” гэж нэрлэдэг. Энэхүү чийглэг халуун ойн хамгийн том мод гэхэд л 90 метр өндөр, 12 метр бүдүүн голчтой. Дэлхийн алдартай 10 төрөл зүйлийн нэг нь энэхүү ширэнгэн ойд амьдарч байгаа нь ургамал, амьтны зүйлийн хамгийн том цуглуулга болгож байна.

Бүс нутагт 2.5 сая төрлийн шавьж, 40,000 төрлийн ургамал, 2200 төрлийн загас, 1294 төрлийн шувуу, 427 зүйлийн хөхтөн, 428 зүйлийн хоёр нутагтан, хэвлээр явагчид оршдог. Дэлхий дээрх бүх зүйл шувууны тавны нэг, загасны зүйлүүдийн тавны нэг нь Амазоны ширэнгэ, гол, горхид амьдарч байна.

Амазоны ширэнгэн ойн талаар сонирхохгүй өнгөрөх хүн ховор билээ. Дэлхийн хамгийн том газар нутаг бүхий халуун орны ширэнгэн ой болох Амазон нь 5.5 сая км² газар нутгийг хамардаг бөгөөд 5634 жилийн явцад энэхүү үзэсгэлэнт ширэнгэн ойн төрх бүрэлдэн бий болжээ. Амазоны ширэнгэн ой нь дэлхийд үлдээд буй ширэнгэн ойн хагасаас илүү хувийг эзэлдэг гэж бодоход л аргагүй том газар талбайтай.

Амазонд 40,000 төрлийн ургамал байдаг гэхээр мэдээж бидний биед хэрэгтэй эмийн ургамлуудын төрөл зүйлүүд ургахаас ч яах билээ. Мөн бидний иддэг хоол хүнсний 80% орчим нь энэхүү ширэнгэн ойд байдаг байна. Тухайлбал: кофе, шоколад, цагаан будаа, улаан лооль, төмс, банана, хар чинжүү, хан боргоцой, эрдэнэ шиш.

Амазоны ширэнгэн ойд зураг авалтаа хийж, тус газрын үзэсгэлэнт төрх, сэтгэл сэрдхийлгэм үйл явдлуудын тухай олон янзын киног үзээд, амьдралдаа ганц удаа аялаад үзчих юмсан гэсэн бодол танд төрдөг үү? Тэгвэл дэлхийн нийт хүн амын 1\5 нь эрсдэл дагуулсан сонирхолтой аялалыг хүсдэг бөгөөд эдгээрийн нэгэнд нь Амазон яахын аргагүй багтдаг юм байна. Хэрвээ та Амазоноор аялахыг хүсч байгаа бол голын аялал нь танд байгалийн өнгө төрх үзэсгэлэнг бүрэн мэдрүүлэх болно. Харин ямар нэгэн судалгаа шинжилгээ хийх зорилгоор аялах гэж буй бол ойн дундуур явган аялахыг санал болгож байна.

Амазонд борооны улирал эхэлбэл та зутрах нь дамжиггүй. Тиймээс хоёр болон дөрөвдүгээр сарын дунд үед очоод хэрэггүй бөгөөд тэнгэрээс хувингаар ус асгаж байна уу? гэлтэй усархаг бороо ордог гэнэ. Харин 12-р сар болон нэгдүрээр сард хуурай улирлын үе тохиодог бөгөөд жуулчид энэ үеийг алддаггүй.

Амазонд байх нэгэн сонирхолтой хэрнээ аюултай загас бол Pirarucu (Arapaima болон Paiche ч гэж нэрлэдэг) юм. Махан идэштэн энэхүү загас гурван метр орчим урттай бөгөөд түүний арьсаар гутал цүнх хийх нь элбэг байдгаас үүдэж тоо толгой нь цөөрөх хандлагатай байна.

Ойролцоогоор 400-500 овог аймаг Амазонд суурьшдаг байна. Хамгийн сонирхолтой нь эндгээрийн 50 орчим нь гадаад ертөнцтэй огт харилцаа байдаггүй бөгөөд нэг үгээр эртний ёс заншил хэвээр хадгалагдан оршсоор байна.

 

Амазоныг 500 жилийн турш нэг ч арчилгаа аваагүй дэлхийн хамгийн том цэцэрлэгт хүрээлэн гэж нэрийдэх нь бий. Гэхдээ сүүлийн хэдэн жилд суурьшил ихсэж байгаагаас байгалийн унаган төрх алдагдаж байна. Хүмүүсийн зүгээс үзэхэд, орчин үеэ дагаж, техник технологи, соёл гэж хэдий ярих ч гэлээ эргээд бидэнд ямар их хор хөнөөлтэй болохыг ухаарах нь цөөхөн гэж бодоход харамсмаар.

Аз болоход ширэнгэн ойн нөхөн сэргээх чадварыг хэдэн сая зуун жилийн настай хэмээн эрдэмтэд үзэж буй нь гайхалтай.

 

 


Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …