Гадаад хэл сурч байгаа хүнд утсаар ярих нь нүүр нүүрээ харан ярилцахаас хавьгүй хэцүү байдгийг та бүхэн биеэрээ мэдэрч байсан байхаа. Учир нь утсаар ярих үед нүүр нүүрээ харан ярьж байгаатай адил нөгөө хүнийхээ нүдний харц, нүүрний хувирал, дохио зангаа, биеийн байрлал, хөдөлгөөнийг харах боломжгүй байдаг бөгөөд хэлэх гэсэн зүйлээ зөвхөн үг, хэл яриагаар дамжуулах, буцаад цаад хүнийхээ хэлсэн зүйлийг зөвхөн сонсож ойлгох хэрэгтэй болдог.
Харин нүүр нүүрээ харан ярилцаж байгаа тохиолдолд нөгөө хүнийхээ нүүрний хувирал, харц, дууны өнгөөр цаад хүн нь ойлгосон эсэхийг төвөггүй мэдэхээс гадна, дохио зангаагаар маш их мэдээллийг хоорондоо солилцож байдаг билээ.
Нүүр нүүрээ харан ярилцах гэдэгт интернетээр video call хийн ярилцахыг мөн оруулж ойлгож болно. Жишээ нь манай гадаад багштай Англи хэлний ярианы ганцаарчилсан онлайн сургалт -ыг сонирхож буй хүмүүс багшийнхаа яриаг ойлгохгүй байх, багш уурлах байх, төвөгшөөх байх гэсэн айдастай байдаг. Гэтэл эхний хичээлээ авсны дараа гадаад багштайгаа интернетээр дүрсээ харан ярилцах нь биетээр нүүр нүүрээ харан ярилцахтай ижилхэн, ойлголцоход тийм ч хэцүү биш болохыг ойлгож маш их урам зориг авдаг билээ.
Ингээд та бүхэнд утсаар ярихад хамгийн их хэрэглэгддэг 30 хэллэгийг танилцуулж байна.
Утсаар ярихад хамгийн их хэрэглэгддэг 30 хэллэг
Ярьж эхлэх үед
Is John there, please? | Жон байгаа юу? |
Is John in? | Жон гэртээ байна уу?? |
May I please speak to John? | Жонтой ярьж болох уу? |
This is Anna calling for John. | Анна байна. Жонтой яръя. |
Could I have extension number 710? | 710-руу холбож өгнө үү? |
May I ask who’s calling, please? | Хэн залгаж байна вэ? |
I’m calling to make a reservation. | Би захиалга өгөхөөр залгаж байна. |
Яриагаа үргэлжлүүлэх үед
John speaking. How can I help you? | Жон байна. Танд юугаар туслах уу? |
Speaking. | Би байна. |
This is John. | Би Жон байна. |
One moment, please. | Жаахан хүлээгээрэй. |
Just a moment, please. | Түр хүлээгээрэй. |
Please hold. | Утсаа түр барьж байгаарай. |
Hang on a sec. I’ll get John. | Утсаа түр барьж байгаарай. Би Жоныг дуудъя. |
Зурвас үлдээх үед
Can you tell John that Anna called? He can reach me at 333-33-33. | Та Жонд Анна залгасан гээд дамжуулаад өгөхгүй юу? Надтай 333-33-33 дугаарлуу залган холбогдож болно. |
Can you tell John to call me by Skype tonight? | Та Жонд өнөө орой над руу skype-аар залга гээд хэлээд өгөөч? |
Great! I’ll let him know you called. | Таны залгасан гэдгийг түүнд хэльеэ. |
I’ll pass on the message. | Би дамжуулах болноо. |
Ойлгохгүй байгаа үед
Could you repeat your last phrase, please? | Сүүлийн үгээ давтаад хэлээч? |
The line is very bad … Could you speak up please? | Сүлжээ муу байна. Та чанга ярьж болох уу? |
Could you please slow down? | Та бага зэрэг удаан ярьж болох уу? |
There’s a lot of background noise here. I’m afraid I can’t hear you. | Энд их чимээ шуугиантай байна. Би таныг сонсож чадахгүй байна. |
Sorry, I did not catch that. | Уучлаарай ойлгосонгүй. |
Ярьж дуусах үед
Okay. Take care. Bye. | За биеэ бодоорой баяртай. |
Thank you. Goodbye. | Баярлалаа баяртай. |
Хэрэв танд манай нийтлэл таалагдсан бол найз нөхдөдөө share-лэхээ мартуузай. Мөн өөрийн сэтгэгдлээ та comment хэсэгт үлдээгээрэй.
Эх сурвалж: english-maestro.mn