Хүн амын өрхийн бүртгэлийг шинэчилж байна

 6 Үндэсний Статистикийн хорооноос төрийн мэдээллийн нэгдсэн сан, сүлжээ байгуулах ажлын хүрээнд хүн ам, өрхийн бүртгэлээр засаг захиргааны анхан шатны нэгж бүрт байгуулсан мэдээллийн сангийн бүрдэлтэд мониторинг хийж байна.

Энэ ажлын хүрээнд хүн ам, өрхийн анхан шатны бүртгэлийг сайжруулах үүднээс ҮСХ-ноос баталсан маягт, үзүүлэлт бүрээр, нөхөх заавар, аргачлалын дагуу тухайн нутаг дэвсгэрийн нэгжид суурин болон түр оршин суугаа хүн ам, өрхийг бүртгэж байгаа эсэхийг нягталж, бүртгэлийн хөтлөлтийг сайжруулах ажлыг 2-р сардаа багтаан зохион байгуулахаар ажиллаж байна.

Хороод нутаг дэвсгэртээ оршин суугаа хүн ам, өрхийг нэг бүрчлэн бүх үзүүлэлтээр бүртгэж, мэдээллийн сан байгуулах бөгөөд бүртгэлтэй боловч мэдээллийн санд шивж оруулаагүй хүн ам, өрхийг нөхөж оруулах, мэдээллийн санд бүртгэлтэй хүн амыг иргэний бүртгэлийн сантай тулгаж шалгах  ажлууд хийгдэнэ.

Хүн ам, өрхийн бүртгэлийн нэгдсэн сан бүрдснээр төрийн бүх байгууллагуудад шаардлагатай мэдээллийн сан үүсч иргэн өөрийн тухай болон өрхийн талаарх тодорхойлолтоо олон шат дамжлага, цаг хугацаа зарцуулж авах шаардлагагүй. Жишээ нь: Орон сууцны зээл авахад шаардагдах хүний тухай мэдээллийг энэ сангаас шууд авах боломжтой.

Иймд нийслэл УБ хотод амьдарч буй хүмүүс хорооныхоо хүн ам, өрхийн бүртгэлд заавал бүртгүүлэх хэрэгтэй бөгөөд холбогдох хуулийн дагуу хувь хүн, өрхийн мэдээллийн нууцлалыг чанд хадгалах юм.

index

Санал болгох мэдээ

Mongolia fashion week -2024: “Хувцас загварын салбарын форум” зохион байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний болон салбарын тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд бодитой хувь …