ОХУ-ын хошин урлагийн алдарт жүжигчин Михаил Галустян-ны 2013 онд хэвлэлд өгч байсан ярилцлагыг хүргэж байна.
Михаил Сергеевич Галустян 1979 онд Сочид төрсөн, Армян гаралтай. Оросын хошин шогийн ” Комеди клуб”-ын хамгийн алдартай жүжигчдийн нэг юм. Сүүлийн үед сошиал сүлжээгээр “өтгөн сахалт” нэртэй хөгжилтэй бичлэгээр үзэгч олны хайрыг татсан юм.
Тэр чигээрээ наргианч АСК-ийн “Наранд туйлдагсад” нэвтрүүлгийн багийн ахлагч, ТНТ сувгийн “Наша Russia” хошин шогийн хөтөлбөрийн жүжигчинтэй уулзана гэдэг наад зах нь амьдралын талаар час хийсэн яриа өрнүүлнэ гэсэн үг.
-Миша чи сүүлийн үед кинонд их тоглож байна. Чиний тоглосон “Вегас руу зорчих тасалбар” кино дэлгэцнээ гарах гэж байна.
-Томоохон гэмт хэ рэгтэнтэй хамт Америкт очоод Элвис Пресли шиг хувцаслан хүмүүстэй зургаа татуулж мөнгө олдог шалихгүй луйварчны дүрд тоглосон. Урьд нь үйлдэж байсан муу явд лаасаа салахад тийм ч амар биш болох нь харагдана.
-Америкийн нэрд гарсан жү жиг чин Денни Трехо бас энэ кинонд тоглосон. Холын андтайгаа хамтарч ажиллахад ямар байв?
-Ер нь бол хэцүү биш байлаа. Би тоглох дүр дээрээ ерөөс ажил ладаггүй, толинд харж бэлтгэл хийх энэ тэр юм надад байдаггүй. Зохиолоо уншиж, найруулагчтайгаа зөвлөл дөөд л орчихдог. Найруулагчтайгаа хамтарч зохиолоо сайн уншвал зураг авахуулах үйл явц төдий чинээ түвэггүй болдог юм.
-Чи найруулагч хийвэл чадах болов уу?
-Чадах байх. Гэхдээ одоохондоо жүжигчин л байя даа.
-Чи ер нь хүүхэд байхаасаа л идэвхтэй, юм юм руу үсчсэн амьтан байсан уу?
-Хэн явах вэ гэвэл би явна гэнэ. Хэн хүсэж байна гэхээр би хүсэж байна гэнэ. Хэн тоглох вэ гэвэл бас л “би” гэнэ.
-Эцэг эх тань энэ байдлыг чинь дэмждэг байсан уу?
-“Хүү минь овоо шүү дээ, тоглоод бай” гэх мэт үгийг тэд надад хэлж байгаагүй. Тэгэхдээ миний байдал тэдний санаанд нийцдэг байсан.
-Ээж тань эмнэлгийн хүн болохоор анагаах ухааны сургуульд орсон чинь түүний санаачилга байсан уу?
-Үгүй. Би нас биед хүрсэн эр хүн болохоор амьдралд ямар нэг байр суурьтай болох хэрэгтэй байсан, тиймээс шийдвэрээ өөрөө гаргасан. Ихэнхдээ 10-11 дүгээр ангид байхдаа л сонголтоо хийдэг шүү дээ. Тэгээд ч цуснаас төдийлэн зэвүүцдэггүй, энэ тал дээр ямар нэг туршлага байсан болохоор анагаах ухаан миний сонирхлыг татсан.
-Юун туршлага байдаг билээ? Чи мэлхий “янзалж байсан” юм биш биз?
-Тэгэлгүй яахав. Мэлхий, хулгана… гээд.
-Тэгэхээр чи бүр эхнээсээ жүжигчин болох бодолгүй байжээ?
-АСК-д орж байхдаа ч тэр талаар бодож байгаагүй. Энэ бол огт санаандгүй юм байсан. Уйтгартай лекц сонссоны дараа хурлын танхимд ороод бэлтгэл сургууль хийнэ. Дадлагын хичээл сонирхолтой учраас түүнийг таслахгүй. Мэс засал бол огт өөр юм. Их айхтар нэр томъёотой, түүнийг цээжлэхээс өөр аргагүй.
-Тэгээд чи эмнэлгийн ажилтнаа болиод түүхийн багш болохоор шийдсэн хэрэг үү?
-Арай ч тийм биш. Намайг анагаах ухааны сургуульд сурч байхад Сочи хотын аялал жуулчлалын их сургуулийн АСК-ийн багт оруулчихсан юм. Хэсэг хугацааны дараа манай сургуульд орчихооч гэсэн. Эхлээд Биеийн тамир, нийтийн үйлчилгээ, аялал жуулчлалын, тэгснээ эдийн засгийн ангид орж сүүлдээ түүх философийн ангийн оюутан болсон доо.
-Чи тэгээд одоо хүүхдүүдэд түүх зааж чадах уу?
-Яагаад чадахгүй гэж. “Түүх” гэдэг хэд хэдэн утгатай. Жишээ нь “Тэр тухай сонссон уу” гэж чамаас асуувал ямар нэг сонирхолтой явдал болсон байх нь гэсэн бодол толгойд чинь орно. Сургуульд бол одоо түүхийн хичээл орох нь гэж л хүүхдүүдэд ойлгогдоно. Би улсынхаа түүхийг их сонирхолтой ярьж чадна шүү. “Хүүхдүүд ээ, 1815 онд ийм явдал болжээ…” гээд л эхэлнэ.
-Чамд тохиолдсон үйл явдал юм уу, чиний гаргасан шийдвэрийн талаар эцэг эх чинь ямар нэг юм мэддэг байсан уу?
-Би бүр 13 настайгаасаа өөрийгөө авч явдаг болсон. “Аав ээж хоёр минь надад сэтгэлээ бүү чилээ. Мөнгө ч надад хэрэггүй” гэж хааяа хэлчихнэ. Ээж минь мэдээж миний төлөө сэтгэл нь зовно л доо, би 40 хүрсэн ч түүний хувьд хүүхэд нь л байх юм чинь.
-АСК-д орж тоглоод гайгүй мөнгө олчихож байв уу?
-Эхний үед мөнгө олж байгаагүй, ер нь бид энэ талаар боддоггүй байж. Бидний оролцсон нэвтрүүлэг телевизээр хүмүүст хүрээд ирэхээр үзэгчид биднийг “амьдаар” нь үзэх хү сэлтэй болоод тэгээд бид амралтын газруудаар явах болсон. Өөрсдөө тасалбар борлуулж, техник хэрэгслээ байрлуулж, бүх юмыг хийнэ. Хэдийгээр айхтар их мөнгө олдог гүй ч тэр үед чинь оюутан халаасандаа 10 рубльтэй байхад л башийгаад явчихдаг байсан. Тэгвэл би 100 рубльтэй байдаг, охидыг кинонд урьж чаддаг байлаа шүү дээ.
-Тайзан дээр гарахаас айж байв уу. Телевизийн нэгдүгээр суваг, домогт Александр Масляков, үзэгчдийн суудал дүүрэн…
-Айхаасаа илүү догдолдог байлаа. Анх бид Москвад тоглохоор ирэхэд моторын дуу тачигнаж, хөлс чийхраад л. Тэгэхдээ би хийх ёстой юмаа хийчихээд л яваад өгч байсан. Гурван жил өнгөрсөн чинь чи ер нь юу хийгээд явнаа гэх бодол төрөх болсон шүү.
-Анх хэнд гарын үсгээ зурж өгч байснаа санадаг уу?
-Би тэгэхэд 19-тэй байсан юм. Тоглолтын дараа нэг залуу дөхөж ирээд “Гарын үсгээ өгөөч” гэхэд нь би гайхан “Яах нь вэ” гэсэн чинь “Дурсгал болгох гэсэн юм аа” гэсэн.
-Энэ чинь ирээдүйн гэргий Викатайгаа танилцаж байх үе биз?
-Үгүй. Бид хоёр үүнээс хойш танилцсан юм. “Наранд туйлдагсад” эхлэх гээд Краснодарт байхад клубт бид хоёр тааралдсан. Бид их түргэн дотноссон. Түүнийг Сочид над дээр ирж зуныг өнгөрөөхгүй юү гэж урьсан. Хамт байж болох нь уу үгүй юү гэдгийг мэдэх гэж л тэр. Тэгээд хэсэг хугацаанд тэнд хамт байгаад би Москвад шилжиж ирсэн.
-Викаг тэнд орхиод уу?
-Тийм ээ, би шууд аваад явчихаж чадамгүй байсан юм. Ямар газар очиж байгаагаа мэдэхгүй, хувийн амьдралаа төвхнүүлэх гээд ажилдаа ч жинхэнэ ёсоор орж чадахааргүй байсан л даа. Тэгээд нөхцөл байдлаа судлах гэсээр байтал 3-4 сар өнгөрсөн. Удалгүй Викагаа Москвад авчирсан. Яг тэр үед ТНТ сувгаар “Наша Russia” олон түмэнд хүрээд эхэлсэн. Би ч яаж амьдрахаа ойлгосон.
Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.