Монголын газар нутагт цөлжилт явагдахаас урьдчилан сэргийлэх ажилд БНСУ-ын дотоодын банк болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллана гэж тус улсын тусламжийн агентлаг мэдэгдлээ.
Цэрэндорж Мөнхбаатар
December, 2018
-
12 December
Дуучин Н.Бямбадорж “Донжтой бүсгүй”
Дуучин НУБЧ-н гоцлол дуучин Нямдаваагийн Бямбадоржын “Донжтой бүсгүй” дууны видео клипийг та бүхний сонорт хүргэж байна. Дууны шүлгийг MУСГЗ Ш.Гүрбазар, Хөгжим Шагай “Гурван бүдүүн хамтлаг”, Хөгжмийн найруулга Ц.Уянга, Хоолой бичлэг Намуун студи, Мастер миксинг Х.Баярсайхан нар хийжээ
-
12 December
Хувцас загварын салбарынхан дэлхийн дулааралтай тэмцэхээ амлав
Польшийн Катовице хотноо зохион байгуулж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай бага хурал дээр загварын салбарын 40 гаруй компани болон байгууллагын төлөөлөгчид хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлт болон дэлхийн дулаарлын эсрэг тэмцэхээр тохиролцсон байна.
-
11 December
Тагнуулын хэрэгт буруутгагдсан Японы иргэнд 12 жилийн ял оноожээ
Хятадын шүүх тагнуул хийсэн хэрэгт буруутгагдсан Японы иргэнд 12 жилийн ял оноожээ.
-
11 December
Оны онцлох хүмүүсийн жагсаалтад Жамаль Хашогги багтжээ
АНУ-ын “Time” сэтгүүлээс жил тутам гаргадаг Оны онцлох хүмүүсийн энэ оны жагсаалтад Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашогги багтсан байна. Энэ тухай сэтгүүлийн газраас даваа гарагт мэдээлжээ.
-
4 December
“Монголын хүндийн өргөгчдийн баярын өдөр”-т зориулсан тэмцээн боллоо
Өчигдөр “Хүч” спорт хорооны зааланд “Монголын хүндийн өргөгчдийн баярын өдөр”-т зориулсан тэмцээн 4 насны ангилалд зохион байгуулагдлаа. Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 3-ы өдөр “Монголын хүндийн өргөлтийн спортын баярын өдөр” билээ. Учир нь 2017 оны энэ өдөр алсын Амeрикт Мөнхжанцангийн Анхцэцэг хүндийн спортын түүхэнд шинэ түүх бичин ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ. Анхны медаль зүүсэн тэрхүү өдрийг “Монголын хүндийн өргөгчдийн баярын …
-
4 December
БНСУ-д үйлдвэрлэсэн автомашины борлуулалт буурчээ
Өнгөрсөн 11 дүгээр сард БНСУ-д үйлдвэрлэсэн автомашины борлуулалтын хэмжээ буурсан дүнтэй гарчээ.
-
3 December
Аргентин болон Хятад улс 30 гаруй хэлэлцээрт гарын үсэг зуржээ
БНХАУ-ын дарга Си Жиньпин Аргентинд айлчлах үеэр хоёр улсын эрх баригчид хамтын ажиллагааны тухай 30 гаруй хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
-
3 December
БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг үргэлжлүүлэхээр тохиролцов
“Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар хоёр талт уулзалт хийж, цөмийн зэвсгээс ангижрах хүртэл БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг үргэлжлүүлэхээр тохиролцов.
November, 2018
-
29 November
Антонио Гутерреш: Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжтай уулзахад бэлэн
Аргентинд болох “Их-20”-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салмантай уулзаж, Йеменд өрнөж буй иргэний дайныг зогсоох тухай энхийн яриа хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэдэгдэв.
-
29 November
Трамп Украины талаарх тайлан мэдээтэй танилцсаныхаа дараа Путинтэй уулзах эсэхээ шийднэ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украин болон Хар тэнгист болсон үйл явдлын талаарх бүрэн тайлан мэдээг хүлээж авсныхаа дараа ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй Аргентинд болох "Их 20"-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзах эсэхээ шийднэ.
-
29 November
Грект хувийн хэвшлийнхэн ажил хаяж байна
"Бүх нийтийн хөдөлмөрийн холбоо" /GSEE/ хэмээх хувийн хэвшлийн ажилчдын үйлдвэрчний томоохон эвлэлээс зохион байгуулж буй бүх нийтийн ажил хаялт Грект лхагва гарагт эхэлжээ. Ажил хаялтад оролцогсод цалингийн доод хэмжээг 751 евро болгож нэмэгдүүлэх, хамтын хөдөлмөрийн гэрээ байгуулах, татварын өсөлтийг зогсоохыг шаардаж байгаа аж.
-
26 November
Үйлдвэрлэлийн нөлөөгөөр хорт хавдар туссан ажилчдаасаа “Samsung” уучлалт хүсчээ
Өмнөд Солонгосын “Samsung Electronics Co” компани хагас дамжуулагч болон дэлгэцийн үйлдвэрлэлийн нөлөөллөөр хорт хавдар туссан бүх ажилчнаасаа албан ёсоор уучлалт хүссэн тухай “Korea Bizwire” цахим хуудаст мэдээлжээ.
-
26 November
Хятадын Ерөнхий консулын газарт халдлага үйлдсэний улмаас хоёр энгийн иргэн амь үрэгджээ
Салан тусгаарлагчид Пакистаны Карачи хот дахь Хятадын Ерөнхий консулын газарт халдлага үйлдсэний улмаас хоёр энгийн иргэн амь үрэгджээ. “Geo TV” телевизийн мэдээлснээр, амиа алдсан хүмүүс нь тус консулын газар виз авахаар ирсэн эцэг, хүү хоёр байжээ.
-
23 November
Скрипалийг хордуулсан хэрэгт холбоотой сэжигтнүүдийн шинэ дүрс бичлэгийг нийтэлжээ
Их Британийн Цагдаагийн газар Солсбери болон Эймсбери хотод хүн хордуулсан хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүсийн шинэ дүрс бичлэгийг нийтэлсэн байна. Хууль сахиулагчид цаашид мөрдөн шалгах ажил явуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэхийг олон нийтэд хандаж хүсчээ. Холбогдох мэдэгдлийг Их Британийн нийслэл хотын Цагдаагийн газрын хэвлэлийн алба пүрэв гарагт нийтэлсэн байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл