naraa

November, 2023

  • 7 November

    “Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форум амжилттай зохион байгуулагдлаа

    Монгол Улсын тээврийн салбарын хөгжил, бүс нутгийн олон улсын тээвэр, логистикийн хөгжилд хувь нэмэр оруулж, түлхэц үзүүлэх зорилго бүхий уг арга хэмжээ өнөөдөр /2023.11.07/-ны өдөр “RAILWAY MONGOLIA 2023” төмөр замын салбар хуралдаанаар үргэлжиллээ. Арга хэмжээг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж, хэлсэн үгэндээ “Улсын Их Хурлаар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Төрөөс төмөр замын тээврийн талаар …

  • 5 November

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад төрийн айлчлал хийхээр 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус улсын нийслэл Вьентьян хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Вьентьян хотын “Ваттай” олон улсын нисэх онгоцны буудалд БНАЛАУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Кеммани Фолсена, Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа …

  • 5 November

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-д суралцаж буй оюутнуудтай уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр тус улсад суралцаж буй монгол оюутнуудтай уулзлаа. Одоогоор Монгол Улсаас БНСВУ-д нийт 34 монгол оюутан суралцаж буй бөгөөд үүний 11 нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд суралцаж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч оюутнуудад хандан хэлсэн үгэндээ, БНСВУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар тус улсад хийж буй …

  • 2 November

    “УБТЗ” ХНН: Галт тэрэгний тасалбарыг өдөр, шөнийн аль ч цагт буцаах боломжтой

    Энэ сарын 01-ний өдрөөс эхлэн галт тэргээр зорчигчдын цаг завыг хэмнэх үүднээс eticket.ubtz.mn веб сайт болон “УБТЗ тасалбар-UBTZ ticket” апплейкшинээр худалдан авсан тасалбарыг өдөр, шөнийн алинд ч буцаах боломжтой боллоо. Ингэхдээ та тухайн галт тэрэг аялахаас 24 цагийн өмнө eticket.ubtz.mn веб сайтаар дамжуулан буцаах хүсэлт илгээх ёстой юм. Цахим тасалбарын буцаалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 21-242472 дугаарын утсаар аваарай. Онлайнаар буцаалт хийхэд анхаарах зүйлс: 1. …

  • 1 November

    Сүхбаатар дүүрэг улсын хэмжээнд анх удаа дүүргийн төсвөөр нэгдсэн эмнэлэг барьж байна

    Сүхбаатар дүүрэг улсын хэмжээнд анх удаа орон нутгийн төсвөөр хийж байгаа бүтээн байгуулалт бол Нэгдсэн эмнэлэг барилга юм.  Дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт анх 2021 оны 8 дугаар сард барилгын ажлыг эхлүүлж байсан бол өнөөдөр барилгын гүйцэтгэл 90 орчим хувьтай, ирэх оны II улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ эмнэлэг нь дүүргийн иргэдэд үндсэн 7 чиглэлээр  эрүүл мэндийн …

October, 2023

  • 31 October

    Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн түр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцав

    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлын албанаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн хүрээнд 10 сарын 26-27-ны өдрүүдэд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн түр хамгаалах байр болон Нийслэлийн цагдаагийн удирдах газрын харьяа гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод тусламж, үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах …

  • 23 October

    Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээний жишиг үйлчилгээ хэрэгжиж байна

    Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийн газраас хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээний жишиг үйлчилгээг нийслэлд хэрэгжүүлэх ажлын хүрээнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөн туслах ажлыг аравдугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Арга хэмжэээний хүрээнд 1000 орчим хүүхдэд хүүхдийн эрхийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгч,  гадна хүүхдийн эрх, хамгааллын талаар тараах материал олгосон юм. Мөн мэргэжлийн сэтгэл зүйчийн баг ажиллаж, …

  • 20 October

    Сүхбаатар дүүргийн охид, хөвгүүдийн зөвлөл үйл ажиллагаагаа танилцуулав

    Сүхбаатар дүүргийн охид, хөвгүүдийн зөвлөл, Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн боловсролын хэлтэстэй хамтран нийслэлийн 9 дүүргээс анхлан дүүргийнхээ ЕБ-ын сургуулийн охид, хөвгүүдийн зөвлөлийн үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулах үйл ажиллагааны нээлт Эрүүл аюулгүй сургуулийг хамтдаа цогцлооё уриан дор  энэ сарын 19-ний өдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулагдлаа. Үйл ажиллагааны нээлтэд дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн …

  • 18 October

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад үг хэллээ

    БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр чуулга уулзалтын “Ногоон Торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулъя” хэлэлцүүлэгт оролцож, үг хэллээ. Тэрбээр “Бүс ба Зам” санаачилга нь хөгжлийн боломжоо хуваалцах, харилцан суралцах, харилцан ашигтай, эрх тэгш хамтран ажиллах …

  • 18 October

    “УБТЗ” ХНН: Цахим тасалбар худалдан авах нь нэмэгдэж байна

    2023 оныг ЗТХЯ бүрэн цахимжсан, бүтээмжийг дээшлүүлэх жил болгох зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд УБТЗ-ын зүгээс зорчигч тээврийн үйлчилгээний цахим системийг улам боловсронгуй болгон хөгжүүлж, цахим тасалбар худалдаалалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна. УБТЗ-ын Зорчигч тээврийн төв цахим тасалбар худалдаалалтыг нэмэгдүүлэх, E-Ticket вэб сайтыг олон нийтэд сурталчлан таниулах өдөрлөгийг Дүнжингарав худалдааны төвд зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр Дүнжингарав худалдааны төвөөр үйлчлүүлсэн …

  • 14 October

    “Өсвөрийн аврагч-2023” улсын аварга шалгаруулах уралдаан болж өндөрлөлөө

    Онцгой байдлын ерөнхий газраас Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Боловсролын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймаг нийслэлийн Боловсролын газруудтай хамтран  зохион байгуулж байгаа “Өсвөрийн аврагч-2023” улсын уралдаан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдлаа. Тэмцээнд орон нутгаас шалгарсан 4 баг, нийслэлийн 2 баг нийт 6 багийн 48 тамирчин  хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан оролцов. …

  • 13 October

    Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх төв шинээр нээгдлээ

    Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх төв өнөөдөр нээлтээ хийж, үйл ажиллагаагаа явуулахад бэлэн боллоо. Эрсдэлт  нөхцөлд байгаа хүүхдэд хамгааллын хариу үйлчилгээг хууль тогтоомж стандартад, нийцүүлэн олон талт мэргэшсэн үйлчилгээг  үзүүлэхээр  ажиллаж байна. Тухайн  хүүхэд хамгааллын байр нь хүчирхийллийн хохирогч болсон хүүхдэд хамгааллын үйлчилгээг  үзүүлнэ. Мөн хохирогч хүүхдүүдэд …

  • 12 October

    “Охидын эрхийг дээдэлье, сонсъё” арга хэмжээ боллоо

    НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, боловсрол эзэмшүүлж, хөгжүүлэхэд нь анхаарал хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Олон улсын охидын өдөр” болгон тунхаглажээ. Манай орны хувьд охидын эрхийг хамгаалах талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлж, тэгш эрхийн зарчимд суурилсан эерэг хандлагыг түгээх нь …

  • 11 October

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийхээр 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Парис хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Парис хотын “Орли” олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Франц Улсын Эрчим хүчний шилжилтийн сайд Аньес Панье-Рунашье, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад …

  • 7 October

    Шивээхүрэн-Сэхэ боомт ирэх арваннэгдүгээр сард төмөр замаар холбогдоно

    Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, дэд сайд Л.Халтар, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон яамны газар, хэлтсийн дарга нар, харьяа газрын удирдлагууд УИХ-ын чуулганы хуралдаанд Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан зам тээврийн салбарын төсөл арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Мэдээлэлд дурдсанаар, Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн 7,1 км төмөр замын барилгын ажлыг энэ оны тавдугаар сарын 27-ны өдөр эхлүүлж, ирэх 11 дүгээр сард багтаан …