naraa

October, 2023

  • 14 October

    “Өсвөрийн аврагч-2023” улсын аварга шалгаруулах уралдаан болж өндөрлөлөө

    Онцгой байдлын ерөнхий газраас Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Боловсролын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймаг нийслэлийн Боловсролын газруудтай хамтран  зохион байгуулж байгаа “Өсвөрийн аврагч-2023” улсын уралдаан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдлаа. Тэмцээнд орон нутгаас шалгарсан 4 баг, нийслэлийн 2 баг нийт 6 багийн 48 тамирчин  хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан оролцов. …

  • 13 October

    Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх төв шинээр нээгдлээ

    Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх төв өнөөдөр нээлтээ хийж, үйл ажиллагаагаа явуулахад бэлэн боллоо. Эрсдэлт  нөхцөлд байгаа хүүхдэд хамгааллын хариу үйлчилгээг хууль тогтоомж стандартад, нийцүүлэн олон талт мэргэшсэн үйлчилгээг  үзүүлэхээр  ажиллаж байна. Тухайн  хүүхэд хамгааллын байр нь хүчирхийллийн хохирогч болсон хүүхдэд хамгааллын үйлчилгээг  үзүүлнэ. Мөн хохирогч хүүхдүүдэд …

  • 12 October

    “Охидын эрхийг дээдэлье, сонсъё” арга хэмжээ боллоо

    НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, боловсрол эзэмшүүлж, хөгжүүлэхэд нь анхаарал хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Олон улсын охидын өдөр” болгон тунхаглажээ. Манай орны хувьд охидын эрхийг хамгаалах талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлж, тэгш эрхийн зарчимд суурилсан эерэг хандлагыг түгээх нь …

  • 11 October

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийхээр 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Парис хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Парис хотын “Орли” олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Франц Улсын Эрчим хүчний шилжилтийн сайд Аньес Панье-Рунашье, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад …

  • 7 October

    Шивээхүрэн-Сэхэ боомт ирэх арваннэгдүгээр сард төмөр замаар холбогдоно

    Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, дэд сайд Л.Халтар, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон яамны газар, хэлтсийн дарга нар, харьяа газрын удирдлагууд УИХ-ын чуулганы хуралдаанд Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан зам тээврийн салбарын төсөл арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Мэдээлэлд дурдсанаар, Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн 7,1 км төмөр замын барилгын ажлыг энэ оны тавдугаар сарын 27-ны өдөр эхлүүлж, ирэх 11 дүгээр сард багтаан …

  • 5 October

    Сүхбаатар дүүрэгт 39 сүм, хийд үйл ажиллагаа явуулж байна

    Сүхбаатар дүүргийн ИТХ, дүүргийн Хүүхдийн Төлөө Зөвлөл, дүүргийн Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн хэлтэс хамтран Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй шашин, сүм хийдийн хурал цуглааны лам санваартан, номлогч (пастор), шашны сургуулийн багш, бусад туслах ажилтанд хүүхдийн эрх хамгааллын талаарх нэгдсэн ойлголтыг өгч чадавхжуулах, өөрийн байгууллагын онцлог хэрэгцээнд нийцсэн хүүхэд хамгааллын бодлого боловсруулах болон хэрэгжүүлэх  арга зүйн …

  • 2 October

    Х.Болормаа:Мэдлэг чадвараа эх орныхоо хөгжил зориулсан ахмадуудаа үргэлж халамжилж байх ёстой

    Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Ахмадын хороо хамтран дүүргийнхээ 20 мянга гаруй ахмадын төлөөллийг Соёлын төв өргөөнд өнөөдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Жил бүрийн аравдугаар сарын 01-нийг олон улсын Ахмадын баяр болгон тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас анх 1990 онд гаргасан бөгөөд манай улс 1992 оноос эхлэн 31 дэх жилдээ тэмдэглэж байна. Хүндэтгэлийн арга хэмжээнд нийслэлийн …

  • 2 October

    “Хэвлэл мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдвээр сургалт зохион байгуулав

    Сургалтад хэвлэл мэдээллийн 20 гаруй байгууллагын  төлөөллүүд  оролцлоо. Сургалтыг нээж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Өлзийхутаг хэлсэн үгэндээ “Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиар Хэвлэл, мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудлыг хуульчилсан байдаг. Хэвлэл мэдээллийн сэтгүүлч та бүхэн Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуульд заасанчлан хүүхдийн амьдрах, хөгжих, …

September, 2023

  • 29 September

    Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын ТЭЗҮ-ийг хэлэлцэж, дэмжлээ

    Зам, тээврийн хөгжлийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын Техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэж, дэмжлээ. Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэхээр техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын зөвлөх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг өнгөрөгч тавдугаар сард сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан. “Төрийн болон …

  • 29 September

    Сүхбаатар дүүргийн ИТХ-ын ээлжит Х хуралдаан боллоо

    Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Х хуралдаан 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр цахим болон танхимаар хуралдаж 4 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар: 1.”Дүүргийн Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний хагас жилийн биелэлтийн тухай” 2.”Дүүргийн Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 3.”Дүүрэгт Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт болон нийслэл, дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр …

  • 29 September

    Энэ жил хүнсний ногооны хэрэгцээний 82 хувийг дотоодоос хангах боломж бүрджээ

    “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт байрлах “Бялхам ивээл” ХХК-ийн хүлэмжийн аж ахуйд ажиллалаа. Тус компанийн үүсгэн байгуулагч, БНСУ-ын иргэн Ким Сон Чёл нь 2002 оноос нарийн ногоо тариалж, туршилт, судалгааны ажлаа эхэлсэн бөгөөд “Бялхам …

  • 27 September

    Сүхбаатар дүүрэг зорилтот бүлгийн долоон өрхөд гэр олголоо

    Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ зорилтот бүлгийн долоон өрхөд гэр олголоо. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт нийгмийн халамжийн дэмжлэг хүссэн өргөдөл маш их ирдэг. Эдгээр өргөдлүүдийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу ажил хариуцсан Нийгмийн хөгжлийн хэлтэс, хорооны Засаг даргын Ажлын алба хамтран судлаад газар дээр нь нөхцөл байдлын …

  • 16 September

    Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалт эхэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудезийн урилгаар Хавана хотноо болж байгаа Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг “Хавана” олон улсын хурлын төвд хүрэлцэн ирэхэд БНКУ-ын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канель Бермудез угтан мэндчилэв. Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн “Өнөөгийн хөгжлийн сорилтууд: Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг” сэдэвт дээд …

  • 14 September

    “УБТЗ” ХНН: Олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг үе шаттай нээхээр БНХАУ-ын талтай тохирсон

    БНХАУ нь нийт 6 улстай зорчигч тээврийн харилцаанд галт тэрэг аялуулдаг ба өнгөрөгч 4 дүгээр сараас Лаос улстай олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнөө нээсэн юм. Манай улстай энэ оны 9 дүгээр сарын 1-нээс Улаанбаатар-Эрээн чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг нээсэн. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн, “Хятадын төмөр замууд” корпорацын ерөнхий захирал Гуо Жусуе нар энэ оны …

  • 13 September

    Хил дамнасан боомтуудын төмөр замын ажлыг эрчимжүүлж байна

    Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтэд хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбон, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцлийг бүрдүүлэх зорилт тавигдсан. Дээрх зорилтын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамнаас Үндэсний төмөр замын сүлжээг өргөжүүлж, хил дамнасан боомтуудын төмөр замыг барьж  байна. Энэ …