naraa

December, 2023

  • 28 December

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 2023 оны арванхоёрдугаар сарын 28. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Өвлийн дунд хөх хулгана сарын билгийн тооллын 17. Бархасвадь гараг. Өглөгт охин одтой, таван шар мэнгэтэй цагаан бич өдөр. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 28 December

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн байна

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутаг, Увс болон Хяргас нуурын хотгороор цас орно. 2023 оны 12 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн …

  • 27 December

    УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа өнөөдөр (2023.12.27) Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан бүрэн эрхийнхээ дагуу …

  • 27 December

    Л. Ариунтуяа:Халиа тошин үүссэн эрсдэл бүхий байршлуудад 24 цагаар үзлэг, шалгалт хийж байна

    Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Сэлбэ голын ус хайлж, халиа тошин үүсэж, тохижилтын ажил халианд дарагдсан байдалтай байгаа юм. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж, мэдээлэл өглөө. Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа “Жил болгон голын сав газар дагуу халиа тошин үүсдэг. Улаанбаатар хотын зургаан дүүргийн нийт 14 байршилд халиа тошин үүссэн. Геодези, усны барилга, байгууламжийн газар жил …

  • 27 December

    Өсвөр үеийнхний сэтгэл зүйн асуудлаар ТББ-уудтай хамтран ажиллана

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэл зүйн тулгамдсан асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагууд, төрийн бус болон олон улсын байгууллагуудын төлөөллүүдтэй уулзан, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтад ЭМЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, СЭМҮТ, Нийслэлийн Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Хөөрхөн зүрх” …

  • 27 December

    Дэлхийн томоохон хотуудад иргэдийнх нь 60 хувь нь нийтийн тээврээр зорчдог

    2007 онд хийсэн ЖАЙКА олон улсын байгууллагын судалгаагаар улаанбаатарчуудын 60 хувь нь нийтийн тээврээр зорчиж байсан. Тэгвэл өдгөө энэ тоо 30 хувьд хүрэхгүй байгаа юм. Энэ нь нийтийн тээврийн шинэчлэлийг цаг алдалгүй хийх шаардлагатай болсныг харуулж байна. Дэлхийн томоохон хотуудад иргэдийнх нь 60 хувь нь нийтийн тээврээр зорчдог. Гэтэл манайд иргэдийн 50 гаруй хувь нь хувийн тээврийн хэрэгслээр зорчиж байна. …

  • 27 December

    Улаанбаатар хотод метроны төсөл хэрэгжүүлэхээр боллоо

    Засгийн газрын тогтоолоор Улаанбаатар хотод метроны төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Ингэхдээ 2013 онд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын санхүүжилтээр хийсэн метроны урьдчилсан ТЭЗҮ-ийг үндэслэх юм. Метроны нэгдүгээр шугамын нийт урт 17.7 км бөгөөд газар доогуур туннел байдлаар 6.6 км, Зүүн 4 замаас зүүн тийш 4.9 км, 25 дугаар эмийн сангийн уулзвараас баруун тийш 6.2 км, хоёр талдаа депотой байхаар …

  • 27 December

    Засгийн газар 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа

    2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. УИХ-ын 2001 оны 57 дугаар тогтоолоор “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталснаас хойш 22 жил өнгөрсөн байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт хүн амын 46.8 хувь нь амьдарч, ААН-ийн 75.8 хувь нь үйл ажиллагаа явуулж, худалдаа үйлчилгээний 84 хувь, ДНБ-ний 63 хувь бүтээгдэж байна. …

  • 27 December

    Хувийн хэвшилтэй төр өрсөлдөхгүй, урт хугацаанд дэмжинэ

    Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан дийлэнх төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг Засгийн газраас боловсруулж, УИХ-аар батлуулсан. Энэхүү анхдагч хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Хуулийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын баталгаа гаргах, түншлэлийн гэрээ байгуулах, зөвшөөрөл олгох зэрэгт дагаж мөрдөх журам, аргачлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа. Төр, …

  • 27 December

    Засгийн газар:Үндэсний орон сууцжуулалтын Үндэсний хороог Ерөнхий сайд ахална

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний орон сууцжуулалтын Үндэсний хорооны бүрэлдэхүүн, Төрөөс иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа. Энэ дагуу Үндэсний орон сууцны санхүүжилтийн корпорацийг байгуулахаар шийдвэрлэлээ. Иргэдийг орон сууц худалдаж авахад зориулж олгох орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр эхэлснээс хойш 2023 оны эхний хагас жилийн байдлаар Засгийн газар, Монголбанк, арилжааны банкуудын эх үүсвэрээр 7.2 …

  • 27 December

    Х.Нямбаатар: Улаанбаатар хотод метроны төслийг хэрэгжүүлэх тогтоолыг баталлаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотод метроны төслийг хэрэгжүүлэх тогтоолыг төслийг баталлаа. Энэ шийдвэрийн талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотод метроны төсөл хэрэгжүүлэх тогтоолыг баталж өглөө. Нийслэл олон улсын нээлттэй тендер зарлах замаар метроны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. 2013 онд ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр хийгдсэн метроны урьдчилсан ТЭЗҮ-г үндэслэж …

  • 27 December

    Арванхоёрдугаар сарын 29-нд дугаарын хязгаарлалт үйлчилнэ

    Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-н хүртэл автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Бүх нийтийн амралтын өдөр болох арванхоёрдугаар сарын 29-нд дугаарын хязгаарлалт үйлчлэх эсэх талаар  Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу мэдээлэв. Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 29-ний өдөр нь бүх нийтийн амралтын …

  • 27 December

    Арабын Нэгдсэн Эмират улс руу визгүй зорчино

    Монгол улсын иргэд 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс Арабын Нэгдсэн Эмират Улс руу 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болсныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээллээ. Тодруулбал, Абу Даби хотноо 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гарын үсэг зурсан “Дипломат, албан/тусгай, сервис болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын Нэгдсэн …

  • 27 December

    Монголбанк Хятадын Ардын Банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтын дүнгээс 1.5 тэрбум юанийг хаалаа

    Монголбанк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хүрээнд 2011-2016 оны хооронд ашигласан хэлцлийн дүнгээс 1.5 тэрбум юань буюу 210 сая ам.долларын төлөлтийг хугацаанаас нь өмнө урьдчилан гүйцэтгэж, хэлцлийн 1 шугамын ашиглалтыг хаалаа. Дотоодын зах зээлээс худалдаж авсан алтыг цэвэршүүлж, мөнгөжүүлсэн орлогоос юанийн своп хэлцлийн ашиглалтаас хааж эхэлсэн нь Төв банкны хүүгийн зардал болон …

  • 27 December

    Парисын олимпод манай улс цагаан тугийн дор оролцохооргүй боллоо

    Энэ оны есдүгээр сарын 22-ний өдөр Дэлхийн допингийн эсрэг байгууллагын Гүйцэтгэх хорооны хурлаас Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагад тавьсан шаардлагуудыг биелүүлэх дөрвөн сарын хугацаа өгсөн. Хэрэв энэ хугацаанд шаардлагыг бүрэн хангаж чадахгүй бол Парис-2024 олимпод Монгол Улс цагаан тугийн дор орох эрсдэлтэй байсан билээ. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс цагаан тугийн дор оролцох эрсдэлээс бүрэн гарсан гэдгийг мэдэгдлээ. Тэрбээр …