naraa

August, 2024

  • 15 August

    МАН-ын бүлэг: 2024 оны төсвийн тодотгол болон зарим хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

    Улсын Их хурал дахь МАН-ын бүлэг /2024.08.14/  өчигдөр хуралдлаа. Бүлгийн хуралдааныг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар удирдан явуулав. Бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн бөгөөд тус асуудлуудын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өглөө. Хууль, тогтоолын төсөлтэй холбогдуулан 37 гишүүн салбарын сайд нараас асуулт асууж, үг хэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэв. …

  • 14 August

    ЭХЭМҮТ “үйлчлүүлэгч-төвтэй” үйлчилгээний олон улсын стандартыг хэрэгжүүлнэ

    Олон улсын магадлан итгэмжлэлийн JCI байгууллагын Ази Номхон Далайн Бүсийн захирал Жон Юн, Интермед эмнэлгийн Чанар, аюулгүй байдал хариуцсан захирал АУ-ны доктор И.Бат-Эрдэнэ нар өнөөдөр ЭХЭМҮТ-д ажиллалаа. ЭХЭМҮТ нь Олон улсын магадлан итгэмжлэлд хамрагдах бэлтгэл ажлын хүрээнд “үйлчлүүлэгч-төвтэй” эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний олон улсын стандартыг хангахад чиглэсэн ажлуудыг эхлүүлж байгаатай холбогдуулан тэрээр ийнхүү Монголд ирж ажиллах үеэрээ ЭХЭМҮТ-д зочилсон юм. …

  • 14 August

    Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж, 08 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д Хүндэт зочноор оролцоно. Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, даян дэлхийн …

  • 14 August

    Л.Энх-Амгалан:Халамжийн сэтгэлгээг өөрчилж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжье

    Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монголын хөдөлмөрийн биржүүдийн нэгдсэн холбооны төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагааны эрх зүйн орчныг нь хэрхэн боловсронгуй болгох талаар ярилцлаа. Тус холбоо нь ажил олгогч, ажил хайгч, зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг үзүүлдэг. Эрхзүйн орчныг боловсронгуй болгосноор, жилд 12 мянган хүнд хүрч үйлчлэн, 6 мянган иргэнийг байнгын ажлын байранд зуучлах боломжтой талаар танилцуулав. …

  • 14 August

    “Райд Монголиа” ХХК-ийн импортоор оруулж ирэх тоног төхөөрөмжид ногдуулах албан татварыг хэсэгчлэн төлүүлнэ

    Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 337 дугаар тогтоолоор батлагдсан “Татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх, татвараас чөлөөлөх журам”-ын дагуу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд баригдах 50 МВт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцын төсөлд зориулан “Райд Монголиа” ХХК-ийн импортоор оруулж ирэх тоног төхөөрөмжид ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварыг дөрвөн жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг Засгийн газраас зөвшөөрлөө. Барилга угсралтын ажил нь …

  • 14 August

    Орон сууцны ашиглалтын тухай, Үндэсний орон сууцжуулалтын тухай анхдагч хуулиудын төслийг УИХ-д өргөн барина

    Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр /2024.08.14/ боллоо. Хуралдаанд Төрөөс орон сууцжуулалтын талаар 2024-2028 онд баримтлах бодлого, чиглэлийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь танилцууллаа. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, МАН, АН, ХҮН намын мөрийн хөтөлбөр, эвслийн гэрээтэй уялдуулан ирэх дөрвөн жилийн хугацаанд баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг …

  • 14 August

    Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэх ажил 94 хувьтай үргэлжилж байна

    Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэх ажил 94 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 20-нд бүрэн дуусна. Уг ажилд нийгмийн хариуцлагын хүрээнд долоон ААН оролцож байгаа юм. Харин гэрээтээр 24 ААН Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэж байна. НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул болон Геодези, Усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан нар ХУД-ийн 4 дүгээр хороо Яармагийн түр гүүр орчимд ажиллалаа. Геодези, Усны …

  • 14 August

    Баянхошуунд 260 айлын ногоон орон сууцны төсөл хэрэгжиж байна

    Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулж иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд найман блок нийт 260 айлын ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлж буй. Тус төсөл нь Баянхошуу дэд төвийн төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа бөгөөд эхний ээлжийн барилгуудын каркас цутгалтын ажлыг хийж, барилгын суурийг …

  • 14 August

    Х.Нямбаатар: Монгол-Оросын хамтарсан 162 дугаар сургуулийн багш, ажилчдын орон сууцны барилгын ажлыг 2025 оноос эхлүүлнэ

    Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Монгол-Оросын хамтарсан 162 дугаар сургуулийн баруун талд багш, ажилчдын орон сууц, орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай цэцэрлэг, усан бассейн барихаар төлөвлөж буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхантай хамт тус байршилд ажиллалаа. Тэрбээр “Багш, ажилчид сургуультайгаа ойр байранд байснаар түгжрэлээс ангид байж цагийн менежмент, ажил төлөвлөлт нь илүү сайжрах учиртай. Уг байршилд 11 …

  • 14 August

    Монгол залуус практик буудлагын ДАШТ-ээс 2 АЛТ, 1 МӨНГӨН медаль хүртлээ

    Финланд улсад зохион байгуулагдсан Практик буудлагын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, 2 алт, 1 мөнгөн медаль хүртсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын алба хаагчид эх орондоо ирлээ. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг тус тэмцээнд 35 улсын 827 тамирчин өрсөлдсөнөөс гар цэнэглэлттэй опен төрөлд Тусгай ажиллагааны газрын бүлгийн дайрагч С.Дашдэмбэрэл хувийн болон багийн дүнгээр тус тус …

  • 14 August

    Есдүгээр сараас 1-нээс орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлнө

    Улаанбаатар хотод өдөрт дунджаар хөдөө орон нутгийн дугаартай 16-19 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бол баяр ёслолын үеэр 38 мянга болж өсдөг байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод зорчих тээврийн хэрэгслийн тоог бууруулах зорилгоор НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн баталсан. Тодруулбал, уг тогтоолд орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цаг буюу …

  • 14 August

    Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт 76 хувьтай үргэлжилж байна

    Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй. Төслийн хүрээнд 2.206 нэгж талбарыг нөхөх олговортойгоор чөлөөлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 76 хувьтай үргэлжилж байна. НЗД-ын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул, нийслэлийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нар Сэлбэ дэд төвд ажиллалаа. НЗД-ын Эдийн засгийн хөгжил, …

  • 14 August

    БНХАУ-ын сонгодог болон балетын шилдгүүд Монголд гала концертоо толилуулна

    БНХАУ-ын Ляонин мужийн балетын театрын уран бүтээлчид Монгол Улсад анх удаа тоглолтоо зохион байгуулах гэж байна. Тус тоглолтод “Хунт нуур”, “Qi Xi”, “Сильфида”, “Harlequinale” “Жасмин цэцэгс”, “Щелкунчик”, “Хайр ба итгэл”, “Тэнгэрийн бүжиг” зэрэг сор болсон уран бүтээлүүдийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа толилуулах ажээ. Энэ сарын 24, 25-нд болох уг тоглолт 12-оос дээш насныханд нээлттэй бөгөөд 120 минут үргэлжлэх юм байна. Дэлхийн сонгодог болон хятад үндэсний онцлогийг агуулсан …

  • 14 August

    Засгийн газар хуралдаж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар: • “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийг эрчимжүүлэн хөгжүүлэх бүс тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл • Орон сууцжуулалтын талаар зэрэг 10 орчим асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

  • 14 August

    Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдах захирамж гарлаа

    Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2024 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс наймдугаар сарын 27-ны өдрүүдэд хуралдуулах Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн захирамж гарлаа. Ээлжит бус чуулганаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай”, “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Дэд хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд болон Зарим дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг …