naraa

August, 2025

  • 27 August

    “Татар” хамтлаг өөрсдийн түүхээрээ уран сайхны кино бүтээжээ

    “Хүн хүнээрээ бай”, “Бусдын хайрыг хүндэл”, “Ганц олдох насандаа”, “Улаанбаатарын нулимс”, “Нулимс дуссан хайр”, “Ганцаараа” гэхчилэн уран бүтээл бүртээ утга санаа, үг илэрхийллээр сонсогчдодоо үзэл санаагаа тунхаглаж, Монголд хип хоп хөгжмийг зөв нутагшуулсан “Татар” хамтлаг өөрсдийн бодит түүхээсээ сэдэвлэн “TATAR” уран сайхны кино бүтээснээ үзэгчдэд хүргэх гэж байна. Киног “ТАТАР”, “Аранжин пикчерс”, “Promix sound”, “Red point media”, “SO media” хамтран …

  • 27 August

    НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч 1385 айлыг ЧИП дулаалгын төсөлд хамруулна

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч Улаанбаатар хотын айл өрхүүдэд иж бүрэн дулаалгын төслийг хэрэгжүүлнэ. Уг санамж бичигт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Эрдэнэбаяр нар гарын үсэг зурлаа. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Энэ оноос Улаанбаатар хот 5000 орчим …

  • 26 August

    Доктор Ж.Оюунмаа “Бурханаас надад өгсөн шагнал юм болов уу”

    “Танин мэдэхүй” булангийн энэ удаагийн дугаарт биологийн ухааны доктор, ургамал судлаач Ж.Оюунмааг онцолж байна. Биологийн ухааны доктор, ургамал судлаач Ж.Оюунмаа 1986 онд МУИС-ийн биологийн ангийг Ургамал судлаач мэргэжлээр төгсөж, одоог хүртэл тасралтгүй 39 жил ургамлын аймаг, ургамалжилтын судалгааны ажлаа хийсээр байна. Түүний шинээр судалж олсон буурцагтны овогт хамаарах “Ортууз” ургамлын төрөл зүйлийг Дэлхийн ургамлын аймагт албан ёсоор 2025 оны зургаадугаар …

  • 26 August

    Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид алтан медаль хүртлээ

    “Нүүдэлчин-2025” дэлхийн соёлын фестивалийн үеэр 2025 оны 8 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд морьт харвааны 17 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд 16 орны 108 тамирчид оролцсон ба спортын 4 ангилалд хурд, хүч, оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдлөө. Тэмцээний үеэр Дэлхийн морьт харвааны холбооны удирдлагууд ирж, түүний дотор тус холбооны тэргүүн Ким Ён Соп хүрэлцэн ирсэн …

  • 26 August

    Цаасан суурьтай мэдээлэл цахимжиж Төрийн өмчийн мэдээлэл ил тод, найдвартай болох эхлэл тавигдлаа

    Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн системийг нэвтрүүлэх ажлын хүрээнд  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас уг систем дээр ажиллах арга зүйг түгээх сургагч багш буюу системийн хэрэглэгчдийг бэлтгэх сургалтыг нийслэл, орон нутгийн өмчийн газрын мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулж байна. Сургалтын үйл ажиллагааг нээж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл үг хэллээ. Тэрбээр төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн харилцаа …

  • 26 August

    Д.Амгалан: Дуудлага худалдааны орлогыг 17 сургууль, 20 цэцэрлэгийн сандал, ширээ, зөөлөн эдлэл, тоног төхөөрөмжид зарцуулна

    Нийслэлээс олон жилийн турш алдагдсан өмч хөрөнгүүдийг эргүүлэн авах, ашиглалтыг нь сайжруулах, дахин төлөвлөх, дуудлага худалдаагаар борлуулж, олсон орлогоор нь сургууль, цэцэрлэг барих, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх зэрэг ажлыг үе шаттай хийж байна. Тухайлбал, нийслэлийн өмчид бүртгэлтэй ч бусдын хууль бус эзэмшилд олон жил болсон НЗД-ын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа “Дашчойлин” хийдийн баруун хойно …

  • 26 August

    Ирэх оноос тохижилт, хог тээврийн үйл ажиллагааг хороодод бүрэн хариуцуулна

    Хотын дарга Х.Нямбаатар дүүрэг, хороодын Засаг дарга нартай гурав дахь удаагаа уулзаж, ажлын үр дүн болон тулгамдсан асуудлаа хэлэлцлээ. Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, Засгийн газрын бодлого төлөвлөлт, нийслэл, дүүрэг, хороодын уялдаа холбоотой ажиллах ач холбогдлын талаар байр сууриа илэрхийллээ. Хотын дарга Х.Нямбаатар “Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 33 жилийн хугацаанд засаг захиргааны …

  • 26 August

    “Нүүдэлчин-2025”: Өсвөр бөхийн барилдаанд Б.Батбилгүүн түрүүлэв

    “Нүүдэлчин-2025” дэлхийн соёлын фестивалийн нийтийн монгол бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, залуу бөх С.Баянжаргал түрүүлж, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат залуу бөх Г.Лувсандорж үзүүрлэв. Дөрөвт  Налайх дүүргийн бөх  Э.Баатар, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат бөх З.Мягмаржав нар үлдлээ. Харин өсвөр бөхийн барилдаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, сумын заан Б.Батбилгүүн түрүүлж, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат, улсын шандас …

  • 26 August

    “Нүүдэлчин” соёлын фестивалийн тайзнаа язгуур урлагийн тоглолт боллоо

    Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, цаашид Монгол Улсыг нүүдлийн соёл иргэншлийн төв, тэргүүлэх улс болгон хөгжүүлэх зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль дөрөв дэх жилдээ Налайх дүүргийн Тайж хайрхан уулын бэлд зохион байгуулагдлаа. Энэ жилийн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан …

  • 26 August

    Нүүдэлчин”: “Nomadic Floraison” загварын шоу зохион байгуулагдлаа

    Налайх дүүргийн “Тайж хайрхан” уулын бэлд дөрөв дэх жилдээ зохион байгуулагдсан “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн олон сонирхолтой арга хэмжээний нэг нь яахын аргагүй “Nomadic Floraison” загварын шоу байлаа. Тус загварын шоугаар дамжуулан монгол үндэсний хувцас загвар, брэндийг дэлхий дахинд сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулсан нь энэ юм. Энэ жилийн тухайд загвар өмсөгчид фестивальд оролцсон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувцас загварын …

  • 25 August

    Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийн шагайн харваанд “Цэц баян” баг түрүүлэв

    Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах, сэргээн хөгжүүлэх зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүрэг, Тайж хайрхан уулын бэлд дөрөв дэх жилдээ наймдугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тус фестивалийн шагайн харвааны тэмцээнд долоон багийн 6-16 насны 56 харваач өрсөлдлөө.Тэмцээнд Төв аймгийн Бүрэн сумын харьяат А.Хаш-Эрдэнэ ахлагчтай “Цэц …

  • 25 August

    Наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно

    Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах эсэх талаар 12265 иргэнээс санал авсан. Нийт 7137 иргэн буюу саналд оролцогчдын 58 хувь нь дэмжсэн. Тиймээс наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал буюу нийт 20 хоног улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно. Харин есдүгээр сарын 1-ний өдөр бүх автомашин хөдөлгөөнд оролцоно. …

  • 25 August

    О.Номинчимэг: УИХ-ын Өргөдлийн байнгын хороо намрын чуулгандаа бэлдэж ажиллаж байна

    Улсын Их хурлын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэгтэй уулзаж ярилцлаа. – Шинэ тогтолцоогоор үүссэн анхны 126 гишүүнтэй парламент анх удаа Өргөдөл гомдлын байнгын хороогоо дахин шинээр байгууллаа. Таны ахалж буй энэ Байнгын хороо ямархуу бүтэц, чиг үүрэгтэй ажиллах вэ? – Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Улсын Их Хурлаас тогтмол үйл ажиллагаа эрхэлдэг бүтцээ …

  • 25 August

    Төрийг хохиролгүй болгох зорилготой ажлын хэсэг байгуулж, ажилдаа шуурхайлан орлоо

    Ерөнхий сайд Г.Занданшатар санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж буй улсын хөрөнгийг буцаан төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах /2025.08.22/захирамж гаргалаа. Уг ажлын хэсгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл ахалж, бүрэлдэхүүнд нь ШШГЕГ, Монголбанк, Сангийн яам, Боловсролын яам, АТГ, ЭМДЕГ, НДЕГ, ХХҮЕГ, Хөгжлийн банкны төлөөллүүд багтжээ. Ерөнхий сайд Г.Занданшатар уг ажлын хэсгийн хамтаар банкны …

  • 25 August

    Адуучин тэмцээнд Увс аймгийн Өмнөговь сумын Н.Баатарсүрэн түрүүллээ

    “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн үндэсний спортын отгон төрөл болох адуучин тэмцээнд 19 аймаг, есөн дүүргийн нийт 35 тамирчин өрсөлдлөө. Тэмцээний тэргүүн байрт Увс аймгийн Өмнөговь сумын харьяат “Нүүдэлчин-2024” фестивалийн адуучин тэмцээний дэд байр, аймгийн аварга шалгаруулах тэмцээний хошой медальт, сумын хошой аварга, бүсийн тэмцээний хошой алтан медальт, адуучин Н.Баатарсүрэн шалгарав. Харин дэд байрт Багануур дүүргийн адуучин, “Нүүдэлчин-2024” фестивалийн тэргүүн байр, …