naraa

August, 2025

  • 20 August

    Сошиал сүлжээгээр сурталчлагдаж байгаа эм нэртэй элдэв “ХОР”-д хэн хяналт тавих вэ?

    Монгол Улсад хуурамч бараа бүтээгдэхүүн, чанаргүй эм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, элдэв өвчнийг эдгээх боломжтой хэмээн олон нийтийн сүлжээгээр сурталчилдаг эм, витаминд хяналт тавьдаг, стандартыг нь мөрдүүлдэг газар гэж байна уу. Магадгүй инфлүүсэр нэртэй олны танил, олон зуун дагагчтай хүмүүсийн сурталчилснаар эдгээр эм, витамин, эрүүл мэндийн бүтээгдэхүүн нэртэй “ХОР”-ыг авч хэрэглээд гоо сайхан, эрүүл мэнд, амь насаараа хохирох бол хэн хариуцлагыг …

  • 20 August

    А.Амартүвшин:Тавилга, тоног төхөөрөмжгүй шинэ 16 сургууль, 20 цэцэрлэг байна

    Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин сургуулийн тохижилт, тоног төхөөрөмжтэй холбоотой асуудлаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 148 дугаар сургууль дээр ажиллалаа. Тус сургуулийн барилга 2020 онд ашиглалтад орж, 640 хүүхдийн багтаамжтай баригдсан ч шинэ хичээлийн жилд 2100 хүүхэд суралцана. Гэвч сургуульд тохижилт хийх шаардлагатай. Анги танхим дахь ширээ, сандал хүрэлцээгүй, эвдэрч элэгдсэн байдалтай байна. Зарим анги танхимын ширээ, сандлыг эцэг, …

  • 20 August

    ОБЕГ:Үерийн хамгаалалтын байгууламжид хяналт шалгалт хийх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна

    Монгол Улсын Шадар сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Б.Батбямба ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабт ажиллаж, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэлтэй танилцлаа. ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штаб нь болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, үерийн хамгаалалтын байгууламжид хяналт шалгалт хийх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна. Түүнчлэн үер, усны ослоос урьдчилан …

  • 19 August

    Хүнд суртлыг бууруулж, экспортыг нэмэгдүүлэх талаар 17000 гаруй иргэн, ААН санал ирүүлсэн байна

    Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан “Экспортыг нэмэгдүүлж худалдааг дэмжих” ажлын хэсгийн ээлжит хурал өнөөдөр (2025.08.19) боллоо. Хуралдаанд ажлын хэсгийн ахлагч Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Сангийн сайд С.Жавхлан болон албаны бусад төлөөлөл оролцлоо. Хуралдаанаар уул уурхайн биржийн арилжааг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай, төмөр замын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх нөхцөлийн талаар мэдээлэл сонсож Засгийн газрын хуралдаанд …

  • 19 August

    “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг яагаад үзэх ёстой вэ?

    Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 4 дэх жилдээ 2025 оны 8 дугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд Налайх дүүргийн нутаг дахь “Тайж хайрхан” уулын бэлд зохион байгуулна. “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг үзэх ёстой …

  • 19 August

    Нийслэлээс ус бохирдуулдаггүй, урьдчилан цэвэрлэх байгууламжтай үйлдвэр, ААН-үүдийг дэмжинэ

    Улаанбаатар хотын ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал усны ахуйн бохирдол 40 хувь, эх үүсвэр тогтоогдсон үйлдвэрийн бохирдол 19 хувь, эх үүсвэр үл тогтоогдсон бохирдол 36 хувь, хөрсний нэвчилт, бороо үерийн усны бохирдол таван хувийг эзэлдэг. Ялангуяа мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, машин угаалгын газрууд бохирдол үүсгэхэд ихээхэн нөлөөлж байна. Тиймээс бохирдуулагч үйлдвэрүүдийг бүртгэлжүүлэх, урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгох, стандартын шаардлага мөрдүүлэх ажлуудыг …

  • 19 August

    Ирэх сараас түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, баяжуулсан нүүрсний хэрэглээнд бүрэн шилжүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын 2025 оны наймдугаар сарын 1-ний өдрийн захирамжаар нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг бүрэн зогсоож, ахуйн болон аж ахуйн нэгжүүдийг баяжуулсан нүүрс (мидлинг)-ийн хэрэглээнд бүрэн шилжүүлэхээр боллоо. Тодруулбал ирэх есдүгээр сарын 15-наас өмнө нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоож, иргэд, аж ахуйн нэгжүүд баяжуулсан нүүрс хэрэглэх журамд шилжинэ. Захирамжийн дагуу: – Ахуйн болон аж ахуйн нэгжүүд түүхий нүүрс …

  • 19 August

    “И-Монгол академи” УТҮГ-ын судлаачийн өгүүлэл“International journal of Public Administration and Consulting (IJPAC)” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдлээ

    “И-Монгол академи” УТҮГ нь Монгол Улсын төрийн үйлчилгээг цахимаар иргэдэд хүртээмжтэй шуурхай хүргэхийн сацуу академик судалгаа, шинжилгээний ажлыг тогтмол хэрэгжүүлж нийгмийн хөгжил, цахим засаглалыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тодруулбал, тус байгууллагын Сургалт, Олон нийттэй харилцах газрын дарга Н.Төрбат нь “INCREASING ACCESS TO E-GOVERNMENT SERVICES: A COMPARATIVE INTERNATIONAL ANALYSIS” сэдэвт өгүүллээ БНСУ-ын Hansung University-аас эрхлэн гаргадаг олон улсын нэр хүндтэй “International Journal …

  • 19 August

    Онцгой байдлын алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгож нэмнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.08.19) ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад ажиллаж, албаны бэлтгэл бэлэн байдал, үүрэг гүйцэтгэлийн онцлог, алба хаагчдын хэрэглэж буй техник, хувцас хэрэглэл болоод сургалт, дадлагын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр нурангиас, өндрөөс, уснаас эрэн хайх, аврах, химийн болон тэсэрч дэлбэрэх бодисоос хамгаалах ажиллагааны техник хэрэгсэл болоод аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх сургууль, эрэлч ноходын үзүүлбэрийг сонирхуулсан …

  • 19 August

    “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 8 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулна

    “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 8 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд Налайх дүүрэг, Тайж хайрхан уулын бэлд зохион байгуулна. Энэхүү фестивалийг ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны конвенц, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон …

  • 19 August

    “Урагшаа харсан цонх” богино хэмжээний кино Локарно наадмын “Онцлох кино”-ны нэгээр шалгарлаа

    Кино найруулагч П.Лхагвадулам, “Гуру Медиа” продакшн, Францын “Аврора фильмс” компанийн хамтын бүтээл “Урагшаа харсан цонх” богино хэмжээний кино Швейцарын Локарно хотноо энэ сарын 6-16-ны өдрүүдэд болсон Локарногийн олон улсын 78 дахь удаагийн кино наадмын “Онцлох кино”-ны нэгээр шалгарлаа. Локарногийн кино наадмын уралдаант шалгаруулалтын хэсэгт Монгол Улсаас анх удаа сонгогдсон тус киноны нээлтэд гол дүрийн жүжигчин М.Алтаншагай, М.Аззаяа, “Аврора Фильмс” компанийн …

  • 18 August

    Морьт харвааны 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол улсад анх удаа зохион байгуулна

    Монгол Улсад анх удаа Морьт харвааны 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байх “Тайж хайрхан” уулын бэлд  8 дугаар сарын 21, 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулна. Энэхүү тэмцээн нь “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн гол арга хэмжээний нэг болж буйгаараа онцлог юм. Дэлхийн 30 гаруй орны шилдэг харваачдыг нэг дор нэгтгэх төдийгүй Монголын уламжлалт харвааны “Бөмбөг …

  • 18 August

    Энэ онд нийслэлийн боловсролын салбарт 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байна

    Нийслэлийн боловсролын салбарын 2025-2026 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байна. Үүнээс нийслэл, дүүргийн төсвөөр 58 барилга баригдаж байна. Өнөөдрийн байдлаар 15 сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулсан. 20 сургууль, цэцэрлэгийг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж, нийт 177 сургууль, цэцэрлэг болон эмнэлэгт их засвар хийж байгаа юм. Ийнхүү сургууль, цэцэрлэгийн анги засвар, шугам сүлжээ, дулаан …

  • 18 August

    Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр 27 сургууль, цэцэрлэг, эмнэлгийн шугам сүлжээ, 8 эмнэлэг засварлаж, 20 уурын зуухыг шинэчилнэ

    Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж, бэлтгэл ажил 63 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 2025-2026 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлээс сургууль, цэцэрлэгийн шугам сүлжээний засвар, эмнэлгийн засвар, тэдгээрийг дулаанаар хангах ажилд нэмэлт санхүүжилт гаргалаа. Тодруулбал, нийслэлийн боловсрол, эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 6.2 …

  • 18 August

    Улаанбаатар хотод нүхэн гарц барих ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

    Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж буй. Үүний нэг болох Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн оны есдүгээр сард албан ёсоор нээсэн. Тэгвэл бусад нүхэн гарцын төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Санхүү, эдийн …