Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд энэ сарын 16-ны өдөр “Шивээ Овоо” ХК-ийн уурхайд ажиллалаа. Шивээ Овоогийн уурхай бол монгол геологич, инженерүүдийн ур чадвараар байгуулсан стратегийн ач холбогдол бүхий хүрэн нүүрсний орд юм. Тус уурхай Монгол Улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн 28, “ДЦС-4” ТӨХК-ийн 50, Амгалан дулааны станцын 80 хувь, орон нутгийн станцууд болон төмөр замын нүүрсний хэрэглээг …
naraa
August, 2025
-
18 August
А.Амартүвшин: 341 дүгээр цэцэрлэгийг 12 дугаар сард ашиглалтад оруулсан ч одоог хүртэл тавилга, тоног төхөөрөмжийг нь шийдээгүй байна
Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд 341 дүгээр цэцэрлэгийг 2024 оны арванхоёрдугаар сарын 12-нд ашиглалтад оруулсан. Гэвч үүнээс хойш 8 сарын хугацаанд цэцэрлэгийн тоног төхөөрөмж болон ширээ сандал, шүүгээ, хөнжил, гудас гээд хүүхдүүдийн хэрэглэх эдлэл хэрэглэлийг хариуцсан яам нь худалдаж аваагүй байна. Тиймээс энэ цэцэрлэгт суралцахаа хүлээж байгаа тусгай хэрэгцээт 50 гаруй хүүхэд, энгийн хэрэгцээт 200 гаруй хүүхэд 2025-2026 оны хичээлийн …
-
15 August
МАРТАХ УЧИРГҮЙ ТҮҮХИЙГ “МАРТАГНУУЛАХЫГ” ХЭН ХҮСЭВ?
Энэ жил Халхын голын ялалтын 86 жилийн, Чөлөөлөх дайны ялалтын түүхт 80 жилийн ой тохиож байна Халхын голын байлдааны 86 жилийн ой удахгүй тохионо. Өмнөх жилүүдэд Халхын голын байлдааны түүхт 70, 75, 80, 85 жилийн түүхт ойг Халхын голын байлдааны ялалтанд гол үүрэг гүйцэтгэсэн ЗХУ (одоогийн ОХУ) -ын төр засаг, цэрэг армийн удирдлагуудын хүрээнд тодорхой хэмжээнд анхааран, Халхын голын байлдааны …
-
15 August
“Монголын төмөр зам” ТӨХК төмөр замын мэргэжилтэй ажилтныг бэлтгэх түргэвчилсэн сургалтыг эхлүүллээ
“Монголын төмөр зам” ТӨХК-аас төмөр замын мэргэжилтэй ажилтныг бэлтгэх, бүс нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “ДАБЛЬФИШ” төмөр замын мэргэжлийн боловсролын сургуультай хамтран богино хугацааны түргэвчилсэн сургалтыг эхлүүллээ. Энэ сургалтын хүрээнд замчин, вагон үзэгч засварчин, илчит тэрэгний засварчин, ачаа вагон хүлээлцэгч гэсэн ангиудад нийт 40 гаруй сурагчдыг орон нутгаас буюу Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгаас сургаж төгсгөх юм. “Монголын төмөр зам” ТӨХК …
-
15 August
Хүүхдийн эмчилгээ, тусламж үйлчилгээнд энэ онд нэмж найман тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэлээ
Архаг ангилалд багтдаг оноштой хүүхдийн нарийн мэргэжлийн эмчилгээ, тусламж, үйлчилгээнд санхүүгийн хязгаарлалт тавихгүй байх шийдвэр гарлаа. Ерөнхий сайд Г.Занданшатар мягмар гарагт /2025.08.12/ ЭХЭМҮТ-д ажиллах үеэр долоон настай охин хэнгэрэг нөхөх хагалгаанд орж чадахгүй болсон тухайгаа хэлж, тусламж хүссэн. Ерөнхий сайд тухайн асуудлыг шуурхай шийдвэрлэж, эрүүл мэндийн даатгалын сангийн хязгаарлалтыг цуцлах талаар албаныхантай ярилцахаа мэдэгдсэн. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж …
-
15 August
Нийт нутгийн 22 хувьд гандуу, 17 хувьд гантай байна
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Зайнаас тандан судлалын хэлтсээс Aqua хиймэл дагуулын MODIS-ын мэдээгээр гангийн төлөв байдлыг орон зайн өндөр нарийвчлалтайгаар үнэлсэн байна. Үнэлгээгээр наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Дундговийн ихэнх, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Дорноговийн зарим, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатарын цөөн сумдын нутгаар гандуу болон гантай байна. Өөрөөр хэлбэл нийт нутгийн 61 хувьд …
-
15 August
Монголын төмөр замын салбарт анхны хосолсон хөдөлгүүртэй “HYBRID” зүтгүүр ашиглалтад орлоо
Монгол Улсын төмөр замын салбарын түүхэнд “онцлох” шинэчлэл хийж, анхны hybrid буюу хосолсон хөдөлгүүртэй зүтгүүрээ “Монголын төмөр зам” ТӨХК албан ёсоор хүлээн авлаа. Энэ зүтгүүр нь 2014 оноос ашиглалтын хугацаа дуусч, хадгалагдаж байсан ОХУ-д үйлдвэрлэгдсэн 2ТЭ116-2001 загварын зүтгүүр юм. Нэг жилийн хугацаанд БНХАУ-ын мэргэжилтнүүд болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Зүтгүүрийн аж ахуйн хэлтсийн инженер, техникийн ажилчид хамтран иж бүрэн шинэчилж, …
-
15 August
Боксын ДАШТ-нд оролцох Монголын 10 боксчны найм нь тодорлоо
Их Британийн Ливерпүүл хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 4-14-ны өдрүүдэд болно. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч О.Батхүү, Ж.Еркин нарын удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй таван тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Боксын насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг анх удаа нэг дор зохион байгуулах гэж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн 50 кг-ын …
-
15 August
“Гиннесийн амжилт”-ын эзэн эгч дүүст хүндэтгэл үзүүлэв
Чингис хаан Үндэсний музей Монгол бахархлын танхимдаа нь хүн төрөлхтний түүхэнд нэрээ үлдээж, Гиннесийн дээд амжилт үзүүлсэн Монголчуудаа алдаршуулах зорилгоор тусгай булан нээсэн билээ. Монгол улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулж, Монгол хүний оюун ухаан, тэсвэр тэвчээрийг гайхуулан “Гиннесийн амжилт”-д бүртгэгдсэнийг батлах Алтан медаль, цом тэргүүтнийг музейн наймдугаар давхрын “Дэлхий дахин ба Монголчууд: Монгол бахархлын танхим”-д үзмэрүүд болгон төрсөн эгч дүүс болох …
-
14 August
Ч.Төгсдэлгэр: РЦНК-ийн баруун талд ногоон байгууламж барих асуудалд хувийн хэвшилтэй зөвшилцөж байна
Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Оросын Шинжлэх ухаан, соёлын төв буюу РЦНК-ийн баруун талд орон сууцны барилга барих асуудлыг тухайн орчмын оршин суугчид эсэргүүцэж байна. Тухайн орчимд ногоон байгууламж барих хүсэлтийг иргэд 10 гаруй жилийн турш холбогдох газруудад өгөөд байгаа боловч одоо болтол шийдэгдээгүй. Гурван аж ахуйн нэгжийн газарт маргаан үүсэж, орон сууцны барилга эхлүүлэх тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрт …
-
14 August
Зээлийн мэдээллийн сан тогтмол шинэчлэгдэж, зээлжих зэрэглэл тогтоосноор иргэдийн санхүүгийн төлөвлөлт сайжирна
Монгол Улсын банкны салбарын чанаргүй зээлийн үлдэгдлийг бууруулах чиглэлээр банк, санхүүгийн салбарт мөрдөх хууль тогтоомжийг нийгэм, эдийн засаг, салбарын хөгжилтэй уялдуулж шинэчлэн сайжруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлага үүссэн. Зээлийн мэдээллийн санд 12 банк, 436 банк бус санхүүгийн байгууллага, харилцаа холбооны компаниуд, төрийн яам, агентлагуудын дэргэдэх сангууд, хадгаламж зээлийн хоршоо гэх мэтчилэн төр, хувийн хэвшлийн байгууллагууд иргэн, аж ахуй нэгжийн зээл, …
-
14 August
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн сүүлийн таван багц тендерт дотоодын 17, гадаадын 17 аж ахуйн нэгж санал ирүүлжээ
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хуваан зарласан бөгөөд өнөөдөр нээлээ. Уг багцад инженерийн шугам сүлжээ, орон сууцны барилга, ногоон байгууламж бүхий цогц бүтээн байгуулалт болох Сэлбэ хотын гол хэсгийг бүрдүүлэх төслийн ажлууд багтаж буй. Уг тендерт дотоодын 17, гадаадын 17 аж ахуйн нэгж таван багц тендерт давхардсан тоогоор 64 тендерийн санал ирүүлжээ. Үнэлгээний …
-
14 August
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт хүлээн авч дуусахад 4 хоног үлдлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан хүлээн авч байна. 2025-2026 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар улсын хэмжээнд 278,290 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаас нийслэлд 135,582 хүүхэд байна. Үүнээс одоогийн байдлаар 100,000 хүүхэд нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтээ цахимаар ирүүлжээ. Энэ жил 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс …
-
14 August
Хиймэл оюун ухаанд суурилсан камераар иргэнд зөрчлийн мэдээлэл алдаатай ирсэн тохиолдолд алдааг засдаг боллоо
Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад нийт 2600 гаруй хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системийг ашиглалтад оруулсан. Ийнхүү өнгөрсөн зургаадугаар сарын 2-ноос эхлэн иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний ямар дүрмийг, хаана, хэрхэн зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоос /линк/-оор илгээдэг болсон. Энэ удаа …
-
14 August
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдалыг сонголоо
Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо өчигдөр (2025.08.13) хуралдав. Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, О.Батнайрамдал, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир нар тус хянан шалгах түр хорооны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл