naraa

August, 2024

  • 13 August

    Дархан-Уул аймгаас автомашин хулгайлсан хэргийг шуурхай илрүүллээ

    Дархан-Уул аймгийн “Альфа таун хотхоны зогсоолоос автомашин хулгайд алдагдсан байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 12-ны өдөр бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад энэ 08 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө 26 настай, эрэгтэй, “М” нь Toyota Corolla маркийн тээврийн хэрэгсэл хулгайлж, нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орхиж явсныг олж тогтоон мөрдөн …

  • 13 August

    Хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлж, эрт илрүүлгийг сайжруулна

    УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ГБХНХ-ын  яамны Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангаж, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Өнөөдөр манай улс хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ чиглэсэн үйлчилгээний болон орчны хүртээмжийг сайжруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зайлшгүй шаардлагатай байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангаж, үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд нийслэлийн …

  • 13 August

    Л.Хосбаяр: Боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлж, сургалтын чанарыг дээшлүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар Хан-Уул дүүргийн боловсролын байгууллагын удирдлагуудтай уулзлаа.  Уулзалтаар боловсролын чанарыг дээшлүүлж, тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролыг байгууллагад ажиллаж байгаа багш, ажилтан албан хаагчдын нийгмийн хангамжийг дээшлүүлж салбар дундын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр санал солилцлоо. Тус дүүргийн хэмжээнд ерөнхий боловсролын 63 сургуульд …

  • 13 August

    Хүүхэд хамгааллын бодлогыг салбар бүрд хэрэгжүүлнэ

    УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2024.08.13/ Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл нь 1996 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Тус зөвлөл нь хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, …

  • 13 August

    Хуримтлалын нэгдсэн сангийн хэрэгжилтийг хангах хүрээнд хамтарсан ажлын хэсгүүд байгууллаа

    Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд Хуримтлалын сангийн хэрэгжилтийг хангах зорилгоор уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уулзалтад Шинэ сэргэлтийн бодлогын “Хурдасгуур төв”, нийслэлийн ЗДТГ, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Төрийн орон сууцны корпораци, Нийслэлийн орон сууцны корпораци, Арилжааны банкууд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын төлөөллүүд оролцов. Хуримтлалын сангийн хэрэгжилтийг хангах бодлого, үйл ажиллагааг хэрхэн зохицуулах, …

  • 13 August

    ЕБ-ын 16 дугаар сургуулийн урд талын авто замд ус зайлуулах шугам хоолой угсарч эхэллээ

    Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ЕБ-ын 16 дугаар сургуулийн урд талын авто замыг анх барихдаа ус зайлуулах хоолой хийгээгүй. Улмаар  борооны ус тогтож, авто машин болон явган хүн зорчиход хүндрэлтэй байгаа юм.  Ийн өнөөдөр тус авто замд ус зайлуулах шугам хоолой угсарч эхэллээ. Энэ талаар ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайханаас тодрууллаа. Тэрбээр “ЕБ-ын 16 дугаар сургуулийн урд талын авто зам нь …

  • 13 August

    Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2024 оны төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүллээ

    Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад дагалдах хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ.         УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан хамтарсан Засгийн газар “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээг байгуулж, 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулаад байна.        Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Монгол Улсын хөгжлийг дэмжих, …

  • 13 August

    Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, энэ оны төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр, Шадар сайд Т.Доржханд нарын хамт Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад дагалдах хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр шинэ 30 жилийн эхлэлийг зөв тавих нийгэм, эдийн засгийн хөгжлийн …

  • 13 August

    Ч. Ундрам: Боловсролын салбарын эрх зүйн орчныг сайжруулахад Боловсролын яамтай хамтарч ажиллана

    Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам өчигдөр  /2024.08.12/  Боловсролын сайд П.Наранбаяр, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир тэргүүтэй төлөөлөгчдийг  хүлээн авч уулзав. Уулзалтад оролцогчид монголын боловсролын салбарын тулгамдсан асуудал, гарц шийдэл, цаашид салбарын хэмжээнд эхлүүлэх томоохон шинэчлэлийн талаар санал солилцлоо. Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга Ч.Ундрам уулзалтын …

  • 13 August

    С.Одонтуяа: Байгаль орчны эрх зүйн орчныг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллана

    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен өнөөдөр /2024.08.13/ Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяаг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Б.Бейсен Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах салбарын сайдуудтай цуврал уулзалт хийж хүнс, хөдөө аж ахуй болон байгаль орчны салбарын цаг үеийн болон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, …

  • 13 August

    Тахилтын нүхэн гарцад ус зайлуулах шугам хоолой угсарч эхэллээ

    Энэ онд нийслэлийн хэмжээнд нийт 13 байршилд борооны ус зайлуулах шугам хоолойг угсрах ажлыг үе шаттайгаар хийж буй. Үүний найман байршилд борооны ус зайлуулах шугам хоолой угсарч дуусаад байна. Улаанбаатар хотын зарим нүхэн гарц, авто замуудад борооны ус зайлуулах шугам хоолой хийгээгүйн улмаас их хэмжээний бороо орсон үед ус тогтоод байгаа юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Тахилтын нүхэн …

  • 13 August

    Дүүргийн менежерүүдэд хот нийтийн аж ахуйн цэвэрлэгээнд цагийн зохицуулалт хийн, шинэ техник, хэрэгсэл ашиглахыг үүрэг болгов

    Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн хот, нийтийн аж ахуйн ажлуудыг дүүргүүд хариуцдаг болсон. Мөн  хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжүүдийг үе шаттайгаар шинэчилж буй. Гэвч тоног төхөөрөмжөө зориулалтын дагуу ашиглахгүй, цагийн зохицуулалт буруу байгаагаас үүдэн ажлын цаг эхэлсэн байх үед зам талбай цэвэрлэн, шороо босгох асуудал үргэлжилсээр байгаа юм. Тиймээс дүүргийн менежерүүдэд хот нийтийн аж ахуйн цэвэрлэгээнд цагийн зохицуулалт хийн, …

  • 13 August

    Хамтарсан Засгийн газрын гэрээнд МАН, АН, ХҮН намын удирдлагууд гарын үсэг зурлаа

    Хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд  Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, ХҮН намын дарга, Шадар сайд Т.Доржханд нар гарын үсэг зурлаа. Талууд Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, тулгарч байгаа сорилтыг илүү хурдан, үр дүнтэйгээр хамтран шийдвэрлэхээ илэрхийлж, 2024 оны сонгуулиар Улсын Их Хуралд суудал авсан Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, …

  • 13 August

    Баянзүрх дүүргийн 25, 43 дугаар хороо орчимд хөрсний болон гадаргын усны системийн нэгдсэн төлөвлөлт хийнэ

    Баянзүрх дүүргийн 25, 43 дугаар хороо орчимд хөрсний ус ундарч, тухайн орчмын айл өрхүүдэд эрсдэл учруулаад буй. Уг асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхантай хамт дээрх хороонд харьяалагддаг СӨХ-ны дарга нартай уулзаж, энэ онд багтаан хөрсний болон гадаргын усны системийн нэгдсэн төлөвлөлт хийхээр болсон юм. Баянзүрх дүүргийн 25, 43 дугаар хороонд харьяалагддаг СӨХ-ны удирдлагын …

  • 12 August

    Монгол Улсын 12 тамирчин “ПАРИС-2024” паралимпын наадамд оролцоно

    УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Парис-2024” Паралимпын зуны XVII наадамд оролцох тамирчидтай уулзаж, хүндэтгэл үзүүллээ. Тус наадамд Монгол Улсын 12 тамирчин байт харваа, жүдо, таеквондо, пауэрлифтинг, хөнгөн атлетик, усанд сэлэлт гэсэн зургаан төрөлд оролцоно. Паралимпын наадамд Монгол Улсын пара спортын тамирчид 2000 оны зуны олимпоос эхлэн оролцож, хоёр алт, гурван хүрэл медаль хүртсэн байна. Гэр бүл, …