naraa

August, 2024

  • 16 August

    Л.Оюун-Эрдэнэ:Олон жил ужгирсан нийслэлийн асуудлыг хурдтай шийдвэрлэхэд зориг хэрэгтэй

    Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өнөөдөр УИХ-д танилцууллаа. Эрхэм Монголчууд аа! Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ! Монголчууд бид парламентын ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш ес дэх удаагийн Улсын Их Хурлын сонгуулийг сонгогчдын саналыг гээхгүй байх зарчимд суурилсан холимог тогтолцоогоор явуулж, хувь тэнцүүлсэн болон бүсчилсэн тойргоос сонгогдсон салбар салбарын дуу хоолой …

  • 16 August

    Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Хөх хотоос баривчилж, авчирлаа

    Цагдаагийн ерөнхий газраас Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас шилжүүлэн авчирлаа. Уг этгээд нь 2019 онд бусдыг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт шалгагдаж байгаад 2023 онд гадаад улсад оргон зайлж, Тайландын Хаант Улсаар дамжин БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод байх …

  • 16 August

    Л.Гантөмөр: Хамтарсан Засгийн газар татварыг бууруулах чиглэлээр ажиллана

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир ирэх дөрвөн жилд хамтарсан Засгийн газар татвартай холбоотой ямар шинэчлэл хийх гэж байна. Айл өрх бүр ямар нэг зээлтэй, зээлийн хүүгийн дарамтад байна, зээлийн хүүг …

  • 16 August

    Улаанбаатар хотод бүртгэлтэй төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн 50 хувийг замын хөдөлгөөнд оролцуулна

    Нийслэлийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/988 дугаар захирамж гарч Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор богино хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан. Энэ хүрээнд  2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотод бүртгэлтэй төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн 50 хувийг замын хөдөлгөөнд оролцуулна. Монгол Улсын хэмжээнд төрийн …

  • 16 August

    Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулна

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдаж   хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн юм. Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн …

  • 15 August

    “S’Outlets” дэлгүүрийн буулгасан талбайд үерийн хамгаалалтын далан барьж байна

    Сэлбэ голын эхэд байгуулсан усан тохируулгын урсцыг түр хааж, “S’Outlets” дэлгүүрийн буулгасан талбайд үерийн хамгаалалтын далан барьж буй. Үүнтэй холбоотойгоор голын ус татарсан бөгөөд энэ талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандоржоос тодрууллаа. Тэрбээр “Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlets” дэлгүүрийн буулгасан талбайд үерийн хамгаалалтын далан барихын тулд голын урсцыг багасгах зорилгоор тухайн голын эхэд байгуулсан усан тохируулгын сангаас …

  • 15 August

    Монгол Улсад Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна

    Монгол Улсад шатрын ахмадын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 10-18-ний өдрүүдэд болж байна. 13 дахь удаагийн тэмцээнд есөн орны 81 шатарчин +50, +65 гэсэн хоёр насны ангилалд оюун ухаанаа сорьж байгаа. Дээрх тамирчдын 23 нь олон улсын цолтой гэдгээс тус тэмцээний чанар чансааг харж болно. Энэ жил Олон Улсын шатрын холбоо (ФИДЕ) үүсэн байгуулагдсаны 100 жил, Монгол Улсад …

  • 15 August

    Нийслэлийн сонгуулийн хороонд 15 нам, 1 эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн байна

    Нийслэлийн Сонгуулийн хороо 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хуралдаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслийг бүртгэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. ​ Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн сонгуулийн хороонд 15 нам, 1 эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн байна. Үүнд: 1. Монгол …

  • 15 August

    Улаанбаатар хотод хэрэгжиж буй дэд бүтцийн төслүүдийг олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул Улаанбаатар хотод хэрэгжиж буй дэд бүтцийн төслийн  асуудлаар “Бьюроу Веритас Инспекшэнь Тестин Монголиа” ХХК-ийн Монгол, Казакстан, Бүгд Найрамдах Киркиз улс хариуцсан ерөнхий захирал Сибу Найр, “Бюро Веритас КИС” ХХН-ийн төлөөний газрын захирал Э.Соёлчимэг нартай уулзлаа. Уулзалтын үеэр “Бьюроу Веритас Инспекшэнь Тестин Монголиа” ХХК-ийн зүгээс “Сэлбэ дэд төв”, …

  • 15 August

    10 настай Э.Энхзоригт хүү элэг нэгт Монголчууд та бүхнээс сэтгэлийн хандив хүсэж байна

    10 настай Э.Энхзоригт хүү Ховор төрлийн тархины боргоцой булчирхайн хорт хавдартай гэж оношлогдсон байна. Энэ өвчнийг Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй гэсэн хариу авчээ. Уг өвчнийг Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотын хавдар судлалын анагаах ухааны хүрээлэнгээс эмчлэх боломжтой гэсэн хариу ирүүлсэн бөгөөд тус эмнэлэгт 2024 оны 7-р сарын 15-ний өдөр очиж эмчилгээгээ эхлүүлжээ. Эмчилгээг эхлүүлснээс хойш нийт 3 удаагийн өндөр өртөг …

  • 15 August

    Д.Амарбаясгалан:Хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ

    Улсын Их Хурлын ээлжит бус чуулган өнөөдөр (2024.08.15) нээлтээ хийж, нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад гишүүдийн 54.8 хувийн ирцтэйгээр эхлэв. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ээлжит бус чуулганыг нээж, үг хэлэв. УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын эрхэм гишүүд, нийт ард иргэдээ 2024 оны Улсын Их Хурлын ээлжит …

  • 15 August

    Л.Хосбаяр: Богд-Ар хорооллын орчимд барьж байгаа цэцэрлэгийн газрын маргааныг шийднэ

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр Баянгол дүүргийн боловсролын байгууллагын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар боловсролын чанарыг дээшлүүлж, тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролыг байгууллагад ажиллаж байгаа багш, ажилтан албан хаагчдын нийгмийн хангамжийг дээшлүүлж салбар дундын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр санал солилцсон юм. Баянгол дүүргийн хэмжээнд нийт 52 сургууль, 79 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд …

  • 15 August

    Нийслэлийн ногоон бүсээс самар түүхийг хориглоно

    Зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө хуш модны самар түүх, бэлтгэх, худалдан борлуулах зөрчил гаргасан иргэд, хуулийн этгээдэд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох дүрэм журмын дагуу арга хэмжээ авна. Иймд хуш модны самар түүж бэлтгэх хугацаа болоогүй, болц гүйцээгүй үед самар түүхгүй байхыг анхааруулж байна. Мөн иргэдээс байгаль орчны эсрэг зөрчлийн …

  • 15 August

    Энэ сарын 26-аас зах худалдааны төвүүдийн чиглэлд 105 автобусыг нэмэлтээр нийтийн тээврийн үйлчилгээнд явуулна

    Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 126 чиглэлд 1069 автобус нийтийн тээвэрт үйлчилж байна. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор зорчих хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул наймдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн дээрх 126 чиглэлд 110 автобусыг нэмэлтээр үйлчилгээнд явуулна. Ингэснээр өдөрт 1200 автобус иргэдэд үйлчилнэ. Мөн томоохон зах худалдааны төвүүд рүү зорчих урсгал нэмэгдэж байна. Тиймээс зах худалдааны төвүүдийн чиглэлд наймдугаар сарын 26-ны өдрөөс …

  • 15 August

    Эрдэнэтолгой орчмын ус зайлуулах шугам хоолойг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр шинээр хийхээр боллоо

    Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, 065 дугаар цэргийн ангийн ойролцоо гурван байршилд усны ундарга шинээр үүссэн. Улмаар Шархад буюу Эрдэнэтолгой гудамжны уулзвараас Газарчин дээд сургууль хүртэлх авто зам дагуу ус тогтож, авто замд эвдрэл үүсээд буй. Уг асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхантай хамт дээрх байршилд ажиллалаа. Дээрх авто замын засвар шинэчлэлтийн ажлын тендерийг …