naraa

August, 2024

  • 20 August

    Словени Улсын Ерөнхийлөгч Др. Наташа Пирц Мусарт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бараалхав

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусарт бараалхлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Словени Улс нь манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь чухал түнш болохыг онцлоод хоёр орны хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлж, дараагийн 30 жилд нийгэм, эдийн засгийн олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг …

  • 20 August

    Л.Хосбаяр: Монголын старт-апууд Японы технологийн салбарынхантай хамтрах боломж нээгдэж байна

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Монгол Японы бизнес, инновацын форум болж байна. Энэ форумын хамгийн эхэнд эрэмбэлэх зорилго юу вэ? -Энэ удаагийн Монгол-Японы форумыг Нийслэлийн Бизнес, инновацын газар, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-тай хамтран зохион байгуулж байна. Япон бол манай улсын хамгийн том хандивлагчдын нэг байсан. Одоо бол …

  • 20 August

    Н.Учрал: Залуусын хөгжлийг дэмжих хамтын ажиллагааг өргөжүүлнэ

    ЗГХЭГ-ын дарга, Азийн Улс төрийн намуудын олон улсын залуучуудын байгууллагын тэргүүн Н.Учрал өнөөдөр (2024.08.20) Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын  дарга Чүнг И-Ёныг хүлээн авч уулзав. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Эмэгтэйчүүдийн жигүүрийн VIII хуралдаан 2024 оны 8-р сарын 18-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсаныг тэмдэглэж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, …

  • 20 August

    Л.Энх-Амгалан: Хууль бус үйлдлийг таслан зогсооход онцгой анхаарна

    Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2024.08.20/Хөдөлмөрийн хувийн биржүүдийн нөхцөл байдалтай  танилцлаа. Арөбайт инлёг ХХК-ийн цагийн ажлын биржүүд өдөрт 600 гаруй иргэнийг ажилд зуучилдаг. 2018 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж, нийслэлд 11 салбар агенттай болсон тус биржийн Баянгол дүүргийн салбарт өглөө 7 цагт очиход ажил хэдийнээ эхэлсэн байлаа. Цагийн ажлын хөдөлмөрийн биржээр оюутан сурагч, ахмад настнууд, бүтэн цагийн ажил …

  • 20 August

    Газрын тос боловсруулах үйлдвэрийн явц, тулгамдаж буй асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна

    Бүгд Найрамдах Энэтхэг Улсын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг удирдлага, салбар дундын зохицуулалтаар хангаж, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг урагшлуулахад салбар хоорондын уялдааг хангаж, шат дамжлага багатайгаар, шуурхай явуулах нөхцөлийг бүрдүүлж, төр засгаас гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх …

  • 20 August

    Монгол, Словенийн харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд  төрийн айлчлал хийж байна. Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн “Монгол, Словенийн Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа. “МОНГОЛ, СЛОВЕНИЙН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ” Төрийн тэргүүн нар энх тайван, аюулгүй байдлыг хангах, тогтвортой хөгжлийг цогцлоох, уур амьсгалын зохистой байдал, хүн бүрийн эрхийг …

  • 20 August

    Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд  төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Төрийн тэргүүн нар хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг ардчиллын үнэт зүйлд суурилсан 30 …

  • 20 August

    Баян-Өлгий аймагт улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

    Баян-Өлгий аймагт улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан ХӨСҮТ-ийн тандалтын баг тус аймагт ажиллаж байна. Эрүүл мэндийн сайдын А/344 тоот тушаалын дагуу Баян-Өлгий аймагт улаанбурханы эсрэг дархлаажуулалтыг нэмэлтээр шуурхай зохион байгуулах, хам шинжийн тандалтыг идэвхжүүлэх, эмнэлзүйн чиглэлээр эмнэлгийн үүднээс оношлон илрүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна. Иргэд, эцэг эх, асран хамгаалагчдад амны хаалт зүүх, гараа бохирдсон тохиолдол бүрд …

  • 20 August

    Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд  төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа П.Мусар, нөхөр Др. Алеш Мусар нарыг Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал …

  • 20 August

    Г.Золбоо: Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өрийн үндсэн төлбөрийг хэрхэн төлөх тухай тусгайлсан заалт оруулсан

    Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудад өөрчлөлт орох хуулийн төсөл УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэж байгаатай холбогдуулан Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоотой ярилцлаа. -Ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Үүнд төсвийн тусгай шаардлага буюу төсвийн дүрэм гэж юу болох талаар гишүүд ярьж байсан. Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юу. Улс орнууд хэрхэн хэрэгжүүлдэг вэ? …

  • 20 August

    Хамтарсан ЗГ: Гэр хороололд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барьсан өрхөд 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

    “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ хэлэлцэж байна. Ингэхдээ 2024 оны УИХ-ын сонгуулиар парламентад суудал авсан Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, ХҮН намын сонгуулийн мөрийн хөтөлбөр дэх нийтлэг зорилтуудыг тусгасан талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон байдаг. Тэгвэл хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан онцлох заалтуудыг хүргэе. -Нэг хүнд …

  • 20 August

    Н.Наранцэцэг: Сонгогчдын нэрийн жагсаалтаас өөрийн мэдээллээс гадна санал авах байрныхаа хаягийг мэдэх боломжтой

    Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт, иргэний шилжилт хөдөлгөөний талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Н.Наранцэцэгтэй ярилцлаа. –Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим санд байршуулсан. Цахим сан дахь сонгогчдын мэдээлэл Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үеийнхээс юугаараа өөр вэ? – …

  • 20 August

    Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар, нөхөр Др. Алеш Мусарын хамт төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар, нөхөр Др. Алеш Мусар болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Словени Улсаас Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд …

  • 19 August

    Бүтээн байгуулалтын төслүүдэд ажиллах мэргэжилтнүүдийг БНХАУ-д бэлтгэнэ

    Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Жан Мүшиньтэй  уулзлаа. Уулзалтаар талууд Улаанбаатар хотод нэн шаардлагатай мэргэжлийн хүний нөөцийг БНХАУ-д бэлтгэх талаар санал солилцсон юм. Улмаар Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд хамтран ажиллах, БНХАУ-ын хотуудын хот төлөвлөлтийн чиглэлээр туршлага судлах, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдыг тус улсын их, дээд сургуульд тэтгэлгээр суралцуулахаар тохиролцлоо. …

  • 19 August

    Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Улаанбаатарт болно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, НҮБ-тай хамтран Улаанбаатар хотноо 8 дугаар сарын 22–23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нар хэвлэлд …