“КАНВОН 2024” залуучуудын өвлийн олимпын наадам өнөөдөр 20:00 цагаас албан ёсоор нээлтээ хийнэ. Олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох залуу тамирчдын бэлтгэл сургуулилттай ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, “Канвон-2024” наадмын Монголын багийн ахлагч, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг нар танилцан, төрийн далбаагаа гардуулан өгч, амжилт хүслээ. Наадамд 80 орны 1900 гаруй тамирчин спортын 15 төрөлд 81 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд …
naraa
January, 2024
-
19 January
Ц. Батсайхан: “Сэтгэлийн гэгээ хань”, “Увсын хүүхнүүд” дуугаа эхнэртээ зориулан дуулсан
“Өглөөний зочин” булангийн энэ удаагийн дугаарт Увс аймгийн Ойрад хөгжимт жүжгийн театрын дуучин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Батсайхан уригдан оролцлоо. Дуучин Ц.Батсайхан өнгөрсөн оны 11-р сард Соёлын тэргүүний ажилтан У.Баатар, жүжигчин Нямкатай хамтран дуулсан “Увсын хүүхнүүд” уран бүтээлээ сонсогчдын хүртээл болгосон билээ. Тэрээр ирэх гуравдугаар сард Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Увсын хүүхнүүд” уран бүтээлийн хамтарсан тоглолтоо хийхээр төлөвлөж, …
-
19 January
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр “GoMongolia” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа
Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалт амжилттай үргэлжилж байна. Монгол Улс 2024 онд “GoMongolia” уриан дор аялал жуулчлалыг идэвхжүүлэхээ албан ёсоор зарласан. Үүнтэй холбогдуулж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын томоохон зочид, оролцогчдыг хамруулсан арга хэмжээг 2024 оны нэгдүгээр сарын 18-нд Давос хотод зохион байгууллаа. “Go mongolia” брэндийн ач холбогдол, өнгөрсөн онд зохион …
-
19 January
Зүүн бүсийн өвлийн “МӨНГӨН ХЭРЛЭН-2024“ наадам ирэх амралтын өдрүүдэд болно
Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар хамтран энэ сарын 20, 21-ний өдрүүдэд “МӨНГӨН ХЭРЛЭН-2024″ зүүн бүсийн өвлийн наадмыг зохион байгуулах гэж байна. Өвлийн наадам Дорнод аймгийн Хэрлэн сум, “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд болно. Хөтөлбөртэй танилцана уу…
-
19 January
Парламентын хяналт, шалгалтын хүчтэй тогтолцоо бүрдсэнийг УИХ-ын дарга онцолж байна
УИХ-ын 8 дахь удаагийн намрын “отгон” чуулган өндөрлөлөө. Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад 6 сар үлдэж байна. Намрын чуулганыг хааж хэлсэн УИХ-ын дарга Г.Занданшатарын шинэтгэлийн чуулган болсон хэмээн онцоллоо. Шинэтгэлийн чуулган гэж нэрлэх хэд хэдэн шалтгаан бий ажээ. Нэгдүгээрт, “3D” буюу ардчилсан, ард иргэдтэйгээ зөвлөлдөг, цахим парламент байх зорилтоо хэрэгжүүлж ажилласан гээд ард түмний засаглах эрхийг хангахад дэвшил гарсан …
-
19 January
Л.Оюун-Эрдэнэ:Монгол Улс олон улсын сайн засаглалын туршлагаас суралцахыг эрхэмлэдэг
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтын үеэр Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйртэй 2024 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхийн нөлөө бүхий улстөрчтэй уулзаж, санал солилцож буйдаа баяртай байна гээд Тони Блэйр гурван удаа Монголд зочилж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай уулзаж байсан …
-
18 January
Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлт өрх бүрийн хаалгаар орох ёстой
УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагаа өндөрлөлөө. Макро эдийн засгийн үзүүлэлт сайжирч байгаа амжилтыг УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглээд “Эдийн засгийн өсөлт тоон үзүүлэлт төдийгөөр хязгаарлагдаж болохгүй. Энэ өсөлт айлын хаалгаар орох ёстой”-г санууллаа. Монгол Улсын экспорт түүхэндээ анх удаа 15.2 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Гадаад валютын нөөц 5.0 тэрбум ам.долларт хүрч, …
-
18 January
Д.Цогтбаатар: УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл асуудлыг хэлэлцэх эсэхийг шийддэг, энэ журам үйлчилсэн, УИХ-ын дарга дангаараа өөрчлөх боломжгүй
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулаад байгаа. Хойшлуулах шийдвэрийг парламентад суудалтай намуудын удирдлага зөвшилцөж гаргасан болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар тодотгоод, иргэдээс ирсэн өргөдөл, албан бичгүүдийг харгалзсан гэж мэдэгдсэн. Нийгмийн сүлжээнд өрнөж буй хэлэлцүүлэг, мэдээллүүдтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар дараах байр суурийг илэрхийлжээ. “Комментуудыг хараад байхад энэ хүн өөрөө л хойшлуулчихдаг юм шиг …
-
18 January
“Дэлхийн залуучуудын наадам”-д Монгол Улсын 100 залуу оролцоно
Дэлхийн залуучуудын наадам гуравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Оросын холбооны улсын Сочи хотод зохион байгуулагдана. Тэгвэл тус наадмын сонгон шалгаруулалтад Монгол Улсын манлайлагч 100 залуу тэнцэж наадамд оролцох эрхээ авчээ. Өнөөдөр Монголын Залуучуудын Холбооноос Дэлхийн залуучуудын наадамд эх орноо төлөөлөн оролцох салбар бүрийн төлөөлөл болсон манлайлагч залуучуудтай уулзалт зохион байгуулж наадмын талаарх мэдээллийг өглөө.
-
18 January
Г.Занданшатар:Хулгай луйвар тав алхахгүй баригдах ил тод, хариуцлагатай засаглал бүрдэж байна
Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган өчигдөр өндөрлөлөө. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганыг хааж хэлсэн үгэндээ засаглалын гажуудлыг арилгах, хулгайч, хууль зөрчигчдийг илрүүлэн, шүүн шийтгэх их өөрчлөлтөд тэмүүлсэн хөдөлгөөн идэвхэжсэн цаг үед явааг онцлоод, иргэдийг бухимдуулж буй гурван зүйлийн нэг нь шударга бус байдалд хариуцлага тооцох явдал гэдгийг судалгааны дүн харуулсан гэв. Тэрээр, ард түмнийхээ боломжийг хулгайлдаг авлига, албан …
-
18 January
2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа
Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, төвлөрлийг сааруулах, түгжрэл, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, Улаанбаатар хотод мөрдөх стандарт, дүрэм, журмыг шинэчлэх, дэд төвүүдэд хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, дэд бүтэц, тохижилтын төсөл, хөтөлбөрт дэмжлэг үзүүлж, иргэдийн ажиллаж …
-
18 January
Г.Занданшатар:Авлига, албан тушаалын гэмт хэрэг, баялгийн хулгайн бусармаг үйлдлүүд илчлэгдэж байгаа ч хариуцлага тооцохгүй байна гэж иргэд бухимдаж байна
Монгол Улсын Их хурлын 2023 оны намрын ээлжит чуулганыг хааж, Улсын Их хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе. УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулиар бүрдсэн парламент намрын “отгон” чуулганаа өндөрлүүлж байна. Энэ удаагийн чуулган Үндсэн хуульд заасны дагуу ажлын 75 хоног хуралдаж, 224 хууль, Улсын Их Хурлын 62 тогтоол баталлаа. Бүхэлдээ энэ удаагийн чуулганыг шинэтгэлийн чуулган болсон хэмээн дүгнэж болно. Ард түмний төлөөллийн байгууллага Улсын Их Хурал ард …
-
18 January
ЗУРХАЙ: Үс шинээр засуулахад сайн өдөр
Аргын тооллын 2024 оны нэгдүгээр сарын 18. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 08. Бархасвадь гараг. Шийдэм одтой, хоёр хар мэнгэтэй цагаагчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 35 минутад мандан, 17 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, …
-
18 January
Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгорын нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, хаагдаж болзошгүйг анхааруулж байна. 2024 оны нэгдүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх …
-
17 January
Олон улсын мөсөн урлаачдын тэмцээнд Монголын уран бүтээлчид хоёрдугаар байр эзэллээ
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд “МАЗААЛАЙ” мөсөн хотхоныг бүтээн байгуулж, Монгол Улсад анх удаа “Save MAZAALAI” олон Улсын мөсөн урлаачдын тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд ОХУ, БНХАУ, Тайван, Франц, Америк болон Монголын уран бүтээлчид оролцож, 12 мөсөн сийлбэрийг өөрсдийн уран сэтгэмжийн хүрээнд хийсэн ба өнөөдөр дүнгээ гаргалаа. Нэгдүгээр байрт:-Франц Улсын баг Хоёрдугаар байрт:Монгол Улсын баг Гуравдугаар байрт: Бүгд найрамдах Саха …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл