naraa

December, 2023

  • 1 December

    Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аянд ГБХЗХГ-ын хамт олон нэгдлээ

    Жендэрийн үндэсний хорооноос “Хүндлэл хамгийн тод гэрэл” уриатайгаар зохион байгуулж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамт олон нэгдэж байна. Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү аяны зорилго …

November, 2023

  • 29 November

    Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаан боллоо

    Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Зөвлөлийн дөрөвдүгээр хуралдаан 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хуралдаж 7 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар: -“Дүүргийн 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай” “Дүүргийн Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2024 оны төлөвлөгөө батлах тухай” -“Дүүргийн 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” -“Дүүргийн 2023 оны төсөвт нэмэлт өөрчлөлт …

  • 29 November

    Сүхбаатар дүүргийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

    Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн идэвх санаачлагыг өрнүүлэх зорилгоор шатар сонирхогчдын дүүргийн аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 11 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд дүүргийн иргэний танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд рейтинг нь эрэгтэй 2000, эмэгтэй 1800-аас дээш гараагүй, шатрын …

  • 29 November

    Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас тусгай хэрэгцээт иргэддээ зориулан өдөрлөг зохион байгуулав

    НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарласан байдаг. Энэ өдрийг бий болгосон гол зорилго нь хүний эрхийг тэгш сахих мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн амьдралд тэгш эрхтэйгээр оролцуулах явдал юм. Энэхүү өдрийн хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас  “Тод оймс” Монгол брэндтэй хамтран үйлдвэртэй танилцах өдөрлөгийг амжилттай зохион …

  • 27 November

    Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа 2024 оны төсвийн төслийг өргөн барилаа

    Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа өнөөдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Энхболдод “Дүүргийн 2024 оны төсвийн төсөл”-ийг өргөн барилаа. Мөн “Дүүргийн 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт”, “Дүүргийн 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө”, ”Дүүргийн 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”, “Дүүргийн 2023 оны төсөвт  өөрчлөлт оруулах тухай” болон “Дүүргийн Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний биелэлт, 2024 оны төлөвлөгөө”-ний төслийн хамт …

  • 27 November

    Нефтийн бүтээгдэхүүнийг хилээр орж ирсэн даруйд нь шуурхай тээвэрлэж байна

    Нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг хэрхэн зохион байгуулж байгаа талаар “УБТЗ” ХНН-ээс тодруулж асуухад дараах хариултыг өглөө. “Улаанбаатар төмөр зам” ХНН нийгмийн хариуцлагын хүрээнд нефтийн бүтээгдэхүүн, дулааны цахилгааны станцуудын нүүрс зэрэг улс орны аюулгүй байдал, нийгэм эдийн засагт чухал үүрэгтэй тээврийг тасралтгүй шуурхай зохион байгуулахад онцгой анхааран ажилладаг. Энэ хүрээнд ОХУ болон БНХАУ-аас импортоор орж ирж буй нефтийн бүтээгдэхүүнийг хилээр орж ирсэн …

  • 25 November

    Өсвөр үеийнхний хөгжил, оролцоог бодитоор дэмжих зорилготой “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн нээлт боллоо

    “Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн нээлт өнөөдөр (2023.11.25) Төрийн ордонд боллоо. Хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2021 оноос эхэлсэн бөгөөд энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байна. “Өсвөрийн парламент 2023” хөтөлбөр энэ жил “Эрүүл орчин – Эрүүл хүүхэд” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм. Хөтөлбөрийн бүртгэлийг 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд үндэсний хэмжээнд зарлаж, 700 гаруй сурагч орчны эрүүл мэндийн талаар эсээ …

  • 24 November

    “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн арга хэмжээ Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт эхэллээ

    “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрт хамрагдахаар 760  гаруй сурагч бүртгүүлснээс 150 сурагч шалгарсан. Оролцогч хүүхдүүд өнөөдөр Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт хөтөлбөрийн чиглүүлэх сургалтад хамрагдаж эхэллээ. “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийг “Эрүүл орчин-Эрүүл хүүхэд” сэдвийн хүрээнд 2023 оны 11-р сараас 2024 оны 6-р сарын хооронд зохион байгуулах юм. Хөтөлбөрийн оролцогч хүүхдүүд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилго, орчны эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маягаас гадна парламентын …

  • 23 November

    “УБТЗ” ХНН: Энэ онд Замын-Үүдийн боомтоор 15 сая тонн ачаа тээвэрлэсэн

    2023 онд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ачаа тээврийн хэмжээ тасралтгүй өсөн нэмэгдсэн дүнтэй байна. 2023 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар “Улаанбаатар төмөр зам” ХНН 28.2 сая тонн ачаа тээвэрлээд байгаа нь хамгийн их ачаа тээж түүхэн амжилт тогтоосон 2021 оны мөн үетэй харьцуулахад 1.8 сая тонноор илүү байна. Энэ нь УБТЗ-ын зүгээс Замын-Үүд – Эрээн боомтын галт тэрэг солилцоог …

  • 22 November

    “УБТЗ” ХНН: Тээврийн хэмжээ өсөж, ачилтын захиалга огцом нэмэгдэж байна

    Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон цемент тээвэрлэдэг битүү вагоны хангалтын талаар “Улаанбаатар төмөр зам”-аас тодрууллаа. -Монгол Улсын стратегийн нэн шаардлагатай өргөн хэрэглээний ачаа бараа, улирлын чанартай барилгын материал, гурилын үйлдвэрүүдийн ургац тээвэр, үр тариа, экспортын рапс, хивэг, дулааны цахилгаан станцуудын нүүрс, импортын ачааны шилжүүлэн ачилтын тээвэрт “Улаанбаатар төмөр зам”-ын эзэмшлийн хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглан тээвэрлэлтийг зохион байгуулж байна. Тухайлбал, “Улаанбаатар …

  • 20 November

    Олон улсын урлаг, спортын тэмцээн, уралдаанд амжилт гаргасан хүүхдүүдийг шагналаа

    Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг олон улс, тив, дэлхийн урлаг, спортын тэмцээн, уралдаанд амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулахад зарцуулахаар журамласан байдаг. Энэхүү журмын хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж, Олон улс, тив, дэлхийн урлаг, спортын тэмцээн, уралдаанд амжилт гаргасан 91 хүүхдэд 191 сая төгрөгийн мөнгөн шагнал олгож, БАТЛАМЖ гардууллаа. Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжилтээр дэмжих; …

  • 16 November

    СБД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс замын цагдаагийн хэлтэст техник хэрэгсэл гардуулан өглөө

    Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс иргэдийг зам тээврийн зөрчил, осол эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тэдний аюулгүй байдлыг хангах зорилгоор согтуурал тандах багаж болон холбоо мэдээллийн хэрэгслийг дэд хурандаа М.Эрхэмбилэг даргатай Замын цагдаагийн хэлтсийн хамт олонд гардуулан өглөө. Энэ үеэр дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Энхболд “БНСУ-д үйлдвэрлэсэн мэдрэх чадвар өндөр, 2-3 секундэд хэмжиж мэдээлдэг хамгийн …

  • 14 November

    “Хүүхэд хамгаалалд ахмадын оролцоо” сэдэвт 3 өдрийн сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

    “Хүүхэд хамгаалалд ахмадын оролцоо” сэдэвт 3 өдрийн сургалт, хэлэлцүүлэгт Монголын хүүхдийн байгууллагад ажиллаж байсан 60 гаруй ахмадууд хот, хөдөөгөөс оролцож, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр төрөөс баримталж буй бодлого үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчны шинэчлэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь хэсгийн хэрэгжилтийг хангахад ахмад ажилтны оролцоо, хамтын ажиллагааны талаар нэгдсэн ойлголт, мэдээлэл авч санал солилцлоо. Мөн тэд дараах сэдвийн хүрээнд …

  • 10 November

    Б.Эрдэнэбулган: Дүүргүүдэд төсвийг шударга, тэгш хуваарилах шаардлагатай

    Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг НИТХ-ын даргад энэ сарын 2-ны өдөр өргөн барьсан. Энэ талаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэбулгантай ярилцлаа. -Нийслэл энэ оныхоо төсвийг тодотгохоор болж байна. Сар хүрэхгүй хугацааны дараа нийслэл ирэх оныхоо төсвийг батлах гэж байгаа. Тэгвэл энэ оны төсвийг тодотгох зайлшгүй шаардлага бий юу? -Нийслэл энэ оны төсвийг гурав дахь удаагаа …

  • 7 November

    “Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форум амжилттай зохион байгуулагдлаа

    Монгол Улсын тээврийн салбарын хөгжил, бүс нутгийн олон улсын тээвэр, логистикийн хөгжилд хувь нэмэр оруулж, түлхэц үзүүлэх зорилго бүхий уг арга хэмжээ өнөөдөр /2023.11.07/-ны өдөр “RAILWAY MONGOLIA 2023” төмөр замын салбар хуралдаанаар үргэлжиллээ. Арга хэмжээг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж, хэлсэн үгэндээ “Улсын Их Хурлаар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Төрөөс төмөр замын тээврийн талаар …