Эмэгтэйчүүдийн сэтгэлийг зовоодог зүйл бол яах аргагүй таргалалт, төрөлтөөс үүссэн язралтын сорви юм. Янз бүрийн үнэтэй тос хэрэглэж гоо сайхныг зорилгүйгээр гэртээ арилгах боломж байдаг гэнэ. Эдгээрийн туршаад үзэж яагаад болохгүй гэж? 1.Сахар Сахарыг байгалийн гуужуулагч болгон ашиглаж болохоос гадна гэрийн аргаар язралтыг арилгахад нөлөө үзүүлдэг. Цайны халбага сахарыг хэдэн дусал нимбэгний шүүс эсвэл алмонд самарын тостой хольж язарсан хэсэгт түрхэнэ. …
virtual
June, 2015
-
12 June
17 сая төгрөг хуурамчаар үйлдсэн этгээдүүдийг барьжээ
17 сая төгрөгийг хуурамчаар үйлдсэн У, Г нарыг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлэн, шалгаж эхэлжээ. Мөрдөн байцаалтын явцад тэд төгрөгийг хуурамчаар үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөд байгаа бөгөөд сүүлийн 2-3 жилд хуурамч мөнгийг гүйлгээнд гаргаж байсан байна. Тэд өндөр зэрэглэлийн хувилагч машин ашиглан ихэвчлэн 10, 20 мянгатын дэвсгэртийг бичгийн цаасан дээр тааруулж хувилаад, галограмм, дардас зэргийг саатай үзэг, …
-
12 June
12 хүнийг үерээс аварчээ
Энэ сарын 9-нд Өмнөговь аймгийн зарим сумдын нутагт их хэмжээний хур тунадас орж, гамшгийн хэмжээнд хүрсэн талаар бид өчигдөр мэдээлсэн. Байгалийн гамшигт хүн эрсдээгүй ч аймгийн Онцгой байдлын аврагчид Баяндалай сумын нутагт фургон машинтай 10 том хүн, хоёр хүүхэд усанд живэх аюулд өртөөд байсныг аварсан байна. Түүнчлэн урьдчилсан байдлаар 7 сая төгрөгийн хохирол учирсан гэх дүн мэдээлэл байгаа бөгөөд аймгийн Засаг …
-
12 June
Клиник үхлээс сэрэгчдийн сонин түүх
Эрдэмтэдийн тайлбарлаж буйгаар энэхүү үхэл нь цаг хугацааныхаа хувьд хоёр янз байдаг гэнэ. Эхний клиник үхэл нь 5-6 минут үргэлжилдэг бөгөөд энэхүү хугацаанд тархи амьдрах чадвараа хадгалж байдаг байна. Тиймээс энэ үед хүнийг буцаан амилуулж болох нь олон ч туршлагаар батлагдсан аж. Харин хоёр дахь нь дээрх хугацаанаас илүү олон цагаар үргэлжилдэг тохиолдол юм. Энэхүү үхлийг өөрийн биеэр мэдэрсэн хүмүүсийн яриа …
-
12 June
Жимс, жимсгэний салбарын судлаачид хуралдаж байна
Өнөөдөр ХХААЯ, Монголын чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо хамтран “Жимс, жимсгэнэ судлал” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт Монгол орны жимс, жимсгэний салбарт судалгаа хийдэг бүх эрдэм шинжилгээний байгууллагууд, Чацарганы кластерын санаачлага төсөл түүнчлэн тариалалт эрхэлдэг аж ахуй нэгжүүд гээд нийт 80-аад хүн оролцож байна. Хэлэлцүүлгээр тус салбар үүсч хөгжөөд 60-аад жил болж байгаа ч гэсэн 1990-ээд оноос хойш энэ талын …
-
12 June
Малын удмын үндэсний сангийн цогцолборын эхний ээлж 9 дүгээр сарын 20-нд ашиглалтад орно
Зохиомол үржүүлгээр төрсөн тугалнууд илүү “царайлаг” Хилэн хар, ягаан гэмээр орог саарал, эсвэл хамба хилэн шиг бор тугалнууд тугалын хашаан дотроосоо гарахын түүс болон эгдүүтэй мөөрөлдөнө. Оройн саалийн цаг болж, ээжүүд нь дэргэд нь шахам ирчихээд байхад хөхөө хөхөж чадахгүй байгаадаа бухимдаж аашилж байгаа нь энэ. Гуравхан хоногийн өмнө төрсөн гэхэд өнгө нь гүн, нүд нь ч тунгалаг, бас ч …
-
12 June
Twitter-ийн гүйцэтгэх захирал огцорлоо
Twitter компанийн тэргүүн Дик Костоло гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорсон талаар төлөөлөгч нь мэдэгдлээ. Олон нийтийн мессеж үйлчилгээ үзүүлэгч тус компанийг хамтран үүсгэн байгуулагч болох Жэк Доурси нь долдугаар сарын 1 хүртэл буюу орлох албан тушаалтныг томилтол түр үүрэг гүйцэтгэгчээр ажиллахаар болжээ. Ноён Костоло нь тус пүүсийн хэрэглэгчдийн тоо өсч байгаад сэтгэл дундуур байгаа хөрөнгө оруулагчдын зүгээс ихээхэн шүүмжлэлтэй тулгараад …
-
12 June
“Сайн ах” Х.Тэмүүжин ажлаа өгөхдөө сандал, ширээгээ эвдлээд явсан гэв үү
Хуулийн салбарт шинэчлэл хийх гэж эхлээд Х.Тэмүүжингийн “бөгс ухах” хэлц хэрэглэх нь ихэсч, өөрөөсөө бусад улстөрч рүү дайрч эхлэв. Энэ дайралтад нам нэгтнүүд нь ч багтаад буйг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр сонслоо. Тэр тусмаа сонгогчид чихээ халууцуулан байж өнөөх л “бөгс”-тэй шүүмжлэлийг сонсох нь доромжлол гэлтэй. Дээрх үйлдлээс нь харахад тэрбээр “Н.Алтанхуягийн Засгийн газрыг халаагаа өгөх босгон дээр буюу …
-
12 June
УИХ-ын дарга эрдэм шинжилгээ, түүхийн бүтээлийн нээлтэнд оролцов
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.06.12/ “Эх орны төлөө цохилох зүрх” эрдэм шинжилгээ, түүхийн бүтээлийн нээлтийн ёслолд оролцлоо. Монгол Улсын цэргийн эрдэмтэд өргөн бүрэлдэхүүнээр ажиллан баримтад тулгуурлан зэвсэгт хүчний 1946-2014 оны түүхийг эмхэтгэсэн эрдэм шинжилгээ, судалгааны тус номыг бүтээх санаачилгыг УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр гаргажээ. Тэрээр дэлхийн II дайны дараагаас 1990-ээд …
-
12 June
НАМЗХ-ны залуус Г.Тэмүүлэнг эрэн сурвалжилж байна
НАМЗХ-ны их хурал энэ сарын 20-ны өдөр болох гэж байгаа билээ. Тус холбооны залуус үзэл бодол, үнэт зүйлийн хувьд зөрчилтэй байгаа нь нэгэнт тодорхой болсон. Харин тэд асуудлыг хэрхэн шийдэх нь сонин байгаа юм. Гэхдээ тус холбооны их хурал эхлэхээс өмнө нэг том асуудал үүсчээ. НАМЗХ-ны зарим удирдлагууд сонгогдох насны доод хязгаарыг 35 байсныг 40 болгох санаачилга гаргаад байгааг бусад …
-
12 June
Дээд албан тушаалтныг авилгын хэргээр яллажээ
Хятадын аюулгүйн албаны дээд удирдлага асан Жоу Ёнканыг авилгын хэрэгт буруутган, бүх насаар нь шоронд хорих ял ногдуулсан байна. Ингэснээр Жоу Ёнкан нь Коммунист намын дэглэмийн дор авилгын хэрэгт холбогдсон Хятадын хамгийн өндөр албан тушаалтнаар нэрлэгдэж байгаа юм. Түүнийг хээл хахууль авч, эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсын нууц мэдээллийг санаатайгаар задруулсан зэрэг хэрэгт буруутгасныг Хятадын албан ёсны Сынхуа агентлаг дамжууллаа. …
-
12 June
Монгол Улсын Ерөнхийлөгч Европын парламентад айлчлаад эх орондоо ирэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Парламентын Ерөнхийлөгч Мартин Щульцийн урилгаар 2015 оны 6 дугаар сарын 8-10-нд Европын Парламентад албан ёсны айлчлал хийгээд өчигдөр эх орондоо ирлээ. Европын Парламент нь Францын Страсбург хотноо байрладаг бөгөөд Европын Холбооны гишүүн 28 орноос сонгогдсон 751 гишүүнтэй хууль тогтоох дээд байгууллага юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалынхаа хүрээнд Европын Парламентын хүндэтгэлийн нэгдсэн хуралдаанд Монголын ардчиллын сэдвээр үг …
-
12 June
Захиргааны ерөнхий хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Захиргааны ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хийж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ. Ингээд уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
-
12 June
Мерс өвчин тэмээнээс гаралтай байж болзошгүй
Дөрвөөс доош насны тэмээнээс Мерс өвчин гаралтай байж болзошгүй гэсэн шинэ таамгийг мэргэжилтнүүд дэвшүүлжээ. Олон улсын багийнхан Мерс өвчний гарал үүсэл, шалтгааныг олохоор ажиллаж байгаа бөгөөд 800 гаруй нэг бөхт тэмээнд халдварын шинж илэрснийг судалсан байна. Халдвар тээж байгаа тэмээнүүдийн 90 орчим хувь нь хоёр настай байгаа ба нас бие гүйцсэнээс илүү ботгонуудын дунд тархалт их байгааг мэргэжилтнүүд тогтоожээ. Тэд …
-
12 June
Цэцэг төвийн уулзварыг 12 цагаар хаана
Энхтайвны өргөн чөлөөнд хийгдэж байгаа олон жилийн насжилттай 3А,Б магистраль шугамыг Ф600/500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Цэцэг төвийн 4 замын уулзварын голд байгаа дулааны худагт дулааны шугамын үл хөдлөх тулгуурыг суурилуулахтай холбогдуулан автозамын хөдөлгөөнийг 2015 оны 06 дугаар сарын 12-ны 20:00 цагаас 06 дугаар сарын 13-ны 08:00 цаг хүртэл хааж, 12 цагийн хугацаанд худгийн ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөжээ гэж нийслэлийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл