virtual

January, 2014

  • 28 January

    Яам, агентлагийн дэргэдэх сангууд “маш нууц” байна

    Төсвийн хөрөнгөнөөс санхүүждэг Засгийн газрын тусгай сангуудаас гадна яам, агентлагийн дэргэд нууцлаг гэж болохоор сангууд байна. Эдгээр сангийн үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, зарцуулалтын тухай мэдээлэл хаана ч алга. Жишээлбэл Гаалийн ерөнхий газрын дэргэд Гаалийн хөгжлийн сан гэж байдаг, бизнес эрхлэгчид гаальтай холбоотой зарим төлбөр хураамжийг түүнд тушаадаг тухай ярих нь бий. Энэ талаар хайж үзэхэд ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. …

  • 28 January

    Үргүйдлийн 30 орчим хувь нь эрэгтэйчүүдээс хамаардаг

     Хүүхэд гаргах боломжтой нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд тохиолддог түгээмэл өвчин буюу эмгэг бол үргүйдэл юм. Үргүйдэл гэдэг нь дор хаяж нэг жилийн хугацаанд ямар нэгэн жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл хэрэглэхгүйгээр бэлгийн тогтмол харилцаанд байсан боловч жирэмсэн болохгүй байгаа тохиолдлыг авч үздэг. Нийт гэрлэсэн хосуудын 10-15% нь үргүйдлийн асуудалтай байдаг бөгөөд үүний 30 орчим хувь нь эрэгтэйчүүдээс харин үлдсэн 70% нь …

  • 28 January

    НАМОХ-ны удирдах зөвлөл хуралдана

    Монгол Улсын ирээдүйн шилдэг боловсон хүчин, улс орны ирээдүйг тодорхойлогчид болох МАН-ын дэргэдэх хамгийн отгон байгууллага НАМОХ-ны удирдах зөвлөл өнөөдөр 18.00 цагаас хуралдаж чуулганыхаа товыг гаргах гэж байна. Өнгөрөгч хугацааны алдаа оноондоо дүгнэлт хийж, дотоодын шинэчлэлийг эхлүүлээд байгаа МАН-ын шинэчлэлийн буухиа ийнхүү үргэлжилж байгаа юм. Тус байгууллагын Бага хурал энэ сарын 23-ны өдөр хуралдаж, улмаар чуулганаа зарлан хуралдуулах товыг Удирдах …

  • 28 January

    Монгол охидыг Сайпан арал руу худалдаалах гэж байсан Америк иргэнийг баривчилжээ

    Эрүүгийн цагдаагийн газрын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээс АНУ-ын иргэн Маанао Патрик Иөрл /Maanao Patrick Earl/ гэгч нь Улаанбаатар хотын шөнийн цэнгээний газруудад тайчих үзүүлбэр үзүүлдэг монгол охидыг Номхон далайд орших Сайпан арал руу худалдаалах гэж байсныг илрүүлжээ. Эрүүгийн цагдаагийн газрынхан ТЕГ-ын Сөрөх тагнуулын газар, УМБГ-тай  хамтран энэ сарны 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрээс  сэжигтэн АНУ-ын …

  • 28 January

    Нэн ховор, эртний голын дельфин олджээ

    Бразилын “Улсын их сургууль”-ийн судлаачид болон оюутнууд Арагуайя голоос нэн ховор төрлийн голын дельфин олсон байна. Эдгээр дельфинүүд нь маш урт нарийн хошуутай бөгөөд шүдний бүтэц нь хүнийхтэй төстэй маш шигүү байрлалтай гэнэ. Одоогоор дельфинийг олдсон голых нь нэрээр “Арагуайя дельфин” хэмээн нэрлээд байгаа бөгөөд тун удахгүй ДНК-ааг нь шинжлэх гэж байгаа аж. Юутай ч эрдэмтдийн таамаглаж буйгаар дээрхи дельфинүүд …

  • 28 January

    Ипотекийн зээлд малчид хамрагдах боломж бүрдэж байна

    Монгол Улсын Хөдөө аж ахуйн бирж үйл ажиллагаагаа тогтмол явуулж эхэлсний ачаар малчид ипотекийн зээлд хамрагдах боломж бүрдлээ. Өнгөрсөн онд Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан 403.6 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн бөгөөд өмнө нь ийм хэмжээнийдалд гүйлгээ хийгдэж байсныг ийнхүү ил болгож, энэхүү гүйлгээнээс улсад тогтмол татвар авдаг болсон юм. Малчид биржээр дамжуулан түүхий эдээ арилжаалахын нэг гол давуу тал нь …

  • 28 January

    Сайншанд, Замын-Үүд чиглэлд том оврын автобус иргэдэд үйлчилдэг болно

    Дорноговь аймгийн төв Сайншанд болон Замын-Үүдийг холбосон 120 км хатуу хучилттай замыг түшиглэн Сайншанд-Замын-Үүд чиглэлд том оврын автобусаар иргэдэд үйлчлэхээр болжээ. Галт тэргээр зорчдог байсан эл чиглэлд автобус иргэдэд үйлчилснээр цаг хугацааг ихээхэн хэмнэх бөгөөд тус үйлчилгээг сар шинийн дараагаар эхлүүлэхээр болсон байна. Үйлчилгээнд 45-аас дээш хүний суудалтай, нийтийн тээврийн стандарт, шаардлага хангасан том оврын автобус гарах ажээ.

  • 28 January

    Татварын Ч.Гансүх нарын 13 хүнд холбогдох шүүх хурал хойшиллоо

    Татварын ерөнхий газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүх тэргүүтэй О.Бямбасүрэн, н.Энхбат, Т.Галмандах нарын 13 хүнд холбогдох хэргийг шүүх хурлыг хойшлууллаа. Шүүх хурлыг шүүгч Г.Буяннэмэх даргалж, өнөөдөр 10.00 цагийн үед эхэлсэн ч шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн зүгээс хурлын товыг хойшуулах хүсэлт тавьсны дагуу шүүх хурлыг хоёрдугаар сарын 17 хүртэл хойшлуулжээ. Ч.Гансүх нарт холбогдох хэргийг өмнө нь нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр нэмэлт …

  • 28 January

    Дахин төлөвлөлтийн гурван цэгт инженерийн шугам сүлжээний зураг төслийг нэг тэрбум 29.4 сая төгрөгөөр боловсруулна

    Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж буй хорооллуудын дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах ажлын жагсаалтыг холбогдох албанаас гаргажээ. Жагсаалтын дагуу гурван цэгт хийгдэх инженерийн шугам, сүлжээний зураг төслийг нэг тэрбум 29.4 сая төгрөгөөр боловсруулах юм байна. Энэхүү ажлын зураг төслийн ажилд шаардлагатай хөрөнгийг шинээр баригдах, шинэчлэх авто зам, инженерийн шугам сүлжээ, …

  • 28 January

    Сар шинийн барилдааны тасалбарыг битүүний өдөр худалдаална

    Билгийн тооллын ХҮII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан битүүнд буюу нэгдүгээр сарын 30-ны өдөр 14:00 цагаас  “Бөхийн өргөө”-нд болно. Сар шинийн барилдаанд зодоглох бөхчүүдийг нэгдүгээр сарын 29-нөөс эхлэн бүртгэх бол барилдааны тасалбарыг битүүний өдрийн 10.00 цагаас эхлэн “Бөхийн өргөө”-ний кассаар худалдах юм байна. Үнийн хувьд үзэгчдийн суудлын эхний …

  • 28 January

    Хэзээ ба хожмыг өгүүлэх Зангирмал үгс

    Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо болж өндөрлөсөн 31 дэх удаагийн “Болор цом” яруу найргийн наадамын цомын эзэн Л.Моломжамцын “Хэзээ ба хожмыг өгүүлэх Зангирмал үгс”  шүлгийг хүргэж байна. Тэрээр эл шүлгээрээ энэ жилийн яруу найргийн наадмын дээд шагналыг хүртсэн юм. Хэзээ ба хожмыг өгүүлэх Зангирмал үгс Хорвоо дээр би ирж байснаа ч санах шиг алсад тэмүүлэн буйгаа ч тунгаах шиг Хувьхан заяа тэнгэрээс …

  • 28 January

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

    – Улаанбаатар банкны 11 давхарын хурлын зааланд 09.45 цагаас Автобус, троллейбусны үнэ тарифын нэмэгдлийн талаар Нийслэлийн Тээврийн газраас мэдээлэл хийнэ. – 10.00 цагт ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл салбар яаман дээр Итали Улсад болсон олон улсын циркчдийн наадмаас алтан медаль авсан нугараачдыг хүлээн авч, талархал илэрхийлнэ. – Үндэсний мэдээллийн төвд 10.00 цагт Ц.Мөнхбаяр нарын асуудлаар ард түмний төлөөлөл Ерөнхийлөгчид хандах болсноо мэдэгдэж …

  • 28 January

    Ливэрпүүл Индонезийн нислэгийн компанитай хамтарна

    Ливэрпүүл клуб Ази тивд орших Индонезийн Гаруда нислэгийн компанитай хамтарч ажиллахаар гэрээнд гарын үсэг зуржээ. Хамтын ажиллагаа албан ёсоор 2014 оны 06 -р сарын 01 -ээс хэрэгжиж эхлэх бөгөөд тус компанийн нэр Ливэрпүүлийн бэлтгэлийн хувцаснаа байрших юм байна. Индонезийн үндэсний авиа компани болох Гарудтай 2012 оноос эхлэн хамтарч ажилласан бөгөөд улмаар өнгөрсөн зун Ливэрпүүл тус улсад айлчилж, аялан тоглолт хийсэн …