virtual

December, 2013

  • 11 December

    Үйлчлүүлэгчид өөрийн таашаалаар мөнгө төлдөг ресторан нээгджээ

    Хятадын Фужиан мужид үйлчлүүлэгчид нь өөрийн ташаалаар идсэн хоолныхоо мөнгийг төлдөг ресторан нээгджээ. Өнгөрсөн наймдугаар сараас хойш үйл ажиллагаагаа явуулж ирсэн тус хоолны газарт үйлчлүүлэгчдийн ихэнхи хувь нь идсэн хоолныхоо 20 хувьтай л тэнцэх мөнгийг төлдөг байна. Сар бүр 250 мянга гаруй юанийн алдагдалтай ажилладаг ч рестораны эзэн Луй Пенгфей энэ хагас буяны бизнесээ үргэлжлүүлсээр байх бодолтой байдаг аж. Учир …

  • 11 December

    Д.Сарангэрэл: АН-ыг муухай харагдуулъя гэвэл чимээгүйхэн инээх байлаа

    УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. МАН-ын гишүүд саяхан 21 аймаг, 9 дүүрэгт ажлаад ирлээ. Иргэд танай намыг сөрөг хүчнийхээ үүргийг сайн биелүүлж чадахгүй байна гэж нэлээд шүүмжилсэн гэж сонслоо?   Сөрөхийн тулд сөрөөд, эрх баригч АН-ыг муухай харагдуулъя гэх юм бол бид буруу зөрүү яваад байгааг нь засахгүй, ханцуйн дотроо чимээгүйхэн тэгж л байг гэчихээд инээгээд сууж байж …

  • 11 December

    Өлгий-Хашаатын даваа чиглэлийн 60 км зам ашиглалтанд орлоо

    “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд баригдсан Өлгий-Хашаатын даваа чиглэлийн 60 км хатуу хучилттай авто зам ашиглалтад оржээ. Монгол улсын Азийн авто замын сүлжээнд нэгдсэн А-2 чиглэлийн гол зам болох Улаанбайшинт-Өлгий-Ховд-Манхан-Алтай-Ярант чиглэлийн авто замын нэг хэсэг болсон замын нээлтэд Зам тээврийн дэд сайд Х.Ержан, аймгийн Засаг дарга Х.Дармен болон албаны бусад хүмүүс, гүйцэтгэгч компани, төсөл хэрэгжүүлэгч байгууллагын албаны …

  • 11 December

    Ирэх онд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж 1.045.310.310 мянган төгрөг төсөвлөжээ

     Монгол Улсын 2014 оны төсвийн хуулинд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийт 1.045.310.310 мянган төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгохоор төсөвлөсөн байна.Ингэснээр ирэх онд ахмад настанд зориулан 802.345.928.7 мянган төгрөг төсөвт суулгаснаар халамжийн тэтгэвэрт 4.475.5; ахмад настнуудад хөнгөлөлт үзүүлэхэд 17.882.3; ахмад настнуудын нийтийн тээврийн хөнгөлөлтөд 17.561.5; ахмад дайчдад олгох тэтгэмж 3.396.8; алдар цолтой ахмадуудад олгох хөнгөлөлт 2.983.2; тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэдийн …

  • 11 December

    Тэнгисийн ёроолоос цэвэр усны асар их нөөц олдов

    Эрдэмтэд тэнгисийн ёроо­лоос асар их хэмжээ­ний цэвэр ус олсон талаар шинжлэх ухааны “Nature” сэтгүүлд бичжээ. Тод­­­­­руулбал Австрали, Хя­тад, Хойд Америк, Өмнөд Афри­­­кийн эх газар дээр гарч ирсэн усны ёроолд 500 мянган шоо км бага зэр­­гийн давсархаг ус агуу­­­­лагдаж байгаа нь тог­­тоогдсон байна. Шинжлэх ухааны хү­рээ­­лэнгүүд, нефть хийн ком­­паниудын захиалгаар хий­­сэн олон тооны судал­гаанаас ийм үр дүн гарсан аж. Энэ ус …

  • 11 December

    Дэлхий дээрхи хамгийн том жигнэмэгэн байшин

    Техасын “Texas A&M Traditions” клубынхэн хамтран дэлхий дээрхи хамгийн том жигнэмэгэн байшин бүтээжээ. Нийт 39,201,8 ширхэг шоо дөрвөлжин жигнэмэг ашиглан барьсан тус байшин нь 60х42 фийт талбайг эзлэдэг аж. Байшинг барихад нийт 816 кг цөцгий, 7200 ширхэг өндөг, 3266 кг гурил, 1361 кг бор элсэн чихэр, 22304 ширхэг иштэй болон энгийн чихэр оржээ. Өнгөрсөн 9-р сард Гиннест бүртгэгдэж, зочид хүлээн …

  • 11 December

    Уругвай улс хар тамхины наймааг хуулиараа хүлээн зөвшөөрчээ

    Байнга л хар мөр дагуулж байдаг хар тамхины далд наймааг ил болгож, түүний хэрэглээг бууруулах зорилготойгоор Уругвай улс хар тамхи, мансууруулах бодисны худалдааг хуулиараа хүлээн зөвшөөрчээ. Шинээр батлагдсан хар тамхи худалдаалах хууль ёсоор “насанд хүрсэн буюу 18-аас дээш насны Уругвай иргэн сард 40 грамм хүртэлх мансууруулах бодис худалдан авах, хэрэглэх боломжтой” болсон байна. Ийнхүү тус улс хар тамхи, мансууруулах бодисны …

  • 11 December

    “Монголын хөгжлийн философи” сэдэвт лекц тавина

    Монгол Улсын ШУ-ны Гавъяат зүтгэлтэн, Философийн ухааны доктор профессор Б.Даш-Ёндон гуайн “Монголын хөгжлийн философи” сэдэвт лекц өнөөдөр 17.00 цагт Тусгаар тогтнолын ордонд үнэ төлбөргүй болох гэж байна. Улс эх орны хөгжил тэр дундаа философийн чиглэлээр анх удаа тавигдах тус лекцэнд Монголдоо хайртай, хөгжлийн төлөө санаа тавьдаг хүн бүрт нээлттэй ажээ.

  • 11 December

    Өнөөдөр “Бөмбөгөр” орчмын замыг хаана

    “Бөмбөгөр” худалдааны төвийн зам дагуу явган хүний гүүрэн гарц хийхээр болсон тул өнөөдөр оройн 23.00 цагаас маргааш өглөөний 06.00 цаг хүртэл тус худалдааны төв орчмын автозамын хөдөлгөөнийг хаахаар болжээ. Мөн гүүрэн гарцын дам нурууг хоёр кранаар өргөж тавих тул иргэдийг зам хаах хугацаанд худалдааны төвийн ойр орчимд явахгүй байхыг холбогдох байгууллагууд анхааруулж байна.

  • 11 December

    “Эрдэнэс МГЛ” ХХК болон Сингапурын “Темасек Холдинг”-ийн харилцаа гүнзгийрнэ

    Сингапурын төрийн өмчит “Темасек Холдинг” нь байгуулагдсанаасаа хойш 35 жилийн  хугацаанд компанийн сайн засаглал, хөрөнгө оруулалт, хуримтлалын менежментийг амжилттай хэрэгжүүлснээр өдгөө 170 тэрбум ам.долларын хөрөнгийн хэмжээтэй болж чадсан дэлхийн шилдэг компани юм. “Эрдэнэс МГЛ” ХХК болон “Темасек Холдинг” компани нь өнгөрсөн хугацаанд хамтран ажиллах, харилцах туршлага солилцох чиглэлээр эрчимтэй ажиллаж ирсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Бүгд Найрамдах Сингапур Улсад …

  • 11 December

    Инфляци жилийн өмнөхөөс 12 хувиар өсчээ

    Үндэсний статистикийн хорооноос мэдээллэснээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт болох инфляцийн төвшин 11 сард өмнөх сарынхаас 1,3 хувиар, оны эхнээс 11,1 хувь, жилийн өмнөхөөс 12 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Инфляци өсөх болсон нь хүнсний бараа, цахилгаан, түлш,  ундаа, ус, гутал, орон сууцны үнэ өссөн нь шууд нөлөөлсөн байна. Мөн жил бүрийн өдийд түлш, цахилгаан, дулаан, усны бүлгийн үнэ өсдөг …

  • 11 December

    Дуучид зургаан төрлийн хичээл судлана

    Дуучид дан ганц дуулахаас гадна олон төрлийн мэдлэгтэй байх нь чухал гэж үзсэн тул тэднийг ирэх оны эхээс эхлэн сургалтанд хамруулахаар болжээ. дуучид нэгдсэн нэг программын дагуу шинжлэх ухаан, нийгэм, байгалийн ухаан, монгол хэл зэрэг зургаан төрлийн хичээл судлах юм байна. Мөн тэд өөрсдийн хүсэлтээр судлаж, сонсч буй лекцийнхээ дагуу сонгосон нэг сэдвээрээ илтгэл тавих аж. Урлагийнханы боловсролыг дээшлүүлэх тус …

  • 11 December

    2014 онд гэр бүлийн зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил

    НИТХ-ын 2013 оны 11 сарын 28-нд болсон  ээлжит хуралдаанаар нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан. Ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг үндэслэн боловсруулсан байна.  НИТХ-ын 2013 оны 13/52 дугаар тогтоолоор баталсан 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 3 чиглэлийн хүрээнд 16 мянга …

  • 11 December

    Төрийн цахим үйлчилгээг сайжруулна

    Нийслэлийн Засаг дарга “Мэдээллийн технологийн дэмжлэгийн төв байгуулах” тухай А/1083 тоот захирамж гаргалаа. Захирамжаар мэдээллийн нэгдсэн систем, төрийн цахим үйлчилгээний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хэвийн найдвартай хангах зорилго бүхий мэдээллийн технологийн цогц үйлчилгээ үзүүлэх “Мэдээллийн технологийн дэмжлэгийн төв”-ийг байгууллагынхаа бүтэц орон тоонд тулгуурлан байгуулж, шуурхай үйлчилгээ үзүүлж ажиллахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзийд даалгалаа.Тус төвөөс интернэт, сүлжээ, холбоо дохиолол, …