Эрүүл мэнд

November, 2020

  • 2 November

    COVID-19-тэй тэмцэж буй Монголын туршлагыг танилцуулах баримтат киног өнөөдөр дэлхий дахинд цацна

    Манай улсад коронавирусийн халдварын 349 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн ирж, батлагдсан ч халдварыг дотооддоо алдаагүй цөөн улсын нэг болж байна. Тиймээс Монгол Улсын коронавирусийн халдвараас сэргийлэх, тэмцэх чиглэлээр хийж буй ажлуудыг дэлхий нийтэд таниулах баримтат кино бүтээжээ. Уг баримтат киног өнөөдөр Улаанбаатарын цагаар 15.00 цагаас ДЭМБ болон Монгол Улсын ЭМЯ-ны вэб хуудсаар дэлхий дахинд цацна хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү зарлав.

  • 2 November

    Хөнгөлттэй олгох эмийн бүртгэл

    2020 оны арваннэгдүгээр сарын 2-ноос улсын хэмжээнд хот, хөдөөгийн бүх эмийн сангаар хөнгөлөлттэй эм олгож эхэлнэ.   Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалттай ЭНД дарж танилцана уу. 

  • 2 November

    ШУУРХАЙ: Есөн хүнээс коронавирус илэрлээ

    Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (Covid-19)-ийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. Тодруулбал аравдугаар сарын 22-ний өдөр Алтанбулгаас ирж тусгаарлагдсан 21-64 насны гурван жолоочоос халдвар илэрсэн байна. Эдгээрийн нэг нь ОХУ-ын харьяат иргэн аж. Түүнчлэн аравдугаар сарын 28-ний өдөр Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн 27 настай эмэгтэйгээс халдвар илэрчээ.

October, 2020

  • 29 October

    Өөх тос ихтэй хоол идэх нь зүрхний дутагдлаас сэргийлдэг

    Сүүлийн жилүүдэд хүн амын өвчлөл, нас баралтанд зүрх судасны өвчин зонхилох хувийг эзэлж байна. Үүнтэй холбоотойгоор Сант Луи их сургуулийн дэд профессор, доктор Кайл С.Маккоммисоор удирдуулсан судалгааны баг зүрх болон бодисын солилцооны үйл явцын талаар судалжээ. Судалгаагаар өөх тос ихтэй хоол идэх буюу кето дэглэм барих нь зүрхний дутагдал өвчнөөс урьдчилан сэргийлэхээс гадна эмчилж болохыг нээсэн байна. Туршилтыг хулгана дээр …

  • 27 October

    ШУА-ийн биологийн хүрээлэн 11 төрлийн органик саван үйлдвэрлэж байна

     ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Микробын Нийлэгжлийн лаборатори 2017 оноос органик саван үйлдвэрлэх, найрлагыг баяжуулах туршилт судалгааг явуулж эхэлсэн.Өдгөө  бүтээгдэхүүний нэр төрлөө өргөжүүлэн сэвх нөсөө толбо бүдгэрүүлэх, цайруулах үйлчилгээ бүхий барагшунтай, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тостой, зөөлрүүлж, чийгшүүлэх сүүлний тостой, тэжээл өгөх, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй шар тостой, шоколадны анхилам үнэртэй гуужуулагч скрабтай гэх мэт олон төрлийн орц, найрлагатай  органик саван үйлдвэрлэж байна.  …

  • 27 October

    Дахин нэг хүн COVID-19-өөр өвчилж, батлагдсан тохиолдлын тоо 340 боллоо 18 Tweet

    Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээгээр коронавирусийн халдвар авсан хүний тоо нэгээр нэмэгдэж, батлагдсан тохиолдлын тоо 340 болжээ. Үүнээс 312 хүн эдгэрч, 28 хүн эмчилгээнд байгаагаас найман хүний бие хүндэвтэр байна. 

  • 22 October

    БНСУ-ын эмч нар вакцинжуулалтыг зогсоолоо

    СӨҮЛ. /Чосон ильбо/. БНСУ-ын Эмнэлгийн холбооноос тус улсад томуугийн вакцин хийсний дараа 17 хүн нас барсантай холбоотойгоор вакцинжуулалтыг 10 дугаар сарын 29 хүртэл түр зогсоохыг зөвлөжээ. “Одоо хийж байгаа вакцины аюулгүй байдалтай холбоотой болгоомжлол бий болоод байна. Вакцины аюулгүй байдал, хор хөнөөлийн талаар тодорхой нотлох баримт олж авах хүртэл вакцинжуулалтыг нэг долоо хоногийн турш түр зогсоохыг бид зөвлөж байна” гэж дээрх байгууллагын …

  • 22 October

    Ахмадуудад хөнгөлттэй үнээр үйлчлэх сувиллын газрууд

    Ахмадууд амралт, сувиллын газарт жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрхтэй. 

  • 21 October

    Халал мах нь шингэц сайтай, хүний биед хор нөлөөгүй хөлдөөгчинд удаан хадгалахад өнгө хувирч өөрчлөгдөхгүй

    Халал мах гэж юу вэ? Танай мах яагаад ийм цэвэрхэн бас зөөлөн гоё амттай байдаг юм бэ? Махаа угаадаг юм уу? Ямар учиртай юм? Чи яагаад гадуур хоол иддэггүй юм? ХАЛАЛ стандартаар төхөөрсөн мах цусгүй байдаг учраас шингэн ягаан өнгөтэй, цус хурдаггүй, удаан хадгалахад өнгө нь харлаж өөрчлөгддөггүйгээрээ онцлог. Малыг яагаад ХАЛАЛ стандартаар төхөөрдөг вэ? Амьд малыг төхөөрөх үед тухайн …

  • 21 October

    ЭМЯ:Сиэтлээс ирсэн иргэний ГУРАВ ДАХЬ шинжилгээнд халдвар илэрлээ

    Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын ээлжит мэдээлэл хүргэхэд гурван хүнээс коронавируст халдвар илэрсэн тухай мэдээллээ. Тодруулбал аравдугаар сарын 19-ний өдөр Алтанбулгийн боомтоор орж ирсэн 40-46 насны ОХУ-ын харьяат хоёр иргэнээс халдвар илэрсэн байна. Харин нэг монгол хүнээс илэрсэн нь Сиэтлийн нислэгээр ирсэн иргэний гурав дахь давтан шинжилгээнд халдвар илэрчээ. Өнгөрсөн гурав хоногт ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, …

  • 19 October

    ХӨСҮТ-д коронавирусний халдвар авсан 12 хүн эмчлүүлж байна

     ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 689 сорьцод өчигдөр шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэв. Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад “COVID-19” халдварын 324 тохиолдол бүртгэгдсэнээс 312 нь эдгэрээд байна.  Эдгэрсэн хүмүүсээс хяналтад тав, гэрийн ажиглалтад 10 хүн байгаа бол 297 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ. ХӨСҮТ-д одоогоор коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж буй 12 хүн байгаа юм. Тэднээс есөн …

  • 19 October

    Хөдөлгөөний хомсдол нь халдварт бус өвчний гол шалтгаан болжээ

     “Идэвхитэй алхалтын 10 хоног” аяныг зохион байгуулах талаар өнөөдөр Спортын төв ордны Хурлын танхимд хэвлэлийн бага хурал болов. Жил бүрийн 10 дугаар сард “Дэлхийн алхалтын өдөр”-ийг идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдлын талаар олон нийтэд сурталчилж тэмдэглэдэг уламжлалтай. Монгол Улс уг өдрийг 2017 оноос тэмдэглэж байгаа бөгөөд энэ жилийн хувьд НҮБ-д гишүүнээр элссэний 59 жилийн ойг угтан, “Идэвхтэй алхалтын аян” уриан …

  • 19 October

    Хятад улсад хоногт коронавирусний халдварын 46 тохиолдол бүртгэгджээ

    Хятад улсад хоногт коронавирусний халдварын 46 тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээрийн 13 нь шинж тэмдэг бүхий халдвар бол 33 нь шинж тэмдэггүйгээр өвчилсөн байжээ. БНХАУ-ын Эрүүл ахуйн улсын хорооноос мэдээлснээр шинэ тохиолдлууд Шанхай, Гуандун, Тяньжин, Шэньси болон Шаньси мужид бүртгэгдсэн байна. Одоогоор урд хөршид 236 коронавирусний халдвартай хүн эмчлэгдэж байгаагийн нэг нь хүнд өвчтөн аж. Хятадад 7851 хүн эмнэлгийн ажиглалтад байгаа …

  • 18 October

    Манай улсад бичил тэжээлийн дутагдал бүх насныхны дунд байна

     Дэлхийн хүнсний өдөр өчигдөр тохиолоо. Хүн төрөлхтөн хэрэглэж байгаа хоол хүнснийхээ гуравны нэгийг хаядаг гэдгийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас тогтоожээ. Хүнсний зөв хэрэглээ хүн төрөлхтний том бэрхшээл болж, худалдааг шүтсэн хэрэглээг халах асуудал хөндөгдсөн хэвээр байна. 

  • 17 October

    ЭМЯ: Нийт 335 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

    Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 335 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.  Одоогоор манай улсад зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлын тоо 320 байгаа ба тэдний 311 нь эдгэрч, 9 нь эмчлэгдэж байгаагийн 7 нь хөнгөн, 2 нь хүндэвтэр байгаа аж.