Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлж цөөнгүй хоног өнгөрч буй энэ өдрүүдэд сурталчилгаа нэг нэгнээ намнасан улс төрийн хар PR цухалцах болов. Нэг нэг рүүгээ дайрсан хар мессеж ихсэж буйг ажигчлагчид хийгээд мэргэжлийн байгуулага сануулж буй юм. Сонгуулийн сурталчилгаа нь товчхондоо бол өөрийнхөө хийсэн ажил хийгээд, хийх ажлаа олон нийтэд таниулахад оршдог. Гэтэл манай улс төрчид өрсөлдөгчөөсөө гадна өөр хамааралгүй …
Наадам 2013
June, 2013
-
5 June
Н.Удвал Завхан аймагт ажиллав
Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшиж Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзалт хийж яваа Нацагийн Удвалыг алтайчууд 100 хувь дэмжихээ илэрхийлжээ. Сонгуулийн насны эрэгтэйчүүд нь “Засагт ханы хөх харчууд Н.Удвалыг дэмжинэ” хөдөлгөөн байгуулсан бол төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшсэн анхны эмэгтэйд эмэгтэйчүүдийн төлөөлөл хүндэтгэл үзүүлж, түүний төлөө саналаа өгөх уриалга гаргасан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Удвал иргэдтэй уулзахдаа хэлсэн үгэндээ …
-
5 June
Ерөнхийлөгчийн сонгуульд нийслэлийн 841858 иргэн санал өгнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 20.9 –д заасны дагуу УБЕГ-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр хүлээн авч дүүргүүдэд хуваарилан өгчээ. Нийслэл хотод нийт 368 хэсгийн хороонд 841858 сонгогч бүртгэгдсэн байна. д/д Дүүрэг Сонгуулийн хэсгийн хороо Нийт сонгогчдын тоо Тоо ширхэг хувь DVD/тоо ширхэг/ 1 Багануур 9 17652 18 1 2 Багахангай 2 2561 4 …
-
5 June
Дэд хорооны дарга Ж.Батзандан сонгуулийн бэлтгэл ажилтай танилцав
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай 03 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны 2013 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан болон ажлын албаны хүмүүс өнөөдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт …
-
5 June
Баянхонгорчууд зөв ардчилал, зөв Ерөнхийлөгчийг хүслээ
Түүх соёлын өв, дурсгал ихтэй, говь, хангай хосолсон байгалийн үзэсгэлэнт тогтоцтой энэ аймагт МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ хүрэлцэн ирлээ. Хонгор нутгийн иргэд түүнийг “Нутгийн хүү ирлээ” хэмээн элэгсэгээр хүлээн авав. Учир нь нэр дэвшигчийн өвөг эцэг Баянхонгор аймгаас гаралтай хүн юм. Нутгийн зарим хүмүүс орон нутагтаа “Орвоон дархан” нэрээрээ алдаршсан өвөг эцгийг нь мэддэгээ хэлж байв. Ийнхүү өвөг дээдсийнхээ өлгий …
-
5 June
Алтай нутаг хөгжлийн түүчээ аймаг болно
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Говь-Алтай аймагт хүрэлцэн ирж, Монгол Улсын баатар М.Жанчивын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, улмаар иргэд сонгогчидтойгоо уулзалт хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа танилцууллаа. Тухайлбал, залуусынхаа боловсролыг дэмжих зорилгоор оюутан бүрт сар тутамд 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгох хуулийг санаачлан батлуулсан, мөн дотоодын их, дээд сургуульд амжилттай суралцаж байгаа оюутнаа дэлхийн шилдэг …
-
4 June
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Өвөрхангай аймагт ажиллалаа
МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Өвөрхангай аймагт ажиллалаа. Улаанбаатар хотод хүчтэй салхитай байсны улмаас нэр дэвшигчийн хуваарьт нислэг зургаан цаг хойшилсны эцэст 12.45 цагт ИНЕГ-аас нислэг үйлдэх зөвшөөрөл өгөв. Ийнхүү нэр дэвшигч цаг агаарын хүнд нөхцөлд Өвөрхангай аймгийг зорьсон ч саадгүй ниссээр Арвайхээр хотод хүрч ирсэн юм. Энэ зуур өвөрхангайчууд Арвайхээр хотын нисэх буудалд цуглаж, нэр дэвшигчээ сэтгэл зовнин …
-
4 June
Ц.Элбэгдорж: Ерөнхий сайдад би энэ Г.Дэнзэн гэдэг хүнээ өөрчил, тэгээд шалгуул гэж хэлсэн
АН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдорж сонгуулийн сурталчилгааны ээлжит нэвтрүүлгийн үеэрээ сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа, ойрын өдрүүдэд улс төрийн ярианы “халуун бай” болоод байгаа ЗГ-ын ХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэнгийн тухай сэтгүүлчийн асуултанд хариулахдаа: “Ер нь шинээр томилогдсон дарга нарын байгаа байдал нэг л болохгүй байгаа юм…, гэхдээ би Ерөнхий сайдад нэг үг хэлсэн, энэ Г.Дэнзэн гэдэг хүнээ ажлаас нь өөрчилөө, тэгээд …
-
3 June
Гадаадаас сонгогчдын нэрийн жагсаалтад 6494 иргэн бүртгүүлжээ
Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Комисс улсын бүртгэлд бүртгэгдсэн, гадаад улсад байгаа иргэдийн бүртгэлийг нэгтгэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлээд байна. Гадаад улсад байгаа монгол иргэд- сонгогчдын нэрийн жагсаалтад 6494 иргэн бүртгэгдээд байгаа бөгөөдэнэ тоог үндэслэн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос эрхлэн саналын хуудсыг хэвлүүлж байна. Хуульд зааснаар Сонгуулийн Ерөнхий Хороо саналын хуудсыг …
-
3 June
Ц.Элбэгдорж Сонгинохайрханд ажиллав
Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж сонгуулийнхаа сурталчилгааны хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1, 13, 24, 27 дугаар хорооны иргэд сонгогчид, Хархорин захын худалдаачидтай цуврал уулзалт өнөөдөр зохион байгуулж, хийсэн ажлаа тайлагнан, мөрийн хөтөлбөртөө хийхээр тусгасан ажлаа танилцуулж, иргэдийн саналыг сонсон, сонирхсон асуултад нь хариуллаа. Эдгээр уулзалтад УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, нийслэлийн Засаг дарга …
-
3 June
Ерөнхийлөгчийг “Сонгуулийн тухай хууль” зөрчсөн эсэхэд ШӨХТГ дүгнэлт гаргажээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдөж буй Ц.Элбэгдорж нь албан ёсоор сонгуулийн суталчилгаа эхлэх өдрөөс өмнө буюу өнгөрсөн сарын 22-ноос өмнө “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцсон нь сонгуулийн тухай хуулийг зөрсөн хэмээн МАН-аас үзэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаад байсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг сонгуулийн хууль зөрчсөн эсэхэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хяналт …
May, 2013
-
31 May
Сонгогчид зориулсан цахим программ суурилуулжээ
Улсын бүртгэлийн ерөнхий газар өөрийн байгууллагын www.burtgel.mn цахим хуудаст 1,896,382 иргэний мэдээлэл буюу cонгогч аль хэсгийн хороонд санал өгөх, санал өгөх байршлын талаар мэдэх боломжтой веб програмыг суурилуулжээ. Иргэдийн мэдээллийг цахим хуудаст байршуулснаар сонгуулийн эрх бүхий иргэн аль хэсгийн хороонд санал өгөх, санал өгөх газрын байршлын талаар мэдэх боломжтойгоос гадна сонгогчдын нэрийн жагсаалт дахь зөвхөн өөрт холбогдох мэдээлэлтэй танилцах боломжтой …
-
31 May
Б.Бат-Эрдэнэ Увс аймагт сурталчилгаагаа хийлээ
Увс аймагт сонгуулийн сурталчилгаагаа хийсэн нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг нутгийн иргэд ийн угтан авсан юм. Аваргын энэ нутгийнхантай хийсэн уулзалт хууль хяналтын байгууллагын төлөөлөгчидтэй уулзсанаар эхэллээ. Хилийн цэргийн дугаар ангид болсон уулзалтад цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, цэргийнхэн, онцгойгийнхон оролцож, жирийн байлдагчаас цагдаагийн хурандаа болтлоо зүтгэсэн нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд зовлон, жаргалаасаа хуваалцаж байлаа. Шинэ цэргүүд ч гэсэн аваргатай зураг татуулсандаа олзуурхаж …
-
31 May
Ерөнхийлөгчийн сонгуульд Европын холбооны 300 ажиглагч оролцоно
Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын даргын тусгай төлөөлөгч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Ю.Ельченко тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Уулзалтын эхэнд Монголын сонгуулийн төв байгууллагын дарга байгууллагынхаа бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа болон удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлогийн талаар танилцуулсан байна. Мөн хоёр байгууллагын хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, цаашид хамтран ажиллах …
-
30 May
Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудасны загварыг баталлаа
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх, сонгуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд зарим асуудлыг хэлэлцэж зохих шийдвэр гаргалаа. Хуралдаанаар Гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Комиссын мэдээллийг сонсов. Гадаадад байгаа иргэдийг бүртгэх ажиллагааг хуулийн дагуу санал авах өдрөөс 15 хоногийн өмнө буюу энэ лхагва гарагт дуусгавар болгосон билээ.Одоо Комисс нийт салбар комиссоос хүлээн авсан …