Наадам 2013

June, 2013

  • 19 June

    “Монгол хоёр хөршийнхөө гарц байх ёстой”

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өнөөдөр үдээс өмнө Сэлэнгэ аймгийн Баянгол суманд, үдээс хойш Мандал суманд тус бүр ажиллаж иргэд сонгогчидтойгоо уулзан мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн алба хашсан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнасны зэрэгцээ Монгол Улс дэлхийн хоёр том гүрний дунд оршиж байгааг онцлоод тэдгээрийг холбох гүүр нь Сэлэнгэ, Дорноговь аймаг …

  • 18 June

    Хоёр мөнх Ц.Элбэгдоржийг дэмжлээ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа хийж байна. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Монгол Улсын дархан аварга Х.Баянмөнх, Ж.Мөнхбат нар дэмжихээ илэрхийлсэн байна. Аваргууд “Эхлүүлснээ гүйцээлгэхийн тулд илүүгээ сунгах хэрэгтэй байна” гэжээ. Улс төрд олон жил зүтгэсэн Ардчилсан хувьсгалын удирдагчаа дэмжих нь зүйтэй гэж үзжээ. Аваргуудын хувьд залуу аварга, нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дэмжих байх гэсэн …

  • 18 June

    Зовлон тоочсонгүй, зорилготой болжээ, Хөвсгөлчүүд

     УИХ дахь АН-ын дарга Д.Эрдэнэбатын уулзалт дархадын гурван суманд үргэлжиллээ. Дархадууд хэзээний л цэцэн цэлмэг хүмүүс. Тиймдээ ч олонхийн бүлгийн дарга гэдэг чинь овоо дориун яриатай, олон таван үггүй, бодлого ярьсан хүн байна лээ хэмээн үнэлж байсан юм. УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат манай хоёр нэр дэвшигч өнгөрсөн сонгуулиар туг тойрч чадаагүй учраас хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг …

  • 18 June

    СОНГУУЛИЙН ХЭСГИЙН ХОРООДОД ХЯНАЛТЫН КАМЕР СУУРИЛУУЛЖ БАЙНА

     Монгол улсын Ерөнхийлөгчийн  сонгуулийн саналыг анх удаагаа автомат системээр тоолох бөгөөд нийслэлд санал авах  хэсгийн хороодын байруудыг дүрс бичлэгийн  IP камераар тоноглох юм.  Уг ажлыг нийслэлийн Сонгуулийн хороо, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран хийж байна. Санал авах 368 хэсгийн хороог камержуулж, санал авах байрны гадна дэлгэц байрлуулан санал хураах, тоолох үйл ажиллагааг иргэд, олон нийтэд, ил тод, нээлттэй  хүргэх юм. …

  • 18 June

    Даяараа “Лайк” Дархан-Уулынхан ачааны хүндийг үүрнэ

     Ц.Элбэгдоржид өгөх санал бол Монголын үйлдвэржүүлэлтийн төлөө өгөх санал юм  Дархан-Уул аймагт сурталчилгааны ажлаа хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг тус аймгийнхан даяараа “Лайк” өргөн дэмжиж байна. Бурхантын хөндийд хур дагуулан ирсэн түүнийг Дархан-Уулынхан Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд мөн дэмжиж Төрийн тэргүүнээр сонгогдоход нь том оноо өгч байсан билээ. Өчигдөр өглөө Дархан сумын ахмадуудтай сэхээвчинд …

  • 18 June

    П.Цагаан “өрсөлдөгчөө муулахгүй” ажиллахыг уриалж байна

    Төрийн ордны Иргэний танхимд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан сэтгүүлчдэд мэ­дээлэл хийлээ. Ерөн­хий­лөгчийн Там­гын газар, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг олон улсын залилангийн гэмт хэрэг, лицензийн хууль бус наймаатай нэр холбогдсон тухай мэ­дээ­­­­лэл гадны сайтаар гар­сан­тай холбоотойгоор Ерөн­хийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан тайлбар хийсэн юм. Тэрээр “Сонгуулийн хий хоосон гүтгэлэг бүр гад­ны хэвлэлээр дамжиж явах боллоо. Энэ асуудлаар ямар нэг хууль зөрчсөн үйлдэл …

  • 18 June

    Судалгаагаар Ц.Элбэгдорж 54, Б.Бат-Эрдэнэ 37, Н.Удвал 9 хувийн саналтай гарчээ

     “Сант Марал” сангаас Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаар судалгааг гаргадаг. Тус сангаас удахгүй болох 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг тандсан судалгаа явуулжээ.  Судалгааг 6-р сарын 14-өөс 6-р сарын 16-ны хооронд тус судалгааг авсан бөгөөд нийт 1480 иргэн оролцсон байна. Судалгаанд оролцогчид Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэнд нь саналаа өгөхөөр бэлдэж байна вэ гэсэн санал асуулгын 54 хувь нь …

  • 18 June

    Ерөнхийлөгч дугуйгаар аялжээ

     /өчигдөр/Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж яг одоо Дархан-Уул аймгийн цэцэрлэгт хүрээлэнгээр дугуйгаар аялж, залуучуудтай уулзалт хийж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж залуучуудад хандан “Монгол залуу хүн бүр мөрөөдөлтэй байх ёстой. Та бүхний дунд ирээдүйн Ерөнхийлөгч, ирээдүйн Ерөнхий сайд сууж байгаа. Ийм эрх чөлөөг ардчилал олгосон юм. Би спортоор хичээллэх дуртай. Усанд сэлдэг, явган алхах дуртай, хөлбөмбөгт “нугасгүй”. Аймаг …

  • 17 June

    Эрдэнэтчүүд түүчээ сонголтоо баталгаажуулна

    Эрдэнэтийнхэн Элбэгээ Ерөнхийлөгчөө дэмжинэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж зургадугаар сарын 15-ны үдээс хойш Орхон аймагт ажиллав. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, М.Батчимэг нар нэр дэвшигчээ дэмжин Орхон аймагт ажилласан юм. Мөн БНН-ын дарга Б.Жаргалсайхан Булган, Орхон аймагт ажиллаж байгаа юм байна. Эрдэнэт хотын нэгдүгээр 10 жилийн дунд …

  • 17 June

    “Бид саналаа өгнө” хөдөлгөөнийг МЗХ, МОХ дэмжлээ

      Сонгуулийн ирц улам багасаж, тэр тусмаа залуус идэвх муутай байгаа тул  “Бид саналаа өгнө” хөдөлгөөний залуус сайн дураараа байгуулж саналаа өгөхийг уриалаад буй юм. Тэдгээр залуус Ерөнхийлөгчийн сонгуульд идэвхитэй оролцохыг уриалж эхлээд байна. Тэдний зүгээс энэхүү санаачилгаа “Залуус бид төр засгийн шийдвэрт өөрсдийн эрх ашгийг хамгаалах тал дээр идэвхитэй дуугардаг атлаа өөрсдийн төлөөллийг сонгох сонгуульд оролцохдоо хойрго ханддаг. Иймд …

  • 17 June

    2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр Гадаадад суугаа Монголчуудын дунд хийсэн EXIT POLL судалгааны дүн ба харьцуулалт

    УИХ-ын 2012 оны сонгуулиар гадаадад суугаа Монголчууд анх удаа сонгуульд саналаа өгөх эрхээр хангагдсан юм. Монгол улсын 39 дипломат төлөөлөгчийн газарт 2012.05.11-нээс 30-ны өдрийг дуустал гадаадад суугаа 4,320 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлснээс Сонгуулийн Ерөнхий Хороо 4,276 иргэний сонгуульд оролцох эрхийг баталгаажуулжээ. Санал хураалтын ажиллагаа 39 салбар комисст, тухайн орнуудын цагаар 2012.06.10-ны өдрийн 07.00-20.00 цагийн хооронд явагдаж, эцсийн байдлаар нийт 2,779 сонгогч өөрийн дэмжиж буй …

  • 17 June

    Гадаад дахь сонгогчдын 66,7 хувь нь саналаа өгчээ

     Өнгөрсөн баасан гаригийн 07:00 цагаас эхлэн гадаад суугаа Монголчууд маань Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч эхэлсэн билээ. Тэгвэл одоогийн байдлаар нийт санал өгөх иргэдийн 66,7 хувь буюу 4161 сонгогч саналаа өгсөн байна. Мөн нийт 39 дипломат газарт санал авахаас одоо АНУ-ын Вашингтон, Нью-Йорк, Сан-Франциско зэрэг хотуудад санал хураалт дуусаагүй байгаа аж. Дашрамд дурьдахад, Гадаад дахь иргэд хоёр өдрийн турш  Ерөнхийлөгчийн сонгуульд …

  • 17 June

    Булган нутаг нар хураар ээлжлэн угтжээ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж Булган, Орхон аймагт ажиллаж байна. Булган хангай нутаг Ерөнхийлөгчөө нар хураа харамгүй хайрлан угтан авчээ. Түүнийг Булганд бууж Хатанбаатар Магсаржавын хөшөөнд цэцэг өргөх үед шивэрч эхэлсэн бороо иргэдтэй уулзаж байхад шаагитал асгарсан бол уулзалт дуусах үед татарсан байжээ. Тэрбээр Булган аймгийн иргэдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулж, хийсэн ажлаа тайлагнасан байна. Тус …

  • 16 June

    Гадаадад байгаа иргэдийн 50 хувь нь саналаа өгчээ

     Гадаадад суугаа монголчууд энэ амралтын өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч байна. Нийт 6000 гаруй иргэн гадаадаас санад өгөх ёстой ч 3097 нь саналаа өгөөд байгаа ажээ. Өөрөөр хэлбэл нийт гадаадаас санал өгөх ёстой иргэдийн 50 орчим хувь нь санал өгч дууссан байна. Цагийн хол зөрүүгүй орнуудад өнөөдөр 22:00 цагт санал хураалт дуусах бол зарим орнуудад цагийн зөрүүнээс шалтгаалан …