Наадам 2013

June, 2013

  • 16 June

    Булган нутаг нар хураар ээлжлэн угтжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж Булган, Орхон аймагт ажиллаж байна. Булган хангай нутаг Ерөнхийлөгчөө нар хураа харамгүй хайрлан угтан авчээ. Түүнийг Булганд бууж Хатанбаатар Магсаржавын хөшөөнд цэцэг өргөх үед шивэрч эхэлсэн бороо иргэдтэй уулзаж байхад шаагитал асгарсан бол уулзалт дуусах үед татарсан байжээ. Тэрбээр Булган аймгийн иргэдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулж, хийсэн ажлаа тайлагнасан байна. Тус …

  • 15 June

    Ц.Элбэгдорж: Та бүхэн хотоо, харин би төрөө цэвэрлэе. Хамтдаа нийлээд улс орноо хөгжүүлье

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өнөөдөр буюу зургадугаар сарын 14-ний 13:00 цагт Соёлын төв өргөөнд зам талбайн үйлчлэгчидтэй уулзлаа. Нэр дэвшигчтэй хамт УИХ-ын дарга З.Энхболд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга, Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал нар хүрэлцэн иржээ. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл уулзалтыг нээж хэлсэн үгэндээ …

  • 15 June

    Саналаа өгөөд 1000 нэгж аваарай

     Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд зарим Ажлын хэсгийн мэдээллийг сонсов.  Тэдгээрийн дотор Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлын явц болон сонгогчдын шилжилт хөдөлгөөний тухай, Гадаадад байгаа иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулж буй ажлын явцын тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэл ажлын явцын талаарх ажлын хэсгийн мэдээллийг тус тус сонсолоо. Мөн …

  • 14 June

    Хонконг, Макао, Шэньжэн дэх Монголчууд саналаа өгч байна

     Монгол Улсаас БНХАУ-ын засаг захиргааны Хонконг, Макао онцгой бүсүүдэд суугаа Ерөнхий консулын газрын дэргэд байгуулагдсан сонгуулийн 35 дугаар салбар комисст саналаа өгөхөөр бүртгүүлсэн сонгогчид төрийн тэргүүнийхээ сонгуульд саналаа өгч эхэллээ. Хонконг нь Улаанбаатартай цагийн ижил бүсэд байрладаг тул 14-ний өглөө 7 цагт 35 дугаар салбар комиссын санал хураах байр нээгдэж  комиссын дарга С.Ганбат сонгогчдын төлөөллийг байлцуулан саналын хайрцгийг нээж, шалган …

  • 14 June

    Төсвийн хөрөнгөөр зөвхөн үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн авах хэрэгтэй

    Ардчилсан Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдорж санаачлагч, бүтээгч иргэд, сонгогчидтойгоо өнөөдөр соёлын төв өргөөнд уулзлаа. Уулзалтад Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нар оролцож үг хэлэв. Сайн санаачилга бүрийг дэмжих нь Ерөнхийлөгчийн ажил гэж боддог Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав хэлэхдээ “санаачлагч, бүтээгч хүмүүстэйгээ уулзаж буй Ерөнхийлөгчдөө талархаж байна. Монгол Улсын ардчилсан Ерөнхийлөгч маань хүмүүст эрх, эрх чөлөө өгөх, төрөөс …

  • 13 June

    Зүүн бүсэд Чингис хот байгуулна

    Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-д бүртгүүлнэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өчигдөрХэнтий аймгийн иргэд, сонгогчидтой уулзалт хийлээ. Хэнтийн цэргийн хүрээний хүндэт харуул жагсч, Чингис хааны хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлснээр сурталчилганы ажил эхэллээ. Хэнтий аймгийн сум бүрийг төлөөлж ирсэн иргэд Өндөрхаан сумын төв талбай дээр цуглаж нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг хүндэтгэн угтсан юм. Буриад үндэсний хувцсаараа гоёсон олон …

  • 13 June

    СЕХ-оос мэдээлэл хийнэ

     Гадаад орнуудад ажиллаж, сурч, амьдарч буй монгол иргэд энэ сарын 14-16-ны хооронд суугаа орныхоо Элчин сайдын яам, Консулын газарт очиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуульдаа оролцон, саналаа өгөх учиртай. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр 11:00 цагт Гадаад харилцааны яаманд сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Энэ үеэр яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан, Сонгуулийн ерөнхий хорооны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн нар оролцож гадаад дахь монголчуудын …

  • 12 June

    “СЕХ иргэдийг санал өгөхөд анхаарч ажиллахгүй байна”

     “Монгол хүн л юм бол” хөдөлгөөнөөс өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хөдөлгөөний гишүүд удахгүй болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд иргэд сонгогчид идэвхтэй оролцож саналаа өгөхийг уриаллаа. Тэдний зүгээс Сонгуулийн ерөнхий хороо сонгогчидын санал өгөх тал дээр анхаарал хандуулахгүй муу ажиллаж байна хэмээн үзэж буй ажээ. СЕХ хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Сонгуульд идэвхтэй оролцоорой” гэснээс өөр хийсэн …

  • 12 June

    Авлигыг “аргамжих” аварга Б.Бат-Эрдэнэ

      Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ид үедээ үргэлжилж байна. Нэр дэвшигчид гол төлөв хөдөө орон нутагт сонгуулийн сурталчилгаагаа хийж буй бөгөөд сурталчилгаа дуусах сүүлийн мөчид нийслэлийн дүүргүүдэд нэр дэвшигчид ажиллах, сурталчилгаагаа илүүтэй хийх төлөв ажиглагдаж буй юм. Сурталчилгаа эхэлсэн энэ өдрүүдэд иргэдийн зүгээс “сонголт”-ынхоо талаар өөр хоорондоо хэлэлцэж буй. УИХ-ын гишүүн, аварга Б.Бат-Эрдэнэ нэр дэвшин өрсөлдөж буйн хувьд сонгогчидод …

  • 11 June

    Дүүргээсээ сонгогдсон Ерөнхийлөгчөө Чингэлтэйчүүд дэмжихээ илэрхийллээ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өнөөдөр Эрх чөлөөний талбайд Чингэлтэй дүүргийн иргэд сонгогчидтой уулзлаа. Уулзалтад нэр дэвшигчээс гадна тус тойрогоос сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нар оролцлоо. Чингэлтэй дүүргийн олон мянган иргэн Эрх чөлөөний тайлбайгаар дүүрч, тойргоосоо төрүүлсэн ардчилсан ерөнхийлөгчөө дэмжихээр ирсэн байв. 23 жилийн тэртээ Ц.Элбэгдорж Ардчилсан хувьсгалын дуу хоолой болон Эрх …

  • 11 June

    Гадаадын 32 орны ажиглагч эрхээ авчээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль гадаадын ажиглагчдын анхаарлыг ихэд татаж байна.  Сонгуулийн ардчиллыг хэрэгжүүлж буй байдал, сонгуулийн эрх зүйн шинэ орчин, санал хураалтын автоматжуулсан системийг нэвтрүүлж буй зэрэг нь тэдний сонирхолыг татаж байгаа ажээ. Зөвхөн сонирхоод зогсохгүй сонгуулийн бэлтгэл ажлын явц, нэр дэвшигчид болон намуудын оролцоо, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр явуулж буй сурталчилгаа, сонгогчдын идэвх, сонгуулийн үр дүнг хөндлөнгийн байр сууринаас нягтлан …

  • 11 June

    Саналын хуудсыг хэвлүүлж дууслаа

     Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа монгол иргэдээс энэ сарын 14-16-ны өдрүүдэд санал авна. Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо саналын хуудсыг дугтуйн хамт битүүмжлэн Гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Комиссоор дамжуулан нийт салбар комисст хүргүүлээд байна. Харин одоо Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо  аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлэх саналын хуудсыг баталсан загварын дагуу, нэрийн …

  • 7 June

    Сонгуулийн санал авах хуудсуудыг хэвлэж эхэлжээ

    Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд, аймаг, нийслэлийн сонгуулийн хороо сум, дүүргийн сонгуулийн хороогоор дамжуулан санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд тус тус хүргүүлсэн байх хуулийн заалттай билээ. Үүний дагуу Сонгуулийн Ерөнхий Хорооноос байгуулсан Ажлын хэсэг саналын хуудсыг баталсан загварын дагуу, нэрийн жагсаалтад бүртгэгдсэн  сонгогчдын тоог үндэслэн хэвлэж эхэллээ. Хэвлэж …

  • 7 June

    ТББ-ууд Ц.Элбэгдоржийг дэмжинэ гэв

    Ардчилсан намынхан сар бү­рийн эхний долоо хоногийн пүрэв гаригт сэтгүүлчидтэй хийдэг 4:11 уулзалтаа өнөөдөр хийлээ. Уулзалтад Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, хуулийн зөвлөх Н.Ариунболд, “Цахим өртөө” холбооны ТУЗ-ийн дарга Д.Сайн­баяр нар оролцож мэдээлэл хийсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлс­нээс хойш 10 гаруй хоногийн хугацаа өнгөрч энэ хугацаанд Ард­чилсан намаас нэр дэвшин өрсөл­дөж байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үйл …

  • 6 June

    Б.Бат-Эрдэнэ саналыг гараар тоолж баталгаажуулахыг уриалав

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал нарт хандан уриалга гаргажээ. Тус уриалгадаа сонгуулийн санал хураалтыг дахин гараар тоолж баталгаажуулах, тэр тусмаа хүн ам их төвлөрсөн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын иргэдийн саналыг дахин гараар тоолох хүсэлтээ байгаагаа илэрхийлжээ. Тэрээр уриалгадаа “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөж …