нийгэм

May, 2022

  • 10 May

    Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт шар өвс шатаасан 36 дуудлага бүртгэгджээ

    Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 66, аюулт үзэгдэл, ослын 4 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэжээ. Энэ хугацаанд гал түймрийн улмаас хорт утаанд угаартах эрсдэлтэй 130 иргэний аюулгүй байдлыг хангаж, 1,4 тэрбум  төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Мөн алба хаагчид шар өвс шатаасан 36 дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 57,3 га талбайн түймрийг бүрэн унтраасан. Хамтарсан эргүүлийн бүрэлдэхүүн хяналт, …

  • 10 May

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 283 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 5 дугаар сарын 02-ноос 5 дугаар сарын 06-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 35 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 486 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 23 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг …

  • 10 May

    Дулааны шугам сүлжээний засварын ажил энэ сарын 15-наас эхэлнэ

    Улаанбаатар хотын хэмжээнд 390 орчим км урттай дулааны шугам байдаг бөгөөд үүний засвар арчлалт, аюулгүй байдлыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК хариуцан ажилладаг. Эрчим хүчний яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас баталсан төлөвлөгөөний дагуу 2022 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын  хүрээнд 10 магистраль, шугамыг өргөтгөх, засварлах ажлыг хийнэ. Засварын ажил тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 1-ний хооронд үргэлжилж, өвлийн …

  • 10 May

    Г.Ганхүү: Барилгын материалын үнийн өсөлт, валютын хязгаарлалт зэрэг нь барилгын салбарт сөргөөр нөлөөлж байна

    Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүүтэй ярилцлаа. -Нийслэлийн Орон сууцны бодлогын газар ямар чиг, үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг вэ гэдгээс яриагаа эхэлье? -Нийслэлийн Орон сууцны бодлогын газар нь хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу нийслэлийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах, дахин шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Манай агентлаг анх нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар, Гэр хорооллын дэд бүтцийн газар …

  • 10 May

    Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхитай, ихэнх нутгаар сэрүүвтэр байна. 2022 оны 05 сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, говь, тал, …

  • 9 May

    Улсын хэмжээнд 18 мянган иргэн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагджээ

    Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ажиллаж, иргэдийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр эрт илрүүлэг оношилгоо болон Засгийн газраас энэ салбарт хэрэгжүүлж буй бодлогыг иргэдэд танилцуулж, тулгамдсан асуудлыг нь судалж, шийдвэрлэхээр боллоо. Мөн тус яамны газрын дарга нар иргэдтэй утсаар холбогдож, санал гомдолд хариу өгсөн юм. Засгийн газрын шийдвэрээр энэ оны  тавдугаар …

  • 9 May

    Нарны замд хучилт хийх тул замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана

    “Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд Нарны замд асфальт бетон хучилт хийхээр төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу  хучилтыг тавдугаар сарын 12-ны 00:00 цагт эхлүүлэх юм. Нарны замын шинэчлэлийн талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Энхмандахаас тодрууллаа. -Нарны замыг анх 2003 онд ашиглалтад оруулсан. Түүнээс хойш энэ зам дагуу барилгажилт нэмэгдэж, автомашины хөдөлгөөн …

  • 9 May

    Чингэлтэй дүүрэгт спорт цогцолбор ашиглалтад орлоо

    Олон нийтийн спортын арга хэмжээ, үйлчилгээ явуулах, нийтийн соёл, спорт, эрүүл мэндийг дэмжих зорилготой спортын цогцолбор барилга ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулж эхэллээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд дөрвөн давхар, А, В, С блоктой спорт цогцолборын барилгын угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт болон гадна тохижилтын ажил бүрэн дуусаж, ашиглалтад хүлээлгэн өгөв. 1000 хүний суудалтай тус спорт …

  • 9 May

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2022 оны 05 сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, …

  • 6 May

    Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу  “Түймрийн аюултай үе” гэж үздэг. Түүнчлэн энэ жилийн хувьд хуурайшилтын зэрэг өндөр байгаа бөгөөд хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гал түймрийн …

  • 6 May

    Газар тариалан эрхлэгчдэд 9.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоод байна

    Энэ онд 386.1 мянган га-д үр тариа, 362.7 мянган га-д улаанбуудай, 70.2 мянган га-д малын тэжээл, 66.4 мянган га-д тосны ургамал, 17.3 мянган га-д төмс, 12.0 мянган га-д хүнсний ногоо, 7.6 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 559.6 мянган га–д тариалалт хийж 339.9 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлж хэрэгжилтийг зохион байгуулж байна. Монгол улсын Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлийг …

  • 6 May

    Шилдэг стартап залуучуудын багт нийт 99 сая төгрөгийн санхүүжилт олгов

    Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Улсын хэмжээнд шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залуучуудад санхүүжилт олгох СТАРТАП-2022 Улсын аварга шалгаруулах тэмцээний сүүлийн шат өчигдөр болж ялагчаа тодруулав. Нэгдүгээр байр: Медтек партнер баг “Эмийн худалдаанд нэвтрүүлэх цахим технологи” төслөөр 20 сая төгрөгийн санхүүжилт Хоёрдугаар байр: Эйрий фелт баг “Ноосоор агаар цэвэршүүлэх технологи” төслөөр 17 сая төгрөгийн санхүүжилт Эдүкэшн …

  • 6 May

    “Дэлхийн монгол залуус” Менторшип хөтөлбөр эхэллээ

    Ерөнхийлөгчийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт суралцагсдад зориулсан “Дэлхийн Монгол залуус” менторшип хөтөлбөр эхэллээ. Хөтөлбөр 2022 оны 05 сарын 01-нээс 06 сарын 01 хүртэл 1 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд “Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл” ТББ-аас зохион байгуулж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд гадаад, дотоодод их, дээд сургууль төгсөгч менторууд өөрсдийн туршлага, мэдлэгээсээ хуваалцах чөлөөт хэлбэрийн яриа, ярилцлагуудыг долоо хоног бүр …

  • 6 May

    Элчин сайд Ө.Энхтүвшин хурандаа генерал С.Лувсангомбод хүндэтгэл үзүүлэв

    Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-д оршин сууж буй ахмад настан, хурандаа генерал С.Лувсангомбыг хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүлэв. Төр, нийгмийн зүтгэлтэн С.Лувсангомбо гуай гэр бүлийн хамт Москва хотод аж төрж байна. Тэрбээр 1924 онд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт төрсөн. 1944-1954 онд ЗХУ-д цэргийн дунд, артиллерийн инженерийн академид суралцсан. Цэргийн болон барилгын инженерийн мэргэжилтэй. 1954-1956 онд Цэргийн …

  • 6 May

    Мэргэжил сурталчлах нээлттэй өдөрлөг үргэлжилж байна

    Улсын хэмжээнд мэргэжлийн боловсрол, сургалтын 76 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тэд мэргэжил сурталчлах нээлттэй өдөрлөгийг тус тусын сургууль дээр зохион байгуулж байна. Боловсрол, шинжлэх ухааны сайд Барилгын политехник коллежийн нээлттэй өдөрлөгт оролцлоо. Тус сургууль нь 1954 онд байгуулагдсан бөгөөд 27 мэргэжлээр боловсрол олгох 1-2,5 жилийн сургалтыг явуулдаг байна. Нээлттэй өдөрлөгийн үеэр тус коллежид суралцагчдын гэр бүлийнхэн сургуулийн үйл ажиллагаатай танилцахаас …